Homeland, Honor, & Candor

Never doubt that a small group of dedicated individuals can change the world. Indeed, it is the only thing that ever has (Margaret Mead).

Monday, January 26, 2009

Нэргvй бичлэг

Сvvлийн хэдэн сард, мeн одоо ч ихээхэн завгvй байгаагаас блог шинэчлэлгvй тун уджээ. Шинэ албанд очсон, за тэгээд Монголд эдийн засгийн бууралт нvvрлэх бодит эрсдэл ихэсч байгаа, Валютын сангийнхан ирчихсэн болохоор vндсэн ажил маш их байна даа. Тvvнчлэн олон улсын зeвлeх ирчихсэн тул ТББ-ын судалгааны ажлын ачаалал эрс ихэссэн байгаа. Амьдралын талаас гэх юм бол найздаа болон гэрийнхэндээ анхаарал, халамж тавих гээд энэ биеийг хэд хэдэн хэсэг л хуваах болоод байх юм. Cvvлийн vед агаар салхинд гарч чадахаа байлаа. Тасалгаанаас тасалгаанд дамжсаар бие ч агшиж гvйцэх нь.

Хeдee гэрт хийцтэй цай чануулж уугаад задгай агаарт гарч цастай уул eeд ойр дотно, eeрийн хайртай хvмvvстэйгээ мацахсан. Нэг сайхан тарган морь унаад алсын бараа ширтээд алтран шаргалтах нарны чигтээ, амандаа уртын сайхан хvрнийг аялан хeнгeхeн цогиулах юмсан. Тvvнийгээ тэврээд зvгээр л бeх гэгч нь, огт сэрэхгvйгээр бvтэн 9 цаг нам унтахсан. Хvндхэн рок хeгжим сонсонгоо тууш замд хаазаа гишгэхсэн. Дотно, хайртай хvмvvстэйгээ ширээ тойрч суугаад кофе уунгаа хeгжилтэй, сайхан зvйлс ярилцаж удаан суухсан...

Monday, November 17, 2008

Зvvд

Амралтын eдрvvдээр хeдee явж хоноод ирсэн болохоор гайгvй амарсан ч юмуу урд шeнe сайхан зvvд зvvдлээд eглee 04:50-ийн vед сэрээд нойр нэг хэсэгтээ хvрэхээ байчихав. Зvvдээ бодохоор нэг л сайхан. Яагаад сэрчихэв дээ гэж харамсах ч шиг. “Хэвийн” нeхцeлд би зvvдлэхээрээ нэг бол ямар ч утга учир нь олдохгvй, тайлбарлахад хэцvv, сэрээд санахааргvй юм, эсвэл хeeсрeн давалгаалах задгай тэнгис, уулын тvргэн урсгалт гол, за тэгээд байгалийн сvр хvчний eмнe хvн хэн ч биш гэдгийг мэдрvvлсэн, тэвдvvлсэн, айлгасан юмс, vзэгдлvvд, бас хамгийн муухай нь хар дарсан зvvд зvvдэлдэг байв”. Гэтэл энэ удаад огт eeр.

Нэвсийсэн цагаан цас, мeнх ногоон аварга гацуур модод, цэвэр тунгалаг агаар, халуун кофегоо гартаа бариад, номоор дvvрсэн хvнд vvргэвчээ vvрээд ялимгvй бeхийн яаран алхах оюутнууд... Энэ бол vнэхээр сургуулийн маань кампус байлаа.

Одоо Мичиганд цас орох болоогvй ч намар оройн сэрvvн бороо цас болж хувиртал ялимгvйхэн хугацаа л шаардлагатай байгаа. Талархлын баярын дараагаас эхлээд л цас ордог. Нэг eглee сэрэхэд л нэвсийсэн их цас дарчихсан байдагсан. Багш нараас, оюутан ахуй цагийн найз нараас ирсэн э-мэйлvvдэд eгvvлснийг нь бодоод хэвтсэн юм, тэгээд л энэ бvхэн зvvдэнд орсон юм болов уу даа. Оюутны амьдралаа санасных ч юмуу eнeeдeр тэр чигтээ дахиад оюутан болмоор ч юм шиг санагдсан eдeр болж eнгeрч байна. Сурч байхад тvргэхэн тeгсeeд ажиллах юмсан гэж бодогддог. Харин ажил хийх явцад заримдаа оюутны ширээгээ санах л юмдаа. Oдeр тутам нэгэн хэвийн завгvй амьдралаар явахаар сvvлдээ eeрт зарцуулах, сурч боловсроход зориулах цаг зав багасдагаас тэр юм болов уу. Эсвэл магадгvй академик орчны сайхан хэзээ нэгэн цагт хvнд зvгээр л vгvйлэгдэхээр тэр байхдаа.

Wednesday, November 12, 2008

The Prize: Epic quest for oil, money and power

Ойрд орон гэрийн нvvдэл, суудал хийгээд оройдоо жаахан бичиг, цаас, номнуудаа янзалж, хаяхыг нь хаяж авахыг нь авдаг ажилтай болчихоод байгаа. Oчигдeр орой зeeж амжаагvй номнуудаа эмхэтгээд том ногоон цvнхэндээ ууталж байтал Даниель Иергиний нэг танил ном нvдэнд eртeeд авч vзээд эргvvлж жаахан уншлаа. Эрчим хvчний эдийн засгийн хичээл дээр нэмэлт байдлаар уншсан номнууд дунд энэ ном байсан юм. За байз тэр чинь 2004 оны хавар юм байна. Тэгээд хуудсуудыг нь эргvvлээд дотор нь харандаагаар тэмдэглэл хийсэн eeрийнхee танил бичигнvvдийг олж харав. Тэр vед би ч харьцангуй гайгvй бичдэг байжээ. Одоо бол бичгийн хэв гэж авах юмгvй муухай юм болсон.


За тэгээд eнeeгийн эдийн засаг, бvтээгдэхvvн, тvvхий эд, санхvvгийн зах зээлийн нeлeeлeл газрын тосны зах зээл дэх спекуляцийн нeлeeллийг арилгаж vнийг зах зээлийн тэнцвэрийн тvвшинд нь хvргэж бууруулан цаашид тэнцвэрийн vнийн шилжилтэд нeлeeлж байгаа (тэнцвэрийн vнэ дунджаар $70-$75/баррель байсан бол eдгee WTI, брент маркийн газрын тосны vнэ $60/баррель-аас ч доогуур тvвшинд хvрч буураад байгаа)-гийн цаадах учир шалтгаан нь мэдээж ЭЗХАХБ-ын орнуудын тeдийгvй бvрэлдэж буй эдийн засгуудын eсeлтийн удаашрал, дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, газрын тосны эрэлт, хэрэглээний eсeлтийн саармагжилт, еврогийн ханшийн сулрал (газрын тосны vнэ ба еврогийн ханшийн хоорондын хамаарал хvчтэй байгаа), алтны vнийн бууралт энэ тэр гээд л хeвeрнe. Харин эдийн засаг, зах зээлийн учир шалтгааныг гэхээсээ улс тeрийн бодлогын учир шалтгааныг нь бодоод vзэхээр ёстой л Даниель Иергинийн энэ номыг Танд санал болгомоор санагдсан юм. Энэ ном миний уншиж байсан номнуудаас сэтгэлийг минь хамгийн ихээр татсан номнуудын нэг бeгeeд уншсаны дараа Танд энэ номыг худалдах, хvнд eгeх, хаях биш номын сандаа зайлшгvй vлдээх сэтгэгдэл тeрvvлэх болно.

Даниель Иергин энэ номоо бvтэн 7 жилийн турш бичсэн бeгeeд энд 1850-1990 онууд дахь дэлхийн газрын тосны аж vйлдвэрлэлийн хeгжил, зах зээлийн тvvх, эдийн засаг, улс тeрийн бодлого зэргийн талаар асар eргeн хvрээг хамруулан, олон урьгалч vзлээр харан, их хэмжээний тvvхэн тоо баримтад суурилан eгvvлэх болно. Энэ ном нь цаг хугацааны хувьд ч гэсэн яг цагаа олсон бvтээл гэж хvмvvс ярьдаг. Тухайлбал, 1990 оны 10 дугаар сард энэ номыг хэвлэсэн нь Иракийн зэвсэгт хvчин Кувейтэд халдсанаас 2 сарын дараа, харин АНУ тэргvvтэй зeвшилцлийн орнууд Персийн булангийн дайнд оролцож эхэлснээс 3 сарын eмнe байжээ. Энэ ном дэлхийн 14 орны хэлээр хэвлэгдсэн ба Даниель Иергин энэ номоороо Pulitzer-ийн шагнал хvртсэн юм.

Thursday, November 06, 2008

Пvрэв гаригийн vдэш

Амралтын eдрvvд ойртлоо. Энэ долоо хоног урьд eмнeхeeс ч хурдан eнгeрeв. Шeнe Аваргуудын лигийн тоглолтууд vздэг байсан vе ч ард хоцорчээ. Vзнэ дээ гэж бодох боловч ажлын ачаалал их байгаа болохоор eeрийн эрхгvй нvд анилдаад, нойроо харамлаад юун тэр шeнийн 02:45-аас хeлбeмбeг vзэхтэй манатай нэг л мэдэхэд vхсэн мэт нам явсан байх юм. Тэгээд нэг сэрэхэд eглeeний 06 цаг. Тоглолтын мэдээг нь уншихаар бас ч гэж Италийн багууд маань дажгvй л явж байгаа юм билээ. Интер хэсгээ тэргvvлж, Рома Чельсигээс хариугаа авсан шиг авч, Ювентус Реал-ыг бут ниргэжээ. Алессандро Дель Пьеро! Яг л залуугийнх шигээ. Нeгee юу билээ Forever young, I want to be Forever young гээд дууны vгэнд гардаг шиг л гялалзсан байх юм. Реалын эсрэг хийсэн 4 бeмбeгний 3-ыг нь оруулсан гэж бодохоор Юве-гийн бэлэг тэмдэг гэдэг нь vнэхээр мeн юмдаа. За энэ ч яахав, Ням гаригийн vдэш Сери А-ийн тоглолт vзнээ. Интер маань Удинезийн эсрэг тоглоно.

Хуучин ажиллаж байсан яамаар
саяхан орлоо. Бvтцийн eeрчлeлт хvлээсэн хvмvvс л байна. Бvтцийг нь eeрчлeнe гэчихээд удаашраад л, ажилтнуудыг vнэхээр залхааж буй бололтой. Яамыг 3 хуваагаад, 3 eeр яаманд хуваарилж буй юм байна. Манайхан юмыг хийнэ гэж vнэхээр баллах юмаа. Дандаа дутуу алсан могой шиг л юм хийх юм. Vйлдвэр, худалдааны яамны хeнгeн vйлдвэрийн газрыг Хvнс, хeдee аж ахуйн яаманд нэгтгээд ХХААЯ дээрээ хeнгeн vйлдвэр гэдэг vг шулуухан нэмээд ХХААХVЯ болгож буй юм гэнэ. За тэгээд Эрдэс баялаг, эрчим хvчний яам гэж шинээр бий болгосон юм байна. Vvнд хуучин байсан Геологи, уул уурхайн газрыг мэдээж нэгтгэнэ. Ийм байдлаар аж vйлдвэрийн бодлого тодорхойлох Тeрийн байгууллагын бvтцийг шийдсэн гэж шийдвэр гаргагчид бодож буй юм байна. Хуучин яаманд Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар гэж байсныг шууд Гадаад хэргийн яаманд шилжvvлсэн гэнэ. Oeрeeр хэлбэл гадаад харилцаа, гадаад худалдаа хоёрыг нэгтгэж буй юм биздээ. Vvнд л би асар ихээр гайхаж, эгдvvцэж байгаа юм. Монголд ерeeсee эдийн засгийн бодлого гэдэг зvйлээ хаячихсан байсан, одоо ч яг хэвээрээ. Одоо бvр гадаад худалдааны бодлого ч vгvй болох нь. Сая уул нь бvтцийн eeрчлeлт ярьж байхад нь эдийн засаг, худалдаа, аж vйлдвэрийн бодлогыг зангидсан Тeрийн байгууллагын бvтэц бий болгочихоосой гэж бодож байсан юмсан. Харамсалтай л байна.

За байз энэ амралтын eдрvvдэд амьдрах байрныхаа нvvдэл суудлын асуудлыг нэг тийш болгочихож чадах нь уу vгvй юу. Нэг ухасхийгээд нvvчихье гэхээр ном, цаасаа эмхэлж янзлаад зeeнe гэхээс залхуу хvрээд, жаахан ч гэсэн амармаар санагдаад байх юм. Агаар салхинд гармаар ч байх шиг. Шeнe цонхоо онгойлгохоор хотын хорт утаанд угаартаад ч байгаа юм уу толгой eвдeeд, цонх онгойлгохгvй гэхээр бачуураад унтаж болохгvй юм. Энэ утааг ер нь яах вэ? Хeдee эрvvл орчинд амьдрах юмсан. Даанч тэнд дэд бvтэцгvй нь хэцvv юмдаа.

За за бичих гэхээр л нэг болж бvтэхгvй сэдэв рvv хазайчих гээд болохгvй юм. Маргааш сайхан eдeр байх ёстой. Маргааш нийгэм тэр чигээрээ eeрчлeгдчихдeг ч болоосой. Маргааш... гэснээс Майкл Мак-ийн Маргааш гэдэг шvлэг санаанд ороод бичмээр санагдчихлаа.

Tomorrow, by Michael Mack

Tomorrow smile at someone
That you've never seen before.
Take time to think of others that
You feel compassion for.

Tomorrow tell somebody
How they brighten up your day.
Let random acts of kindness
Put your feelings on display.

Tomorrow hug your children
Somewhat tighter than before.
Be sure to think of all the things
You can be thankful for.

Pat your dog a little longer.
Hug and kiss your husband/wife.
Thank your God for granting you
Another day of life.

За тэгээд vнсэх эхнэр, тэврэх хvvхэд, хeтлeх нохой байх бишдээ мань мэтэд нь, хэхэ. Гэхдээ л амьдралын ахин нэг сайхан eдeр бэлэглэж буйд Бурханд биш харин Эх дэлхийдээ талархая. Би бурхны хvv биш, байгаль ээжийн хvvхэд.

Thursday, October 30, 2008

Ногоорохын eмнeхeн

За хe Валютын сангийн 2 зeвлeх маань буцсанаар хагас цагийн ажил маань хурал зeвлeгeeн, хэлэлцvvлэг, ярилцлагаас тvр зуур ангижрав. Гэхдээ л тeлeвлeгeeтэй ажлуудаа хугацаанд нь хийж дуусгах ёстой учир цаг бага л байна даа. Бvтэн цагийн ажил маань ч яахав дээ, хэзээ л ажил нь сийрч байлаа даа, ар араасаа нэмэгдээд л “тун ч хэвийн” явж байна. Сvvлийн хоёр долоо хоногт хамгийн эгдvv хvргэсэн нь иенийн ханшийн хэлбэлзэл байлаа даа.

Мартсанаас Монголын эдийн засгийн чуулга уулзалтын vеэр хvмvvс нэг vеийг бодвол эрдэс баялгийн vнийн eсeлтeeс хуримтлагдсан ашгийг хэрхэн зарцуулах талаар бага боловч ойлголттой болсон нь ажиглагдаж байлаа. Гадаадын улсуудын хэлэлцvvлсэн маш элементар сэдэвтэй илтгэл энд тэнд сонсч мэдээлэл авснаар манайхан бас ч гэж “Норвегийн туршлага, Аляскийн байнгын сан, Чилийн тогтворжилтын сан” гэх зэрэг vгс хэлдэг болж. Уул нь дотоодын мэргэжлийн хvмvvсээ vнэлж ашигладаг бол Монголын эрдэс баялгийн салбарт хийх юм ч их, уг салбарыг зeв гольдрол нь оруулах боломж ч багагvй байдаг юм шvvдээ. Харамсалтай нь тамын тогооны vлгэрээр Монгол хvн Монгол хvндээ маш халгаатай, харин гадаад хvнд хайр зарладаг юм л даа. Ачир дээрээ манай шийдвэр гаргагчид тэрхvv эрдэс баялгийн орлогоос бvрдсэн сангуудын ангилал, зорилго, зориулалт, удирдах vйл явц, стандарт, зохицуулалт, дvрэм гэдгээ сайн судлаагvйгээс гаргаж байгаа шийдвэр бvхэн нь алд дэлэм алдаатай байдаг. Ядаж eeрсдee мэддэггvй юм гэхэд мэддэг мэргэжлийн хvмvvсээ ашигламаар юмдаа. Энд би зориуд нэг жишээ бичмээр санагдсан юм. Монгол улсын хeгжvvлэх сан гэж уран чамин нэр eгсeн тэр сангаа удирдах бодлого нь манайд огт тодорхой бус байдаг. Зарим нь шууд л Аляскийн байнгын сангийн жишгээр иргэддээ ногдол ашиг хуримтлуулах ёстой гэж ташаардаг, зарим нь тэр чигээрээ улсын хeрeнгe оруулалтад зарцуулагдах ёстой гэж зvтгэдэг. Эцэст нь 1/3 нь хeрeнгe оруулалтад, 1/3 нь сандаа vлдэхээр, vлдэж байгаа нь шууд л нийгмийн халамж-бэлэн мeнгeнд зарцуулагдаж байх юм. Энэ мэтчилэн хоосон толгойтой “улс тeрчид” Монголд юм юмаар л тоглох юм. Зvй нь уг сангийн удирдлагыг авч vзэхдээ улсын хeрeнгe оруулалтын хeтeлбeр, хувийн хэвшлийг дэмжих хeтeлбeр, тeсвийн тогтвортой байдал, бvтэцчилэгдсэн тeсвийн тэнцэл, макро эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдал зэрэг олон ухагдахуунуудыг авч vзэх ёстойсон доо. Номыг нь сураагvй энэ олон харалган шийдвэр гаргагчдыг яалтай ч билээ дээ?

За ганц eдeр ч гэсэн эртхэн унтахыг бодъё. 06 am хvртэл бvтэн 5 цаг 45 минутын хугацаа байна гэхээр сайхан санагдаж байх чинь. За за давсанд явлаа.

Monday, October 27, 2008

October 27, 08

Амралтын eдрvvдээрээ бас л амарч чадсангvй. 2 eдeр нам сууж ажиллав. Хувийн ажил ч гэж их байлаа. Яг одоо eглeeний 06:25 болж байна. Урд шeнe огт унтсангvй. Яаралтай нэг ажил хийж суусаар дeнгeж сая л дууслаа. Тэгээд захиалагч руугаа мэйлдчихээд л сууж байна. Ганц цаг зvvрмэглээдхэе гэсэн чинь тархийг нэг чангахан бvсээр боочихсон юм шиг санагдаад, элдэв янзын юм толгойд эргэлдээд болсон ч vгvй. Vгvй ихгэхэд саяхан л Баасан гаригийн vдэш болж би бээр ажлаасаа оройхон гарахдаа “за хe бvтэн 2 eдeр, 3 шeнe байна, ажлаа ч амжуулж, сайхан амарч чадна даа” гэж бодон их л баяртайхан алхаж байсан санагдана. Гэтэл одоо шинэ долоо хоногийн эхний ажлын eдрийн eглee болчихсон, би Баасан гаригаас Даваа хvртэл хадаастай юм шиг суусан санагдаад байдаг. Амралтын eдрvvдэд амарч чадахаа байсаар хэдэн ч долоо хоночихов доо. Гэрийнхнээс маань эхлээд анд найзууд бvгд л “жаахан ч гэсэн амарч бай, ингэж байж чи нэг eдeр мажийна шvv” гэдэг юм. Oнeeдeр тэдгээр vгнvvд нь чихэнд бvр ч тод сонсогдож байх чинь юу вэ. Нэг муурч унаж байж ойлгох юм болов уу даа.

За за энэ муу сандал, ширээнээсээ босч шvршvvрт орох минь. Бие арай дээрдэнэ. Кофе ч буцлаг. Компьютер ч амраг. Oнeeдeр 27-ны Даваа гариг ингэж л эхэллээ. Have a great day ahead!!!

Saturday, October 18, 2008

Нойр хулжиж эхэлсэн eдeр...

Урд шeнe нойр хулжив. 10 eнгeрeeж гэртээ хариад 12 eнгeрeeж нойрсохоор хэвтсэн хvний нойр яахаараа хvрдэггvй билээ. Бослоо. Цаг 04:10 дээр байх юм. Кофе... vгvй арай л эрт байна. Сvv... уух хvсэл алга. Жимсний шvvс...eлeн ходоодон дээр тааруу. Ус л уулаа. Компьютер асаангаа чихэвчээ толгойд углав. Хэдэн мэйл иржээ. Уншив. Хариу бичив. Заримыг устгав. Дуусгаагvй байсан нэг файлаа нээлээ. Чихэнд Razorlight эгшиглэнэ. Боломжийн хeeрхeн аялгуунууд. Энэ vед яг нэг хvний тухай бодол толгойд орж ирэв. Ямар сонин мэдрэмж вэ? Яагаад нойр хулжсаны учир ч тайлагдах шиг. Чихэнд сонсдох басс, ритм, соло, бeмбeр ажилдаа тeвлeрeхийг дэмжиж харин нeгeeх бодол ажилд тeвлeрvvлэхгvй саад болох аж. Сандлаасаа бослоо. Муур мэт хэсэг алхлаа. Цонхоор харахад гадаа тас харанхуй, анир чимээгvй. Хvн болгон “хагас vхэж” буй бололтой. Тагтан дээр гарч агаар соров. Арай eeр байна. Нeгeeх бодол бас л толгойд. Би яагаад тогтворгvй болчихов гэж гайхлаа. Их л тэвчээртэй, тогтвортой, тайван хvнсэн. Буцан орж тvрникнээс дvvжлэгдэн хэд суниав. Oглee эртийг хэлэх vv сайн суниаж байнаа. Сандал дээрээ ахин сууж арагш гэдийн нvдээ аниад гvнзгий амьсгалан тeвлeрeхийг хичээв. Дараа нь нvдээ нээн ажлаа эхэллээ. Vнэхээр тeвлeрчээ. Нэг мэдэхэд цаг 07-г зааж. Шvршvvрт орж кофе чанадаг цаг минь. Хувцаслаад ажлын зvг. Ингэж л eнeeдeр эхэлсэн. Харин хэрхэн тeгсeхийг бvv мэд. Oдeржин ганцаараа байхыг, хэнтэй ч vл ярихыг хvссэн ямар сонин eдeр байвдаа... Баасан гаригийн vдэш улам ч замбараагvй болох Улаанбаатрын тэр нэгэн хоромд vvнийг бичиж vлдээв...

Tuesday, October 14, 2008

Back to My Workaholic Lifestyle

Ирсээр vндсэн ажил маань ихэссэнээс гадна зуны турш жаахан завсарлага аваад байсан 2 дахь ажлаа эхэлсэн биш ажлын тeлee юм шиг амьдралдаа умбаад л, шумбаад л ороод явчихав. Тeрийн бус байгууллагын минь судалгааны тeсeл эхэлчихсэн болохоор хийдэг хоёр ажил маань “24 цагийг 25 болгож ажилла” гэж хоолой дээр хутга тулгаад болдоггvй. Ирэх зуныг хvртэл иймэрхvv хэв маягаар амьдраад л байхаас биш яахав. Сонгосон зам, зорьсон зорилго, амласан амлалт юм хойно ард нь гарч байж санаа амарна даа. Гэвч би ганцаар бишээ. Судалгааны тeсeл дээрээ хамтарч, намайг дэмжин ажиллаж байгаа цeeхeн боловч бvх хvмvvстээ хязгааргvй ихээр талархаж явдаг шvv. Энэ тeслийн ажлаа нэг чулуу болгочих юм бол Монголд маань vнэхээр их хэрэгтэй байгаа юм. Иймээс хичээж зvтгэнээ.

Одоо ч намрын налгар нар цаашлаад eвeл авхай ирэх нь дээ. Нар ургахаас eмнe eглee гарч гvйх гэхээр eвчин авчих гээд хэцvv болжээ. Хeлс нэвт цохиод ханиад хатгалгаа тусчих юм бол бvх тeлeвлeгee, ажил маань нуран унах тул болзошгvй эрсдлээс сэргийлээд фитнессийн хиймэл зам дээр л гvйхээс бишдээ. Уул нь гvйхэд бодит зам, бодит агаар тун eeр л байдаг юм. Яая гэхэв.

Ажлын, нийгмийн стресс, ядаргаа, ачаалал, дарамтаас аврах, хэлтлэх арга зам маань эрvvл агаар, байгалийн сайхан, рок хeгжим, extra bold кофе л болоод байна. Slipknot ч vнэндээ арай л eeр “эм” юмаа. Зарим vед чи намайг авардаггvй ч, зарим хvнд vед сэргээх чадал чамд байдаг шvv. Thanks Slipknot.

Ганцаардал гээч зvйл хvний амьдралыг байнга л эргэж тойрч байх. Гэвч тэр зvйл заримдаа надад тэнхээ eгeх чадалтай сайн найз минь болдог юм. Заримдаа би амьдралаа сайн ойлгохгvй юм. Юуны тeлee, яах гэж амьдарч байгаагаа. Нийгмээ ойлгохгvй, хvлээн зeвшeeрч чадахгvй байгаагаас eeрee eeртэйгээ зeрчилдeeд л тэр бизээ. Гэвч хvн eeрee eeрeeсee яаж урван тэрсэлж болох билээ дээ...

Sunday, August 24, 2008

Зуны амралт

Зуны амралтынхаа тухай Вашингтоноос бичнэ гэж ер бодсонгvй. Амралт маань 7 сарын 28-наас 8 сарын 8 хvртэл байсан. Блог гээч найзыгаа мартаад олон сар болжээ. Энэ зун миний хувьд ажлаас eeр зvйлд анхаарлаа тeдийлeн хандуулж чадалгvй eнгeрeeсeн тун ачаалалтай бeгeeд уйтгартай зун байлаа. 7 дугаар сарын тeгсгeлeeр ажлын 10 хоногийн амралт аваад сvvлийн хэдэн жилийн стрессээ тайлахаар шууд л хeдee явлаа. Хотоос 65 километр зайд орших зуслангаа хeдee гэж тооцоход хэцvv тул энэ удаад нэлээд хол газар, жинхэнэ хeдeeг мэдрэхээр буюу Дархан уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Архангай аймгийн нутгаар 9 хоног, нийтдээ 2000 орчим километр аялсан. Хeдeeгийн нар, салхинд арьс минь борлон Энэтхэг, Тайланд, Индонез эр шиг л нэгэн болж хувирсан. Улаанбаатарт ирээд толинд царайгаа хараад eeрийгee бараг таниагvй шvv. Хоёр нvд, хэдэн шvд л гялалзаад бусад нь хeрслeг бор болж, vс сахал ч ургасан гэж нeхцeлгvй. Хэдийгээр хугацаа бага байсан, бас ихэнх цагаа жолооны ард eнгeрvvлсэн ч би л хувьдаа eнгeрсeн 12 жилд байгаагvйгээр сайхан амарсан. Мeн орон нутгийн амьдрал, хvмvvс нь намайг хvvхэд байх vеэс хэрхэн eeрчлeгдсeн эсэхийг нvдээр vзсэн. Ингээд энэ тухай товчхон бичихээр шийдлээ.

1. Хeдeлмeрч хvмvvс: Орон нутгийн хvмvvс тухайн амьдарч буй нутаг, ус, eeрсдийн ажил хeдeлмeр, амьдралын хэв маягаасаа хамаараад сайхан, муухай янз бvр л амьдарч байна. Зарим айлууд сайн хeдeлмeрлeж тэрнийхvv vр шимийг хvртэж сайхан амьдардаг л юм байна. Эрдэнэтэд ажилладаг найзынхаа танил айлынд буюу Булганы Зойн давааны орчим би 5 хоног айраг уусан шиг амарсан юм. Тэр айл хоёрхон хvvхэдтэй боловч ах, дvv хамаатан садныхаа жижиг хvvхдvvдийг зуны амралтаар нь авч ажил хeдeлмeр хийлгэн, хeдeлмeрee хоршиж хeдeeгийн их ажлыг нугалан eeрсдeдee ч, хvvхдvvддээ ч ашигтайгаар ажилладаг юм билээ. Тэднийх 400 гаруй бог, 70 гаруй vхэр, 4-5 азарга адуутай бeгeeд зун нь айргаараа дагнаж орлого олдог юм билээ. Балчир хvvхэд гэлтгvй хvн болгон ажил vvргээ ухамсарлаж ажлаа eeриймсeг, тогтсон цагийн хуваарийн дагуу хийж байгаа нь бахархмаар санагдсан. Тухайлбал айргийг бvлэхдээ зeвхeн vдээс хойш 4 цагаас эхлэн бvтэн 3 цаг тасралтгvй бvлж байж доторх уураг, элементvvд нь задарч тос нь ялгарсан, жинхэнэ Булганы айраг vйлдвэрлэж байна. “Ахаа одоо болсон уу” гэж айраг бvлж буй охиныг асуухад гэрийн эзэн “5 минут дутуу байна охин минь” гэх жишээтэй. Тэдний айраг тухайн газар орондоо vнэхээр сайхан амттай нь байсан бeгeeд айрагных нь амт, чанарт нь хvн бvрийн уйгагvй хeдeлмeр, сэтгэл нь шингэсэн болохоор тийм байдаг ч бизээ. Тэднийх 2 хоног тутамд 130-150 литр айраг Эрдэнэт хотруу оруулж зарна. Энэ нь зах зээлийн vнэлгээгээр тээврийн зардлаа хасаад 100-120 мянган тeгрeгийн, сард дор хаяж 1,500,000 тeгрeгийн цэвэр ашиг eгч байгаа юм. Vvн дээр нэмээд богийн сvv, vнээний сvvгээр хийж буй цагаан идээний ашгийг нэмбэл бас “хeeрхeн” юм болно. Хэдийгээр тэд хeдee амьдардаг ч гэсэн сансрын антеннаар телевизийн 5-6 суваг vзэж хангалттай мэдээлэл авна, эрчим хvч цахилгаан ашиглана, малынхаа ашиг шимийг бvрэн авч тvvгээрээ амьдралаа авч явж, мeнгeн хуримтлал хийдэг гээд бодохоор тухайн орон нутагтаа эзэн болоод боломжийн амьдарч байгаа тэдгээр хvмvvсээр бахархах сэтгэл тeрж байлаа. Vvн дээр нэмээд хамгийн гол нь тэд архи огт хэрэглэдэггvй нь архины тeрлийн ундаа амсдаггvй надад vнэхээр таалагдаж байлаа. Иймэрхvv амьжиргаатай хvмvvс, eрх гэрvvд орон нутагт маань олширвол тун сайн байна.

2. Нvvдэллэгсэд: Нэг нутгаас нeгeeд суурьшихаар шилжин нvvдэллэгсэд хeдeeд маш олон байгаа бололтой. Энэ нь дэлхийн цаг уурын eeрчлeлт болон хvний зохисгvй vйл ажиллагааны улмаас орон нутгийнх нь байгаль, цаг уур эрс eeрчлeгдeж, амьдрахад хvнд болж буйтай шууд холбоотой. Говь-Алтай аймгийн Алтай сум буюу Аж Богдын нуруунаас урагш, Хятадын хилтэй залгаа Монголын хязгаарын сумдаас хэдэн eрх айл нутаг хайж гэр орон, мал хунартайгаа Булганд нvvж явахтай таарлаа. Нутгаасаа гараад 2 сар орчим болж байгаа гэх тэдгээр хvмvvс бас л eрeвдмeeр санагдсан. Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Булган гэсэн 4 аймаг дамжин нvvдэллэж буй тэдгээр хvмvvс шиг маш олон eрх хот суурин бараадан нvvж байгаа нь тодорхой. Ингээд бодохоор хeдee орон нутаг маань улам л эзгvйрч, тэдний амьдран сууж байсан орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож буй гадаад, дотоодын хvмvvс байгаль орчныг сvйтгэсээр vлдэнэ гэж бодохоор сэтгэл eвдмeeр.

3. Арчаагvйчvvд: Хeдee нутагт маань амьдралын зорилгогvй, яах гэж амьдарч буйгаа ойлгохгvй, ажил хeдeлмeр эрхэлдэггvй, амь, амьжиргаагаа дээшлvvлье гэж боддоггvй арчаагvй хvмvvс бас байна. Зэргэлдээ сумынх нь малчид eглee 4-5-аас босч ажилдаа гарч мeнгe хийж байхад eглee 8 хvртэл босдоггvй гэрийн эзэн ч байх юм. Адуутай атлаа гvvгээ барихгvй, малынхаа ашиг шимийг бvрэн авч чадахгvй, vvлдэр, чанарт нь анхаарахгvй, нэг ёсондоо ажилгvй, зорилгогvй, дампуу, архинд дуртай хvмvvс бас байна. Тийм хvмvvс нь ажилтай айлыг таагvй vгээр хэлэх бeгeeд eeрсдийгee ёстой л жаргаж байгаа гэж эндvv ойлгоно. Иймэрхvv айлаас архи салахгvй бeгeeд архийг тойрсон хэрvvл бас тасрахгvй.

4. Гадаадынхан: Монголчууд хeдeeгee тоохгvй байхад гадаадынхан манай Монголд ирээд асар бага eртгeeр маш сайхан амарч чадаж байна. Булганд явж байх замд Франц, Герман, Бельгийн жуулчдаас бvрдсэн олон тооны хvмvvс уулын дугуйгаар аялж байхтай таарсан. Барууны оронд иймэрхvv тeрлийн спортоор хичээллэхэд багагvй мeнгe зардгийг та бvхэн мэдэх байхаа. Ер нь гадныханд манай Улаанбаатар огт сонин биш бeгeeд зeвхeн урьд eмнe vзээгvй байгалийн сайхныг мэдэрч, тэнд спортоор хичээллэх, аялах л сонирхолтой байдаг. Монголд аялал жуулчлалыг хeгжvvлэх, улмаар ДНБ-ий ихээхэн хэсгийг аялал жуулчлалын vйлчилгээ эзлэх боломж уул нь их, vvнийг хийх боломжтой юм шиг надад санагддаг.

Эцэст нь eвeг дээдсийн vлдээсэн асар уудам, баялаг газар нутаг, асар эмзэг онгон байгальдаа цeeн хоног боловч амраад ирэхэд маш их эрчим хvч, урам зориг, ухаарал, бодрол авч чадсан. Миний бодлоор Улаанбаатарын иргэд хeдee орон нутагт бас зорчиж байх хэрэгтэй. Учир нь Улаанбаатарт байгаад л байвал ухаан санаа хvртэл нэг л хязгаарлагдмал болоод байгаа юм шиг надад санагддаг. Хvний уур уцаар, бухимдлаар дамжин хvссэн хvсээгvй хvмvvс их, бага хэмжээгээр стрессд ордог. Тэр vед Монгол гэдгийг зeвхeн Улаанбаатраар тeсeeлж мэдэх юм. Иймд Монголоо бvрэн мэдэхийн тулд орон нутгаар нь аялж, vзээгvй газраа vзэж, сэтгэлийн их эрч хvч авч байх хэрэгтэй юм шиг надад санагдсан. Монгол орны байгаль, хvрээлэн буй орчин цэвэр ариун, хvн ард нь нийтээрээ жаргалтай болж, Монгол хvн Монгол орондоо хамгаас илvv хайртай болох цаг хэзээ нэгэн цагт ирэх бизээ.

Monday, May 19, 2008

16th Scudetto - A Special Day

Inter campione, che bella!!!

Oнгeрсeн орой Интер Милан сvvлийн 3 жил дарааллан Италийн Сери А-д тvрvvлэн скудетто хvртсэн нь 1997 оноос хойш уг багийг дэмжсээр ирсэн миний хувьд vнэхээр “тусгай” орой болж eнгeрсeн юм. Интер энэ улирлын хамгийн сvvлийн буюу 38 дахь тойргийн тоглолтоо Пармагийн эсрэг хийсэн бeгeeд Златан Ибрахимовичийн 2 гоолын ачаар ийнхvv скудетто хvртсэн билээ.

Италийн аварга цолыг 3 жил дарааллан хvртээд байгаа боловч Европын тавцанд буюу Аваргуудын лигт тeлийлeн сайн тоглолт vзvvлэхгvй, шeвгийн 16, 8, 4-eeс мултраад байгаа хар туршлагаа ирэх жил цагаанаар будах, Италийн аварга цолыг 4 жил дараалан хамгаалах хариуцлага ирэх улиралд Интерт ногдоно.

Хэдийгээр би Интерийг дэмждэг ч, eнeeгийн бvрэлдэхvvнийг нь авч vзвэл нэлээд дутагдал байгааг нуухгvй. Тухайлбал, Интерийн бvрэлдэхvvнд нас хэвийсэн, харьж байгаа, багтайгаа ойлголцдоггvй, хувийн зохион байгуулалт, ааш авир муутай зэрэг сул тал бvхий нэлээд тоглогч бий. Миний бодлоор дараах тоглогчдыг Интер бvрэлдэхvvнээсээ гаргах (худалдах, зээлдvvлэх, чeлeeт солилцоогоор илгээх гэх мэт) шаардлагатай. Vvнд: Nicolas Burdisso (ARG), Ivan Cordoba (COL), Cesar Rodriguez (BRA), Olivier Dacourt (FRA), Santiago Solari (ARG), Maniche (POR), Dejan Stankovic (SCG), Patrick Vieira (FRA), Hernan Crespo (ARG), Julio Cruz (ARG). Харин багт зайлшгvй vлдээх ёстой тоглогчид гэвэл: Julio Cesar (BRA), Christian Chivu (ROM), Maicon (BRA), Marco Materazzi (ITA), Javier Zanetti (ARG), Esteban Cambiasso (ARG), Zlatan Ibrahimovic (SWE). Гаднаас шинээр авах шаардлагатай тоглогчид: Andrea Barzagli (ITA), Ricardo Quaresma (POR), Alberto Aquilani (ITA), Sergio ‘Kun’ Aguero (ARG).

Иймэрхvv эрс eeрчлeлт, шинэ цус сэлбэлт багийн бvрэлдэхvvнд хийх, тvvнчлэн Италийн найдвартай тоглогчдын тоог нэмэгдvvлэх нь ирэх улиралд Европын тавцанд гаргах амжилтын vндэс болно.

Internazionale Milano 2008/2009: Julio Cesar (BRA, 29, GK), Javier Zanetti (ARG, 35, LBack), Andrea Barzagli (ITA, 27, CBack-I), Christian Chivu (ROM, 28, CBack-II), Maicon (BRA, 27, RBack), Alberto Aquilani (ITA, 24, LWinger), Esteban Cambiasso (ARG, 28, Def.MF), Ricardo Quaresma (POR, 25, RWinger), Sergio ‘Kun’ Aguero (ARG, 20, Atk.MF), Zlatan Ibrahimovic (SWE, 27, FW), Adriano (BRA, 26, FW).

Internazionale Milano - CAMPIONI D'ITALIA SIAMO NOI !!!

Monday, April 28, 2008

Бараг 3 сарын дараа

За хe ойрын хэдэн долоо хоног блогоо мартаад vvгээр шагайж ч амжилгvй явжээ би. “Гvй хe чиний сэтгэл санаа ахиад л хямрав уу? ганцаардал, гуниг мэдрэв vv? Аль эсвэл бухимдал тeрж хэнтэй ч хамаагvй ярилцмаар санагдав уу гэж намайг сайн мэдэх нeхдvvд бодож байж болох л юм. Яагаад гэвэл энэ блог дээр би ихэвчлэн тийм vедээ л юм бичдэг байжээ. Ер нь одоо бодоход баярласан vедээ хэзээ ч юм бичиж байгаагvй санагдана...

Ажлаар Токио руу хэд хоног явчихаад саяхнаас л ажилдаа эргэн орж байна. Японы 4 дvгээр сарын хаврын бороо сэтгэл сэргээж, урам зориг нэмж билээ. Токиод Тeв банкууд, арилжааны банкууд, академик институтууд, судалгаа, шинжилгээ, зeвлeх vйлчилгээ vзvvлдэг байгууллагууд, хедж сангууд болон хeрeнгe оруулалтын сангууд гээд дэлхийн тэргvvлэх санхvvгийн байгууллагуудын 130 гаруй тeлeeлeгчид Номура банкны Тeв банкуудын семинарт цуглан дэлхийн эдийн засаг, санхvvгийн зах зээл, урт хугацаат хeрeнгe оруулалтын стратегийн чиглэлээр олон тооны сонирхолтой илтгэл хэлэлцvvлэн, асуудал хэлэлцэж, eeр хоорондоо туршлага, мэдлэгээ солилцон, ирээдvйд хамтран ажиллах сvлжээнvvдийг бий болгосон билээ. Миний хувьд энэ нь Тeв банкийг тeлeeлeн оролцсон анхны тохиолдол, ихээхэн чухал аялал байлаа. FX, Fixed Income, Commodity Analysis, Credit Derivative-ын чиглэлээрх eeрийн судалгааны ажлын хvрээг тэлэх боломжтой болсон. За явсан ажлын хувьд нэг иймэрхvv.

10 жилд хамт сурч байсан найз нeхдeeс Японд ажиллаж амьдарч байгаа нь олон. Одоо ч холбоотой байдаг нэг найз маань Японд сургуулиа тeгсeeд АНУ-д Ph.D-д сурахаар яваагvйсэн бол зайлшгvй л уулзах байлаа. Мeн eeр хоёр найз яг Токиод ажилладаг гэж сонссон ч ажлын тeлeвлeгee маш шахуу байснаас, бас ойрд тэдэнтэй холбоо харилцаа бариагvйгээс жаахан санаа зовоод тэдэнтэй уулзаж чадсангvй ирлээ. Зeвхeн тэнд сурдаг оюутан vеэл дvv, Ядоны эдийн засаг, худалдаа, аж vйлдвэрийн яаманд ажилладаг япон найзтайгаа л уулзаж, суши, сашими идэх зуур хэдэн vг сольж амжсан.

Хvмvvсийн амьдралын хэв маяг, дvр тeрх, зан тeлвийг нь авч vзвэл АНУ-тай харьцуулахад Японы нийгэм нь илvv дэг журамтай, ёс горимтой, бас жаахан дарамттай юм шиг санагдсан. За тэгээд Японы нийгмийн сайн мууг хvмvvс мэдэх хойно олон vг ч нуршаад яахав. Хамгийн гол нь миний ажигласан нэг зvйл бол юуны тeлee амьдарч байгаагийн утга учрыг ойлгож чадахгvй байгаа, асар ихээр ганцаардсан, нэгэн хэвийн амьдралаас уйдсан ганц бие хvмvvс Японд маш олон байна. Хvмvvс тэнд галт тэрэгний урдуур vсэрч амиа хорлоод байдгийн гол шалтгаан нь ч энэ байж болох юм. Ер нь аливаа юм хоёр, тvvнээс ч олон талтай байх юм даа. Амьдрал нь асуудлаар дvvрэн байх тусам хvн тэмцэж, зvтгэж, зvдэрч, тэрхvv хeдeлмeрийнхee vр шимийг хvртэхээрээ таашаал гэгчийг мэдэрч, тэр нь амьдралынх нь амт, утга учир болдог мэт. Vvнээс vvдээд надад нэг бодол тeрлee. Тэр нь юу вэ гэвэл ирээдvйд хvvхдvvдээ 18 нас хvрэхээр нь хvvхдvvд минь амь амьдралаа eeрсдee олцгоо, бvтээцгээ” гээд л гэрээсээ хeeгeeд явуулна даа, хэ хэ. Багаасаа зовлон зvдгvvр vзэж мэдэрсэн, eeрт тохиолдсон бэрхшээлийг eeрee бие даан шийдвэрлэж сурсан, хэнээс ч хамааралгvйгээр амьдрах аргыг мэдсэн хvvхдvvд ертeнцийн хаана ч, асар тvргэн хурдацтайгаар eeрчлeгдeж буй нийгэмд хeлee олж чадна.

Монголд тvймрийн утаа ихтэй, Улаанбаатар орчим улаан тойром болсон тул ус чийг, цэвэр агаар vгvйлж амралтын eдeр хeдee зуслан руу явлаа. Голын эрэг, сайр дагуу ногоо цухуйн энэ хаврын тeл мал тэнхээ нэмсэн харагдах ба зуслангийн арын уулны тарваганууд хошгирч байх нь тод дуулдана. Монголд одоо зeвхeн хур бороо л vгvйлэгдэж байна. Бороо нь хvн бvрийн л eдрийн бодол шeнийн зvvд болж байх шиг байна. Би гэдэг хvн шeнe ихэвчлэн бороо орж байгаагаар, эсвэл хvчтэй давалгаалах тэнгис далай зvvдлэх боллоо. Ус зvvдлэх сайн байдаг уу, муу байдаг уу бvv мэд. Зeвхeн хvvхэд ахуй цагийн бороотой eдрvvдийг л дурсан санаж, тэнгэрийн хурыг тэсэн ядан хvлээнэм.

Monday, February 11, 2008

We've been living life inside a bubble...

Ойрд холбоо бариагvй хvмvvсээс захидал ирээд сайхан байнаа. Oчигдeр багшаас маш урт мэйл ирлээ. Уншаад дуусахад нэг л сайхан мэдрэмж тeрж, Мичиганаас багшийн маань эрч хvч мэйлээр нь дамжаад ирэх шиг л болов. Хvнд урам eгч, хvнтэй нэг л зангаар, vргэлж vнэн сэтгэлээсээ харьцдаг багшийгаа би их хvндэлдэг. Дараа нэг уулзахаараа eнгeрсeн 2 жилд юу хийж бvтээснээ тухтай хуучилж, гэрээр нь зочилноо. Багш Energy Economics-ийн ном бичиж байгаа гэнэ. Тэгээд олон жил ажилласны эцэст сая л нэг sabbatical vacation авч, Америкаар хeндлeн гулд аялан номоо бичиж байгаа юм байна. Номных нь анхны уншигчдын нэг нь би байх болно гэдэгтээ баяртай байгаа.

Португалид танилцсан Швед танил маань eeрийн байгууллагын гаргадаг судалгааны сэтгvvлээ явуулж бас нэг урт мэйл бичсэн байв. Би тvvнд нэг их тус болж байгаагvй л дээ. Гэтэл маш vнэтэй захиалга бvхий сэтгvvлvvдээ надруу vнэгvй явуулаад л байх юм. Тэр хvнд нэг тус болчих юмсан…Санаж явбал бvтдэг дээ.

Сар шинэ гээд 3 хоног хэрдээ л завгvй байлаа. Oдeр нь ахмад настай улсуудад vйлчлээд л таарсан. Шeнe нь ажлаа хийгээд зугаатай ч юм шиг, ядаргаатай ч юм шиг хэдэн eдeр eнгeрлee. Нэг eдeр сайхан амарч, шeнe бvтэн нойртой унтах юмсан. За тэгээд сар шинэ гэдэг чинь ахмад настан, балчир хvvхдvvдээ баярлуулж, сайхан уртын дуугаа дуулж, архигvй, тамхигvй, цагаан идээ зооглоод л eнгeрсeн жилийнхээ амжилт бvтээл, туршлага, ирэх жилийнхээ тeлeвлeгee, удам судраа гэр бvл, тeрeл саднаараа ярьж суудаг тийм л утга учиртай баяр. Сар шинээр хeдee явах л хамгийн сайхан байдаг. Эх байгальтайгаа ойр, сэтгэл нэг л хангалуун.

Маргааш ч ажил буцалдгаараа буцална. Бусад хvн болгоны адил би завгvй амьдралдаа эргээд л орно. Бид нэг том гэгчийн бeмбeлeг дотор л амьдарсаар байх юм. Тэр бeмбeлeг дотор сайн муу олон зvйл холилдон оршдог. Заримдаа гаднаас харахаар eчvvхэн, маш eчvvхэн, хэнд ч тоогдохооргvй боловч дотор нь орохоор агуу том, маш их боломж, маш их зvйл хийгдэхээр хvлээгдэж байгаа мэт тийм содон бeмбeлeг юм л даа. Бид бeмбeлгeн дотроо эргэлдсээр л байвал мeхeл улам л ойртох байхдаа. Иймд уг бeмбeлгийг зeв л хагалах юмсан. Цаг урссаар л. Ажилла даа!!!

Saturday, January 26, 2008

Last three weeks...

Блогт юу ч бичсэнгvй, блогоор ч шагайж амжсангvй. Амралтын eдрvvдээр хvртэл шeнийн 3 цаг хvртэл ажиллаж такси дуудан гэртээ хvргvvлээд шvршvvрт ороод орон дээрээ нам. Oглee ажил дээрээ цагтаа, eдeржин ажиллаад дахиад л шeнe болтол ажил ажил ажил. Маш чухал яаралтай асуудлууд дvvрэн, яая даа гэмээр долоо хоногууд байлаа. Гэхдээ бvхний ард гарч, амжилттай ажилласандаа сэтгэл дvvрэн байна.

Саяхан тeрсeн eдeр маань болоод би гэдэг хvн нэг нас нэмсэн. Тэр eдрee аав ээжтэйгээ оройн хоол хамт идээд тухтайхан ярьж сууя гэсэн боловч бас л оройтож ажиллах хэрэгтэй болоод чадаагvй. Oнeeдeр хvv нь ажилтай болчихлоо, уучлаарай гэж хэлэхэд хэцvv л байсан. Гэхдээ намайг маш сайн ойлгодог, тэртээ eвлийн нэгэн хvйтэн vдэш намайг тeрvvлсэн ачит ээж, амьдралын жинхэнэ бодит vнэнийг ойлгоход тусалсан аавтайгаа ойрд хуучлаагvйгээ хуучилж сайхан ярьж суунаа. Энэ амралтын eдрvvдэд л нeхне гэж бодож байна.

Монголд идэр есvvд тачигнаж дуусах дeхeж байна. Гадаа хvйтэн байгаа ч миний дотор халуун, зорилго eeдee тэмvvлэл дvvрэн байна.

Чихэнд Kaiser Chiefs-ийн “Love is not a competition (But I’m winning)” хамгаас чанга эгшиглэж, надад ихийг бодогдуулж байна. Тэгээд л энэ орой блог чам дээр энэ хэдэн мeрvvдийг бичихэд хvргэлээ. Yeah, I won’t be the one to disappoint you!!! Anyone!!! Any more!!!

Saturday, January 05, 2008

BREAKING BENJAMIN

Алтернатив метал урсгалаар тоглодог Breaking Benjamin-ын дуунуудыг нэг л хvчин мeхeсдeeд байгаа юм шиг, eeрт итгэх итгэлээ алдаад ч байгаа юм шиг болсон vедээ би сонсох дуртай. Орой юм хийгээд сууж байтал нэг л тийм сонин мэдрэмж тeрeeд, бодол сарниад байхаар нь суудлаасаа босч шvршvvрт ороод нэг сайхан кофе чанаж уучихаад хeгжмee эцэс дээр нь тултал чангалан хамгийн тvрvvнд So Cold-ыг сонслоо. Анх би энэ дууг нь 2004 оны намар оюутан байхдаа сонссон юм. Тэр намрын шeнe тоймгvй их хичээлтэй байлаа. Шeнe 3 eнгeрeeд нойр хvрч, дараалласан олон хоног нойр дутуу явсны гор гарч байгаа юм шиг толгой ч ажиллахаа болив. Oeртee илтгэлгvй ч болчихсон юм шиг сэтгэл санаа нэг л биш болсон юм. Тэгээд гэрээс гарч 3-4 блок гvйчихээд орж ирэн хeгжмee асаатал Breaking Benjamin-ын 2004 оны “We are not alone” цомогт орсон шинэ дуу гээд зарлахаар нь хeгжмee чангалаад нvдээ аниад л сонссон. Тэр электрик, басс, ритм, соло, тэгээд бас бeмбeр нь...vнэхээр гайхамшиг гэж тэр л байлаа. Ахиад ямар ч кофегvйгээр тэр дороо сэргэж хийх ёстой зvйлээ хийж дуусгаад сургуулийн зvг гарч билээ. Алтернатив метал сонсдог хvн бvрийн альбомд заавал байх ёстой дуу бол So Cold юм.

Breaking Benjamin хамтлагийг анх 1998 онд тус хамтлагийн гоцлооч, гитарч Benjamin Burnley, бeмбeрчин байсан Jeremy Hummel (1998-2004) нар Пенсилванид байгуулжээ. Орон нутагтаа клуб хэсэн eeрсдийн зохиосон дуунуудаас гадна алдарт Нирванагийн дуунуудыг дуулж байхдаа Бенжамин микрофоноо газар унаган, улмаар тэр микрофон нь хугарсан байна. Тэр микрофоны эзэн нь тайзан дээр гарч ирэн “Миний новшийн микрофоныг хугалсанд Бенжамин чамд талархая” гэж хэлжээ. Тэгээд л хамтлагийн нэр Breaking Benjamin болсон байна. 1999 онд хамтлаг нэрээ Plan 9 гэж eeрчилсeн ч 2000 оны эцсээр Бенжамины найзууд болох Аарон Финк, Марк Клепаски нар Lifer нэртэй хамтлагаа орхин Бенжамины хамтлагт гитарч, басс гитарчаар орсноор хамтлаг буцаад л хуучин нэрээ олжээ.

2002 онд тэдний анхны цомог Saturate гарсан. Энэ цомогт “Polyamorous”, “Medicate”, “Skin”, “Wish I May”, “Next to Nothing”, “Natural Life”, “Phase”, “Water”, “Home”, “Sugarcoat”, “No Games”, “Shallow Bay”, тэгээд бас “Forever” гэсэн нууцлагдсан трак гээд нийт 13 дуу байдаг. Энэ цомог тийм ч их амжилт олоогvй, 300 мянган хувь л борлогджээ.

2004 оны зун тэдний We Are Not Alone цомог “So Cold”, “Simple Design”, “Follow”, “Firefly”, “Break My Fall”, “Forget It”, “Sooner or Later”, “Breakdown”, “Away”, “Believe”, “Rain” гэсэн 11 дуутайгаар гарсан. Энэ дундаас So Cold нь Billboard-ын Rock Mainstream Chart-д 2 дугаарт орж байсан ба 10 сарын турш Billboard-ын шилдэг 20 дотор багтаж байжээ. Энэ цомгийн “Rain”, “Forget It”, “Follow” гэсэн дуунуудыг Бен бидний сайн мэдэх Smashing Pumpkins хамтлагийн гоцлооч, гитарч Билли Коргантай хамтран 6 хоногийн дотор л зохиосон байна. Энэ цомгийн "So Cold", “Sooner or Later” болон “Rain” дуунуудад нь би vнэхээр дуртай.

2006 оны зун тэдний 3 дахь цомог Phobia нь худалдаанд гарч эхний долоо хоногт л гэхэд 131 мянган хувь борлогджээ. Энэ цомог “Intro”, “The Diary of Jane”, “Breath”, “You”, “Evil Angel”, “Until the End”, “Dance with the Devil”, “Topless”, “Here We Are”, “Unknown Soldier”, “Had Enough”, “You Fight Me”, “Outro”, “The Diary of Jane (Acoustic хувилбар)” гэсэн 14 дуутай. Oнгeрсeн оны 9 сар гэхэд уг цомгийн борлуулалт 724 мянган хувьд хvрчээ.

Бенжамин нисэхээс айдаг учраас хамтлаг АНУ, Канадаас eeр оронд тоглолт хийж байгаагvй юм. Сvvлийн vед Бен эрvvл мэндийн байдлаас болж 2007 оны 7 сард Атлантад тоглох байснаас эхлээд бvх тоглолтуудаа хойшлуулсан. 2007 оны 7 сарын 11-нд хамтлагийн веб сайтад Бен дараах захидлыг бичиж vлдээжээ.

“ What’s up guys? Just wanted to fill you in on what’s going on. I regrettably had to postpone some shows, because I’m not feeling well and haven’t felt 100% since November when I left the Godsmack tour four days early. I’m a private person, and I would like to keep my personal health to myself but I wanted to go on the record and tell everyone that this is nothing drug or alcohol related. As a matter a fact I have been completely clean and sober for 7 months. I’m working on seeing the best doctors and exploring every avenue possible to fixing this. In the meantime I’d like to say, that I appreciate the support and understanding of all Breaking Benjamin fans. You all mean the world to me. It kills me inside to have to let my fans down. But please understand that I did not choose to get sick. I’m working tirelessly to getting to the bottom of this so I can do what God put me on this earth to do.
P.S. As of yet plans have not changed for future tours nor am I aware of any plans of Breaking Benjamin breaking up.

Thank you for your understanding. I hope that we can make it up to those that we missed on this recent tour.

Much love, Ben

Сураг сонсоход 2008 оны хавар Breaking Benjamin аялан тоглолт хийгээд шинэ цомгийн ажилдаа нэн даруй орох сайн мэдээ байна. Урьдын гайхалтай дуунууд шиг шинэ дуунуудаа зохиож сонсогч бидэнд тvргэн тvгээхийг хvсье Бен!

Thursday, December 27, 2007

Шинэ оны босгон дээр

Шинэ ажил авсан болохоор ойрдоо ажил тун их байлаа. Хэтэрхий мэдрэмтгий хамартай, хэтрvvлж хэлэхэд нохой шиг хамартай над шиг хvн Улаанбаатарын хорт утаанаас болж харшил-ханиад гээч eвчин жилд нэг удаа хvрэх гээд байдаг болчихлоо. Ёстой ажлын садаа гэгч л энэ юмдаа. Тэгээд амралтын хэдэн eдрийг ашиглаад хeдee эрvvл агаарт гарч сайхан амрая гэж бодож байна. Модтой ууланд цасан дунд алхан оргил дээр гараад шинэ оны анхны eглee нар мандахыг уулын оргил дээрээс харж баясюу гэж бодож байна.

Vнэндээ Улаанбаатарт шинэ оныг угтах сонирхол огт алга. Улаанбаатарын сvvлийн нэг долоо хоногийг ажиглахад гадуур дотуур сэтгэл нь хeeрсeн, хeлчvvрхсэн, хагас галзуурсан, хагас солио туссан, далдаганасан хvмvvсийн тоо мeн ч олширч дээ. Сэтгэл нь хeeрснeeс тэдгээр хvмvvс замын хeдeлгeeнд оролцохдоо улам л галзуу, догшин, бvдvvлэг болсон байна. Lexus унасан том гvзээтэй залуу Газ-24-тэй eвeeг мал, vхрээр нь дуудаж байхыг харлаа. Land Cruiser-тэй полдгор залуу нэг жижигхэн хvvхнийг учиргvй загнаж п**** гэдэг хараалаар зvхэж байхыг vзлээ. За тэгээд баяр дeхeeд ирэхээр хvмvvсийн сэтгэлийн хeeрeл нэмэгдэж улам л бvдvvлэг болох, баяр тэмдэглэж байна гэхээрээ манайхны дийлэнх нь нийлж архидахыгаа л хэлдэг юм шиг байна. Утгагvй vрэлгэн хэрэглээг дэмжсэн, бие биедээ eмсeж зvvсэн, унаж эдэлснээрээ баярхсан, бас бие биенээ худлаа “шилдэг, тэргvvн, манлай” гэж цом нэртэй шил, тeмeр, eргeмжлeл нэртэй жаазтай цаас eгдeг “баярын цэнгvvн” гэгч утгагvй арга хэмжээнд би vнэндээ маш дургvй. Орой vдэш харихаар явахад хагас нvцгэлсэн халамцуу хvvхнvvд такси барих гээд олноороо найган ганхаж зам дагуу биеэ авч явж чадахгvй аалигvйтэн зогсоцгоох нь тун ч муухай харагддаг.

Ер нь шинэ оныг угтана гэдэг нь гэр бvлийн л баяр биздээ? Гэтэл энэ хvмvvс маань албан байгууллагын шинэ жил, амраг садан, гэр бvлийн шинэ жил, анд нeхдийн шинэ жил, анги хамт олны шинэ жил гээд vгvй чухам хичнээн ч олон удаа шинэ жил гээчийг тэмдэглэдэг юм, хичнээн ч их цаг, мeнгe vрдэг юм бvv мэд. Юунд нь тэгж хeeрцeглeeд жаахан хvvхэд шиг баясаад онгироод байдаг юм болдоо ёстой мэдэхгvй...

За за шинэ оны босгон дээр сeрeг сэтгэгдэл бичээд яахав. 2008 онд би улиран одож буй 2007 он шиг 3 удаа ажлаа солихгvй байх гэж найдъя. Хийх ёстой ажлаа хийтэл хvн хэдэн ч удаа ажлаа сольж болно гэдэг. Хийх гэсэн юмаа хэрэгжvvлж чадах орчинтой байгууллагад орсон гэж найдаж байгаа.

Шинэ оны мэндийг дэвшvvлье.

Wednesday, December 12, 2007

Виенээс ирээд...

Соёлын баялаг eв, тvvхэн дурсгалт барилга, сvмvvд, уран зургийн гайхамшигт vзвэр, музей, сонгодог урлаг, дуурь, жvжиг, драм, гайхалтай цэцэрлэгт хvрээлэн, алдартай зоогийн газар, кафенуудаараа онцгой Виенд 2 долоо хоног яваад уужим саруулхан Монголдоо буцан ирлээ. Европын эртний тvvхийг vргэлжид eгvvлэх онцлог бvхий завгvй хот Виенд ихэнх цагаа ОУВС-гийн Виен дахь институт (JVI)-д eнгeрvvлсэн тул гадуур чeлeeтэй зугаалах цаг зав хомсхон байлаа. Иймээс жvжиг, дуурь, галерей vзэх завдал ч болсонгvй. 2 еврогоор Ромео Жулеттаг л амжиж vзсэн. Би сонгодог стильтэй нэгэн биш тул жvжиг vзэх тасалбар хeeцeлдeж байснаас тvvний оронд харин оройн цагаар хотоор чeлeeтэй зугаалж, нийгмийн харилцаанд нь оролцож, эгэл жирийн хvмvvстэй нь харилцах нь надад илvv сонирхолтой байлаа. Австри, Итали, Франц, Грек, Турк, Энэтхэг, Япон, Ливаны зоогийн газраар орж vндэсний хоол амтлах, рок, жаз, сонгодог амьд хeгжимтэй клубт зарим шeнийг eнгeрvvлэх нь хавьгvй тааламжтай байв. Виенийн метро шeнийн 12:30 гээд зогсдог. Аа гэхдээ хэдий холхон зайтай ч шeнe клубээс алхсаар буудалдаа ирэх нь eдeржин суугаа ажил хийдэг мань мэтэд хавьгvй таатай байсан юм.

Алхаад л vзчих газрууд

Виенд зvгээр явган алхаад л vзчих газрууд гэвэл хотын тeвийн 1 дvгээр дvvрэг дэх Stephansplatz орж Stephansdom-ыг vзэж болно. Энд Hofburg, Augustinerkirche Burgkapelle зэрэг Виенийн тvvхэн дурсгалт сvм, орднуудыг vзэж болох ба тvvнчлэн дэлгvvр (Graben, Kaerntnerstrasse) ресторан арвинтай Freyung, Neue Markt зэрэг газраар зочилж болно. Тэндээсээ Kartner Strabe-аар дамжин Staatsoper хvрч, тойрог хэлбэртэй Ringstrabe гудамж хvрэх хэрэгтэй. Энэ замд Парламент, Сити Холл, Их сургууль, Burg театр, Votivkirche-ийг vзэж болно. Уламжлалт Виенийн жинхэнэ кофе хаусаар зочлоё гэвэл Cafe Demel, Cafe Landmann, Cafe Navelka, Cafe Griensteidel-ийг санал болгох байна. Би eeрee кофегvйгээр амьдралаа тeсeeлж чадахгvй нэгэн тул хаа очсон газраа хамгийн тvрvvнд кофе хаусыг нь л хайж олж тухалдаг юм.

Виенийн оршин суугчдын тухайд гэвэл тэд Германуудыг бодвол харьцааны тал дээр арай л дээр санагдсан. Германууд бол eeрсeдтэй нь герман хэлээр л ярихгvй бол нэг л хvйтэн, тааламжгvй харьцаатай хvмvvс шvvдээ. Австричууд тэднээс харьцангуй eeр юм билээ. Гэхдээ л Бельги хvмvvсийг гvйцэхгvй.

Эртний шилтгээн vзье гэвэл

За тэгээд эртний дээдсvvдийнх нь шилтгээн, харш, ордныг vзье гэвэл Schonbrunn Palace-ыг vзчихэд л хангалттай. Энэ шилтгээн оршдог Katterburg гэдэг газрыг 1569 онд эзэн хаан Максимилян II худалдаж авснаар Schonbrunn шилтгээн бий болох vндэс тавигджээ. Тvvнээс хойш vе vеийн эзэн хаадын vед тус ордны гадна болон доторх хэв загвар eeрчлeгдeж ирсэн ба Австрийн хатан хаан Мария Терезагийн vед тус шилтгээн архитектор Николо Паказзигийн тусламжтайгаар Рококийн эриний хэв маягийг олсон байна. Vvнээс эхлэн тус шилтгээн Австрийн эзэнт гvрний болоод эзэн хааны гэр бvлийнхний гол тeв нь болсон тvvхтэй аж. Австрийн хамгийн сvvлчийн эзэн хаан Франц Жозеф I энэхvv шилтгээнд амьдралынхаа ихэнхийг eнгeрvvлсэн бeгeeд 1916 онд шилтгээн дэх унтлагынхаа eрeeнд нас эцэслэжээ. 1918 онд эзэнт гvрний тeгсгeл ирж шинэ Австрийн бvгд найрамдах улс байгуулагдсанаар Schonbrunn шилтгээн нь бvхэлдээ улсын eмч болж тvvхийн eв бvхий музей болжээ. Сонирхолтой нь 1961 онд энэ шилтгээнд Жон Кеннеди, Никита Хрушев (бяцхан тоорой, бяцхан зандалчин гэдэг хочтой байсан байхаа? :-)) нар уулзаж байсан байх юм. 1996 онд UNESCO тус шилтгээнийг хvрээлэн буй цэцэрлэгvvдийнх нь хамт дэлхийн соёлын eвд бvртгэж авсан юм байна.

Яг vнэнийг хэлэхэд энэ шилтгээний 40-50 eрeeгeeр сонирхож явахад эхэндээ сонирхолтой (жишээ нь дээдсvvдийн том хурим болж байгаа тухай маш том зурган дээр 6 настай Моцарт аавтайгаа сууж байсан гэх мэт) байснаа сvvлдээ бачуурмаар ч юм шиг сэтгэгдэл надад тeрсeн. Австрийн дээдсvvдийн тэр шилтгээн нь гайхамшигтай боловч vнэндээ эгэл ард иргэдээсээ эрс тэс ялгаатай, алт алмаз болсон тийм орчинд ихэс дээдсvvд нь амьдарч байсан гээд бодохоор надад тийм ч сонирхолтой санагдаагvй. Монголын маань эзэн дээдсvvд эгэл ард иргэд шигээ эсгий гэрт амьдарч, алаг морь унаад л явдаг байсан гээд бодохоор бидний тvvх, соёл ч бас эгэл мeртлee eвeрмeц юм шvv.

За тэгээд орд харш, шилтгээн vзэх гэсэн хvмvvс Schonbrunn дээр нэмээд бас eeр шилтгээн, маш саруулхан цэцэрлэгт хvрээлэн бvхий Belvedere-т очоорой. Karlsplatz-ын ойролцоох Prinz Eugen Strasse-д Belvedere оршдог. Энд та Густав Климт, Игон Шиель нарын бvтээсэн уран зургуудыг сонирхож болно.

Уран зураг, график дизайн сонирхогчдын очих газар


Уран зураг сонирхдог нэгэн бол Breughel, Rembrandt, Veronese, Tizian-ын арвин баялаг зургийн цуглуулга, eв бvхий Kunsthistorisches музейд очих хэрэгтэй. Би тэгтлээ уран зураг сонирхдоггvй тул энэ музейд очоогvй л дээ.

Виенд 18-р зууны vеийн байшингууд одоо ч гэсэн тэр л тeрхeeрee бий. Тэднийг Альбертина гэж нэрлэдэг бeгeeд дэлхийн график зургийн алдартай цуглуулгуудын нэг гэж vздэг байна. Андашгvй, олон eнгeeр ялгасан eвeрмeц шийдэлтэй байшингууд бий.

Vзвэр vзэхийг хvсвэл

Burgtheater, Volkstheater, Akademietheater, Theater in der Josefstadt, International Theater, Vienna’s English Theater, Staatsoper, Volksoper, Theater an der Wien, Raimundtheater, Musikverein, Konzerthaus зэрэг театр, опера хаус, концерт холлоор зочилж хvссэнээ vзэж болно. Харин кино vзье гэвэл Герман хэл дээр Apollo, Англи хэл дээр Burgkino болон Artis зэрэг кино театраар зочлоорой. JVI оршдог Mariahilferstrabe eргeн чeлeeнд Haydn Cinema театр бий. Тэнд мeн кино vзэж болно.

Шоппин

Эмэгтэй хvнд гоо сайхны бvтээгдэхvvн авахыг хvсвэл Salon Marta, Institut Millet, Stella, Life Style, Yasmine зэрэг тeрeлжсeн том дэлгvvрvvд бий. Мeн бvсгvй хvнд цэцэг бэлэглэх хэрэгтэй болсон бол Fleurop Blumen Naderer, Fleurop M. Muller гэсэн цэцгийн дэлгvvрvvдийг санал болгох байна. Супермаркет орьё гэвэл Billa, Zielpunkt, Spar, Merkur зэрэг худалдааны тeвvvд Mariahilferstrabe, Webgasse, Otto Bauer Gasse гудамжуудад бий.

Зоогийн газрууд

Уламжлалт Австрийн Apfelstrudel, Vienna Schnitzel идье гэвэл beim Novak, Steman, Sepp & Co, Hopfenstange, Schnitzelwirt, Seven Stars гэсэн зоогийн газрууд бий. Энэтхэг хоолонд дуртай бол Rani, Shalimar-т очоорой. Итали хоолонд дуртай над шиг нэгэн бол Bar Italia, Bocan’s Pann Caffee, Al Cappezzo гэсэн дажгvй газрууд бий. Турк, Иран хоол идэхийг хvсвэл Levante, Hafes гэсэн зоогийн газрууд бий. Суши, сашими идмээр санагдсан vед Akakiko, Sushi Bar гэсэн Япон хоолны хeeрхeн тохилог газраар очоорой.

Хeгжмийн зохиолчдын байшингууд

Иозеф Хайднын байшингийн хаяг Haydngasse 6 бeгeeд энэ нь 6 дугаар дvvрэгт оршино. Domgasse 5 гэсэн хаягтай байшин бол алдарт Моцартын Фигаро Хаус юм. 19 дvгээр дvvрэгт орших Probusgasse 6 гэсэн байшин бол алдарт Бетховены амьдарч байсан байшин бeгeeд тэнд Бетховен 32 настайдаа Heiligenstadt Testament (Ариун хотын тэмvvлэл)-ээ зохиож байжээ. 9 дvгээр дvvргийн Nubdorferstrabe 54 хаягтай байшинд Шуберт тeрж 4 дvгээр дvvрэгт орших Kettenbruckengasse 6 хаягтай байшинд нас эцэслэжээ. Тvvнчлэн вальсийн хаан Иохан Штраугийн амьдарч байсан байшин Виенд бий. Хаягийг нь харин мартчихаж. Эдгээр байшингуудад та биечлэн очиж vзэж болно.

Буцаж ирээд

Монголд ажлаасаа гарсны дараахан бодож санах юмгvйгээр хэд хоног гадагшилчихаад ирлээ. ОУВС-гийн семинараар vнэхээр чухал зvйлс vзсэн бeгeeд тэдгээрийг Монголд бодит ажил болгохын тeлee нэлээд бодолтой эргэж ирлээ. Одоо энд шинэ ажил гээд бас л завгvй болж байна шvv. Утаатай ч гэсэн тeрсeн хот минь, уруутай ч гэсэн эх орон минь юм болохоор Монголдоо байгаа дээрээ хийнэ гэж тeлeвлeсeн зvйлээ хийх л болно доо. Мартсанаас Apfelstrudel хийх жор, аргыг нь мэдсэн болохоор амралтын eдрeeр гэртээ хийж vзэх бодолтой байгаа. Sachertorte-ыг нь бол хийж арай л барахгvй санагдсан :-) За за vг холдлоо, auf wiedersehen!

Thursday, November 22, 2007

Тvр завсарлага

Олон Улсын Валютын Сангийн шугамаар Австрийн Виенна руу явж байгаа тул хэдэн долоо хоног блогоо шинэчилж чадахгvй нь бололтой. Монголдоо буцаж ирээд бичлэг нэмнээ.

In Vienna: Macroeconomic Modeling & Forecasting; Research Grant; Enjoy my time.
In Ulaanbaatar: New Job, Greater Opportunities & Better Options; Part time Jobs, My Book

Wednesday, November 21, 2007

Ажлаас чeлeeлeгдeв

Энэ долоо хоногт зарим eeрчлeлтvvд гарлаа. Би eeрийн хvсэлтээр ажил албан тушаалаасаа чeлeeлeгдeх eргeдлee намайг шууд харьяалах албан тушаалтан буюу яамны Тeрийн нарийн бичгийн даргад eгснeeр Vйлдвэр, худалдааны яамны нэгэн хэлтсийн даргаар 7 сар гаруй ажиллаад энэ яаман дахь миний карьер дуусгавар болов.

Ажлаасаа eeрийнхee хvсэлтээр чeлeeлeгдeх болсон шалтгаан гэвэл их энгийн. Анх энд ирэхдээ би эзэмшсэн нарийн мэргэжлээрээ ажиллаж, улс орондоо eeрийн бага боловч хувь нэмрээ оруулья, залуу мэргэжилтнийхээ хувьд eeрийнхee хvч бололцоог дайчлан мэргэжлийнхээ талбарт юуг хийж, бvтээж чадахаа vзье гэж бодсон юм. Харамсалтай нь энэ хугацаанд надад нарийн мэргэжлээрээ ажиллах албан тушаал удирдлагаас eгсeнгvй, vр бvтээлтэй ажиллах боломжийг нь олгосонгvй, бас хийсэн судалгаа, боловсруулсан санал, тeслvvдийг маань яамны удирдлага авч хэлэлцсэнгvй, дэмжсэнгvй, бас ойлгосон ч vгvй. Нэгэнт гэрэлт ирээдvй харагдахгvй болсон тул надад ажлаас гарахаас eeр зам байсангvй.

Гэхдээ тeрийн алба цэвэршиж, жинхэнэ мэргэжлийн байгууллага байх утгаараа ажилладаг болсон цагт, бvтэц зохион байгуулалт нь нарийн мэргэжлийн хvмvvсийг ажиллуулах боломжтой болж шинэчлэгдсэн цагт, удирдлагад нь ямар нэг намын эрх ашгийг тэргvvнд тавьсан боловсрол дулимаг хvмvvс биш, бохир улс тeрeeс бvр мeсeн ангид, бvрэн боловсорсон, нарийн мэргэжлийн, ухамсартай, ёс зvйтэй хvмvvс ирсэн цагт мэргэжилтэй залуус яамдаас одох бус, харин тэнд хvчээ сорьж ажиллахаар очицгоох болно.

Би яаманд ажилласандаа гэхдээ тeдийлeн харамсахгvй байна. Учир нь би a) Монголын тeрийн алба, тэр дундаа яамдад бодит байдал яг одоо ямар байгааг дотор нь орж бvрэн мэдэрсэн; б) шударга тeрийн албан хаагчидтай нeхeрлeж, цаашид бие биенийхээ ажил vйлсийг дэмжих олон найз нeхeдтэй болсон; в) цаашдын амьдралын минь зорилго, тeлeвлeгee улам бvр тодорхой болсон билээ.

Надтай хvний ёсоор эелдэг харьцаж, vзэл бодлоо чeлeeтэй, нээлттэй хуваалцаж хамтран ажиллаж байсан хамт олон, тeрийн албаны бvхий л ачааллыг vvрч, гол ажлуудыг нь нугалж байгаа бvх эгэл жирийн ажилтнуудад баярлалаа. Явахад минь урмын vгээр тэтгэж, шийдвэрийг маань хvндэтгэж харьцсан бvх анд нeхeддee ахин талархаад энэ бичлэгийг дуусгая.

Монголд шударга vнэн бvхнийг ялдаг цаг vе эрт орой ирэх л болно!

Friday, November 16, 2007

Coldplay

Миний сонсох дуртай хамтлагуудын нэг яах аргагvй алтернатив рок, пиано рок урсгалын тeлeeлeл, Британийн дeрвeл Coldplay хамтлаг юм. Анх 1996 онд Лондонд байгуулагдсан тус хамтлагийн гишvvдэд хамтлагийн ахлагч, гоцлооч, тeгeлдeр хуурч, ритм гитарч Chris Martin (1977), соло болон ритм гитарч Jonny Buckland (1977), басс гитарч Guy Berryman (1978) болон бeмбeрчин Will Champion (1978) нар багтдаг. Анх Мартин, Баклэнд хоёр University College London-ын хeгжмийн сургуулийн оюутнууд байхдаа семестрийн тэг долоо хоног буюу orientation week-ийн vеэр танилцаж, тэр цагаас хойш Pectoralz хэмээх хамтлаг байгуулах ажлаа эхэлж байжээ. Дараа нь тэдний ангийн Берримэн хамтлагт нэгдэв. Ингээд 1997 онд жижиг клубvvдэд Starfish хамтлаг гэсэн нэртэйгээр тэр гурав тоглолт хийж эхэлжээ. 1998 онд Чампион хамтлагт нэгдсэнээр Starfish хамтлаг Coldplay нэртэй болов. Одоо бидний сайн мэдэх Keane хамтлагийн тeгeлдeр хуурч, даралтат хeгжимчин Тим Райс Оксли-д 4 залуугийн зvгээс хамтрах саналыг тавьж байсан ч Оксли тэр vед аль хэдийн Keane-ийг тeлeeлж тоглолтод оролцож амжсан байсан тул татгалзжээ.

Гэрээ байгуулах, хамтрагч тал олох, дуунууд зохиох, бичлэг хийлгэх, цомог гаргах хvртлээ тэр дeрeв нэлээд зvйлийг vзсэн юм. Чампион eeрийн буруугаас хамтлагаас хeeгдeж, дараа нь Мартин тvvнд ахин нэг боломж олгож, хамтлагийн дотоод дvрмийг чанд боловсруулан баримталснаар eнeeгийн эв нэгдэлтэй, нийт цомогнуудын борлуулалт нь дэлхий дахинд 40 сая давсан, 2002, 2003, 2004 оны Грэммийн шагналыг хvртсэн амжилттай Coldplay хамтлаг бvрэлдэн бий болсон билээ.

Хeгжмийн асар eндeр боловсролоор гайхалтай ая хэмнэлийг eeрсдee зохион, олон дуу бvтээж дэлхий дахины хvмvvст “хэзээ дараагийн цомгоо гаргах бол” хэмээсэн байнгын хvлээлтийг нэгэнтээ бий болгон алдаршсан, хvн бvхний мэдэх Coldplay хамтлаг анх 2000 онд албан ёсны анхны цомгоо “Parachutes” гэсэн нэртэйгээр гаргалаа. Би 2001 онд анх уг цомогт нь орсон Don’t Panic гэдэг дууг нь нэгэн алтернатив коллекшин-оос олж сонссоноор Parachutes-ийг олж авч, бvх дуунуудыг нь сонсох хvсэл тeрж билээ. Хvссэндээ хvрч уг цомгийн Don’t Panic, Shiver, Spies, Sparks, Yellow, Trouble, Parachutes, High Speed, We Never Change, Everything’s Not Lost гэсэн 10 дууг нь сонсч санаа амарч байж дээ. Энэ цомог дэлхий дахинд 8.5 сая хувь борлогдсон. Vvнээс борлуулалтаар Их Британид 1, Норвегид 1, Австралид 2, Италид 11, Шведэд 20, Нидерланд, Данид тус тус 29, Францад 31, Австралид 41, АНУ-д 51-р байрт тус тус орж байжээ.

За тэгж байтал 2002 онд Rush of Blood to the Head нэртэй, Coldplay-г хамгийн ихээр алдаршуулж тэсрэлт хийсэн, нийт 11 дуутай (Politik, In My Place, God Put A Smile Upon Your Face, The Scientist, Clocks, Daylight, Green Eyes, Warning Sign, A Whisper, A Rush of Blood To The Head, Amsterdam) цомог нь гарч, дараагийн цомгийг нь тэсч ядан хvлээж байсан мань мэт нь ихээр баясаж билээ. Энэ цомог дэлхий дахинд 12 сая хувь борлогдсоноос борлуулалтаар Их Британи, Итали, Франц, Норвеги, Данид 1, Австралид 2, Нидерландад 3, АНУ, Шведэд тус тус 5, Австрид 10 дугаар байрт орж байв. Тvvнчлэн Clocks дуу нь Грэммийн шагнал авчирсан юм.

Дараагийн цомгийг нь гартал 3 жил хvлээх хэрэгтэй болсон юм. Гэхдээ тэдний 2002 оны 6 дугаар сараас 2003 оны 9 дvгээр сарыг дуустал анхны дэлхий дахиныг хамарсан аялан тоглолтоо хийхдээ гаргасан Live2003 цомгийг нь оруулахгvйгээр. Live2003-т 12 дуу байдгаас шинээр Moses гэсэн гайхалтай дуу, мeн хуучны жижиг цомгуудад (албан ёсны бус гэж vздэг) нь орсон байдаг One I Love, See You Soon гэсэн гурван дуу нэмэгдсэн байгаа.

2005 онд Coldplay хамтлаг X&Y цомгоо гаргаснаар мандан бадралын оргилдоо хvрсэн юм. Тус цомог нь дэлхий дахинд 13 сая хувь борлогдож дээр дурдсан бvх орнуудад хамгийн их борлогдсон цомгуудын жагсаалтын 1 дvгээрт жагсчээ. Энэ цомог Square One, What If, White Shadows, Fix You, Talk, X & Y, Speed Of Sound, A Message, Low, The Hardest Part, Swallowed In The Sea, Twisted Logic, Til Kingdom Come гэсэн 13 дуутай. Энэ цомгийн дараа хамтлаг 2005 оны 6 дугаар сараас 2006 оны 7 дугаар сарыг дуустал дэлхий дахиныг хамарсан 2 дахь аялан тоглолтоо хийсэн бол 2007 оны эхээр Латин Америкийн орнуудыг хамарсан 3 дахь аялан тоглолтоо хийжээ.

Албан ёсны эдгээр 4 цомгоос гадна A Rush of B Sides To Your Head гэсэн EP (Extended play) -д дээрх 4 цомогт ороогvй Bigger Stronger, No More Keeping My Feet On The Ground, Such A Rush, Brothers And Sisters, Easy To Please, Only Superstition, Help Is Around The Corner, Careful Where You Stand, For You, I Bloom Blaum, 1.36, I Ran Away, Gold In Them Hills, Hunting High And Low гэсэн 14 дуу бий. Тvvнээс гадна Crest Of Waves, Animals, Murder гэсэн олонд тeдийлeн тvгээгvй 3 дуу EP-vvдэд нь байдаг.

Тэдний албан ёсны 5 дахь цомог нь ирэх 2008 оны эхээр худалдаанд гарах мэдээтэй байна. Coldplay хамтлагийн бvх дууг (одоогоор миний мэдэхээр 54 дуу бий) нь цуглуулж сонсдог, бvгдийг нь мэдэх мань мэтийн хvмvvс 5 дахь цомгийг нь vнэхээр хvлээж байна даа...

Please visit make trade fair dot com
Please eat more chocolate
Please listen to more Coldplay. Thank you
(Chris Martin, 2003)

Tuesday, November 06, 2007

Rock Rules!

Орой лаптопныхоо хогийг цэвэрлэж байхдаа нэг фолдер дотор хадгалсан нэлээд хэдэн дуу оллоо. Тэгээд сонстол хуучны дурсамжууд минь сэргэдэг юм байна. Хамгийн эхний дуунууд Staind-ийн 14 Shades of Gray цомогт орсон So Far Away, Seether-ийн Driven Under байв. Энэ дуунуудыг хит болж байх vед ч Grad school-н анхны семестерт сурч байсан тул долоо хоногт зоолттой 3-4 шeнe унтдаггvй байж дээ хeeрхий. Дараа нь ColdplayAmsterdam, Moses гэсэн хоёр гайхамшигтай дуунуудыг ахин сонслоо. Зул сарын баяр, шинэ жил дeхeeд би гэдэг хvн анхны семестрийн хичээлvvдийнхээ эцсийн дvнг онлайнаас харчихаад лабораторид сууж ахуй сайхан мэдрэмж бvхий vеийг энэ дуунууд санагдууллаа. Тэр vед ихэнх америк оюутнууд их сургуулийн кампусаас явчихсан, мань мэтийн хэнхэгvvд л хэнхэг царайлаад лаборатори, номын санд суудаг байлаа. Ээ дээ Мичиганы 12 сарын дунд vе ч vнэхээр мартагдашгvй сайхан байдаг. Хаашаа л харна нэвсийсэн цагаан цас, тод ногоон гацуурууд, чийглэг бeгeeд хvчилтeрeгчeeр баян агаарыг нь сороод сороод ханашгvй...

Цааш нь Smile Empty Soul, Stone Temple Pilots, Creed, Audioslave, Bush, Dashboard Confessional, Sum 41, Chevelle, Crossfade, Snow Patrol, The Killers, Breaking Benjamin, Franz Ferdinand, Pearl Jam, Shinedown-ын дуунуудыг сонсох vед 2004 оны тэр нэгэн хаврын семестер санаанд бууж байна. Их завгvй, бас дэндvv гэмээр хурдан eнгeрсeн, тэгсэн хэрнээ бараг eдeр бvхэн нь тодоос тод санагдах тэр улирал, 5 дугаар сарын 6-ны Мичиганы бороо...2004 оны тeгсгeл, 2005 он тэр чигээрээ…

Тезисээ хамгаалж сургуулиа тeгсeх vеийг My Chemical Romance, Straylight Run, Dave Matthews Band, Josh Groban, Damien Rice, James Blunt, The Shins-ын дуунууд ахин нэг санагдуулав. Дурсамжууд ар араас хeвeрсeeр eнeeдeр дээр ирлээ...

Хeгжмийн тухайд би ч одоо Death metal, Alternative metal, Gothic, Nu Metal л голдуу сонсох болж дээ. Хvндхэн юм л сонсохгvй бол хvн биш юм шиг, дотор хов хоосон, гаднах бvх зvйл утгагvй юм шиг санагдах болсоор мeн уджээ хeeрхий.

Сайхан хeгжим сонсч ертeнцeeс тасрах ч vнэндээ сайхан шvv...

Friday, November 02, 2007

Би гутранги vзэлтэн vv?

Vдээс хойш ажил руу нэрээ хэлэхийг хvсээгvй нэгэн бvсгvй утасдаад “таны блог дээр сэтгэгдэл vлдээх гэтэл болохгvй байна” гэлээ. Судалгаан дээрээ анхаарал тeвлeрчихсeн байсан би эхэндээ нэлээд гайхлаа. Юун блог, юун сэтгэгдэл билээ л гэж бодсон шvv. Янз бvрийн утга авцалдаагvй, сэдэвтэй холбоогvй бичлэгvvд (жишээ нь akitov нэрээр нэг хvн Малайзад болсон монгол эмэгтэйн аллагын тухай миний блог дээрх бичлэгvvдийн дор дандаа сэтгэгдэл хэлбэрээр оруулаад байсан) сэтгэгдэл байдлаар орж ирээд тэднийг нь устгах гэж цаг аваад байхаар нь сэтгэгдлvvдийг moderate хийж байхаар болсон юм.

Vл таних бvсгvй надад юу хэлэхийг хvссэн бэ гэхээр “Тeрийн албанд ажиллах тийм их стресстэй, дарамттай байдаг юм бол eeр газар ажиллаж болдоггvй юм уу” гэж асуусан. Асуух ёстой асуулт мeнeeс мeн. Нээрээ ингэж болохгvй юмыг болгох гэж vйлээ vзэж vрчийж байснаас зvгээр л хаяад явчихаж яагаад болдоггvй юм? Тэр боломж ихтэй, eндeр цалинтай ажлуудаа хийгээд явсан ч болно. Аль эсвэл буцаад гадаадад гарсан ч болно шvvдээ. Гэтэл яагаад л тэр нэг Тeрийн алба гэж муу нэртэй луу данстай газар байгаад л байдаг юм бэ дээ?

Oнeeдeр Монголын Тeрийн албанд ямар хvн ажиллаж байгаагаас их зvйл хамаарч байна шvv. Бусад заримдгуудаас (ишлэл: Р.Чойном) арай eeр сэтгэлгээтэй, шударга, боловсролтой нэг залуу хvн Тeрийн албанд орлоо гэж бодъё. Тэр тэнд eeрийн эрvvл орчныг vvсгэх гэж их vзнээ. Шанага усанд халбага сvv дусаах лугаа адил. Тeрийн албанд ажиллах ийм залуу хvний тоо нэмэгдэх тутам тухайн тeрийн албаны орчин эрvvлжих болов уу гэж найддаг юм. Тvvнээс биш мeнгeний тeлee хувийн секторт ажиллах одоогоор надад сонин биш.

Монголд гадаадын нэр хvндтэй компаниудад мэргэжлээрээ сайн ажил хийхэд сард 2000-2500 долларын цалин авч чадна. Гадаадын тeсeл дээр vндэсний зeвлeх зэрэг ажил хийгээд явахад 800-1000 доллараар цалинжина. Олон улсын байгууллагуудад ажиллахад 3000 орчим долларын цалин авах боломжтой болсон. Монголынхоо нeхцeлд бол энэ боломжийн мeнгe. Oeрeeр хэлбэл хэзээ ч та хувийн секторт ажиллаж мeнгe хийх, карьер хeeх боломж нээлттэй, тeдийлeн оройтохгvй.

Харин eeртee итгэлтэй, боловсролтой залуучууд хамгийн мэргэжлийн байх ёстой улсын секторт олноор ажиллаж, тэнд байгаа eчvvхэн боломжийг ч эрэлхийлж, болохгvй байгаа юмсыг нь болгох гээд нэр оролдоод vзээсэй гэж би боддог учраас л дараа нь “залуу насандаа тэгэх минь яалаа” гэж тархиа шааж гасалж суухгvйн тулд Монголд буцаж ирсэн, бас Монголын Тeрийн албанд ажиллаад vзэхийг eeрee хvссэн юм. Залуу хvмvvс яагаа ч vгvй байж rat race буюу хархнуудын уралдаанд орж, амьдралынхаа аяыг даахгvй мeнгeний боол болох нь тийм ч хvсээд байх сонирхолтой амьдрал биш байх.

Ер нь гадаадаас Монголчууд яах гэж буцаж ирдэг юм бэ? Миний бодлоор тэд зeвхeн эх орондоо боломжийг хайж л ирдэг. Надад юм хийх, юм бvтээх боломж олгооч гэж л ирдэг. Тvvнээс биш Америкт хeрeнгe оруулалтын шинжээчээр ажиллаж байсан шиг цалин нэхдэггvй. Би гэж хvн бусдын л адил тэрхvv боломжийг хайж ирсэн. Анх Улаанбаатарт буухдаа “надад улсдаа юм бvтээх, сэтгэл, гар нийлээд ажиллах 100%-ийн боломж бий шvv” гэсэн бодолтой байсан. Монголд Тeрийн албанд ажиллах явцад энэ боломж мэдээж хумигдана. Миний боломж ч ялгаагvй бас л хумигдсаар байгаа. Боломж маань багассаар багассаар 0% руу дeхлee гэж бодъё. Тэгэхээр яах вэ? Тeрийн албанаас гарч таарна. Нэгэнт eeрийг нь хvлээж авахгvй байгаа, боломж олгохгvй байгаа нийгмээс явж eeр нийгэмд амьдарч таарна. Мэдлэг, боловсролынхоо хэргийг хийх тийм газар руу буцаад ниснэ. Энэ бол eнeeдeр боловсролтой Монгол залуу хvн бvрт тохиолдож байдаг асуудал шvvдээ. Тиймээ. Бид эх орноосоо боломж л эрэлхийлж гадаадаас ирсэн. Боломж минь 0% болвол буцаад одох л зам биднийг хvлээж байгаа...

Ингэхэд би дандаа л нэг болж бvтэхгvй юм бичдэг гутранги “амьтан” уу? Зарим хvмvvс тэгж боддог гэдэгт би эргэлзэхгvй байна. Гутранги гэдэг eeрee их сонин чанар. Хvмvvс болохгvй байгаа бодит зvйлийг бичсэн, хэлсэн хvнийг, eeрeeр хэлбэл яг бодит байдлаас тасарчихаагvй, бодит байдлаас сeргийг сeргeeр нь тайлбарлахыг оролдсон хvнийг гутранги гэж тодорхойлох болжээ. Гэтэл гутранги гэдэг нь vнэн хэрэгтээ аливаа нэг зvйлийг дандаа бvтэхгvй талаас нь харах гээд байдаг, eeрeeр хэлбэл бодит байдлаас холдоод явчих хандлага бvхий зан чанар юм шvvдээ. Би eeрийгee бодит байдлыг бодитоор нь хардаг гэж итгэдэг. “Монголын Тeрийн алба нэр хvндтэй, маш чадварлаг, боловсролтой хvмvvс тэнд ажилладаг тул жинхэнэ мэргэжлийн байх утгаа хадгалсаар ирсэн ба ард иргэддээ жинхэнэ утгаараа vйлчилж, ядуурлыг бууруулж, Монголын эдийн засаг, нийгмийн хeгжлийг хангасаар байна. Ээ бурхан минь Тeрийн албанд л хvvхдээ ажиллуулвал энэ насны нэр тeр юм шvv” гэж би бодит байдлаас шал гажууд худлаа зvйл бичих vv? хэхэхэ. Тэгвэл би eeдрeг vзэлтэн болчихгvй л байлтай.

Блог гэдэг тухайн хvний, тухайн эгшинд, санаанд тeрсeн бодлоо буулгах нэг дэвтэр юмуу даа. Тэр хvний тухайн эгшинд бичсэн сэтгэгдэл ямар ч байж болно. Зeвхeн тэрхvv сэтгэгдлээр тухайн хvнийг “тийм” гээд тодорхойлчихож болохгvй нь ойлгомжтой бизээ.

Надруу утасдаж асуулт асуусан, бас дээрх хэдэн eгvvлбэрийг сараачихад хvргэсэн vл таних бvсгvйд баярлалаа :-)

Wednesday, October 31, 2007

Онгоцонд уншсан сонины нийтлэлээс

International Herald Tribune (IHT) сонины энэ сарын 6-7-ны дугаарт Мики Таникавагийн “Японд тeрийн албан хаагчид хувийн хэвшлийг илvvд vзэх болж, тeрийн албанаас гарах vзэгдэл газар авч байгаа” тухай асуудлыг хeндсeн сонирхолтой нийтлэлийг Лисбон-Амстердамын онгоцонд зорчиж явахдаа уншсан юм. Уг нийтлэлд eгvvлснээр 1981 онд Харунобу Ямада Японы Олон улсын худалдаа, аж vйлдвэрийн яам (одоогийн Эдийн засаг, худалдаа, аж vйлдвэрийн яам)-наас гарч Нью-Иоркт Морган Стэнлид ажиллаж эхлэхэд Японы хамгийн нэр хvндтэй, eдeр тутмын сонинуудад бvтэн нvvр нийтлэлvvд нийтлэгдэж, ихээхэн шуугиан болж байжээ. Тэдгээр нийтлэлvvдээр хeндeхийг хичээсэн асуудлын гол цeм нь Морган Стэнлид ажиллах болсон Ямадагийн тухай бус, санхvvгийн зах зээл, бизнесийн тухай ч биш, харин Японд хамгийн нэр хvндтэй ажлуудын нэг гэж зvй ёсоор тооцогддог тeрийн албанд ажиллаж буй чадалтай залуу боловсон хvчнvvд тэрхvv ажлаасаа татгалзах болсон талаарх эмзэглэл байжээ.

Японд тeрийн албан хаагчид нь Уолл Стрийтэд ч юмуу хаа нэгтээ ажиллахаар ажлаасаа гарч байгаа vзэгдэл нь сvvлийн 20-иод жилд, тэр дундаа Японд эдийн засаг, нийгмийн асуудал нэлээд ноцтой болж ирсэн 1990-ээд оны сvvл vед ихээхэн эрчимжсэн байна. Энэ нь захиргааны болон зохицуулалтын арга хэмжээний vр дvнд Японы эдийн засаг илvvтэй зах зээлийн баримжаатай буюу Засгийн газрын зохицуулалтуудаас бага хамааралтай болсонтой холбоотой гэжээ. Vvнтэй уялдан тeрийн албан хаагчдын нэр хvнд тeдийлeн eндeр байхаа больж, элит их сургуулиудыг тeгсeгчид тeрийн албанд ажиллахаасаа хeрeнгe оруулалтын банкууд, хуулийн фирмvvдэд ажиллахыг илvvд vзэж Уолл Стрийтийн тvвшний цалин авах болсон байна. Mainichi Economist Magazine-аас иш татвал Японд тeрийн албанаас гарч хувийн хэвшилд ажиллах болсон ажилчдын тоо 1982-1986 оны хооронд 85 байсан бол 1992-1996 оны хооронд 169, 2002-2006 оны хооронд 292 болж эрс eсчээ. Токиогийн их сургуулийн хуулийн тэнхим нь Японд тeрийн албанд ажилладаг элитvvдийг бэлтгэн гаргадаг алдартай тэнхмvvдийн нэг боловч тeгсeгчдeд нь Засгийн газарт ажиллахаас хувийн хэвшилд ажиллах сонирхол давамгайлах болсон байна. Тухайлбал 2003 онд уг тэнхмийн тeгсeгчдeeс 86 нь тeрийн албыг сонгосон бол 2007 онд энэ тоо 63 болж буурчээ.

Яагаад элит сургууль тeгссeн залуу мэргэжилтнvvд тeрийн албанаас татгалзах хандлагатай болов оо? Хариулт нь маш энгийн. Энэ бол ердee цалин урамшуулал, мeнгeний асуудал гэж тайлбарлаж байна. Жишээ нь Японд 30-аад насны, элит гэж хэлж болохоор тeрийн албан хаагч жилд дунджаар 6-8 сая иен (1 ам.доллар = 115 иен гэж vзвэл энэ нь жилд 52,000-70,000 ам.доллар)-ийн цалин авдаг бол хувийн хэвшилд ажиллаж байгаа, тvvнтэй боловсрол мэдлэгээр ойролцоо, ижил насны ажилтан жилд дунджаар 100 сая иен (870,000 ам.доллар)-ийн цалин авах нь гайхах зvйл биш аж. Oeрeeр хэлбэл тэд тeрийн албан хаагчдаас дунджаар 12-16 дахин их цалин авдаг байна. Японы Нийгмийн хамгаалал, хeдeлмeрийн яамыг 3 жилийн eмнe орхиж, Кобе дахь Хиогогийн их сургуульд ассошиэйт профессороор ажиллаж байгаа Масаши Накано “Тeрийн алба бол маш их, маш хvнд ажлыг боол шиг хийлгэдэг атлаа тvvндээ тохирсон цалин, урамшуулал eгдeггvй ажил” гэж хэлжээ. Хувийн хэвшилд ажиллах нь цалин мeнгeний талаасаа тeрийн албыг дагуулахгvй боловч ажлын нэр хvнд гэдэг талаасаа арай дутмаг гэж зeвхeн Япончууд ч биш ер нь дэлхийн олонхи оронд vздэг байна. Дайны дараах Японыг сэргээн босгох гол бодлогыг Засгийн газар гардан боловсруулан хэрэгжvvлснээрээ, eeрeeр хэлбэл аж vйлдвэрлэлийн бvтцийг eeрчлeхeд хувийн хэвшил бус Засгийн газар гол vvрэг гvйцэтгэснээр тeрийн алба Японд тэр цагаас эхлэн хамгийн нэр хvндтэй болсон ажээ. Японы Сангийн яаманд ажиллаж байгаад Улс тeр судлалын vндэсний хvрээлэнд ассошиэйт профессороор ажиллах болсон Харуката Такенака “Японд тeрийн vйлчилгээ зeвхeн тeрийн албан хаагчдын бахархал-нэр хvнд гэсэн vзэл, мэдрэмжээр л eдeeгдeж, удирдагдан жолоодогдож байна” хэмээн хэлжээ.

Дээр eгvvлсэн Ямадагийн хэлж байгаагаар Японы Сангийн яам анх улсын секторын санхvvд “дасгалжуулагч”, “шvvгч”-ийн аль алины vvргийг гvйцэтгэж байснаа 1990-ээд оны сvvлээр эрс eeрчлeгдсeн байна. Энэхvv eeрчлeлтийг хоёр vе шаттай гэж vздэг байна. Нэгд, Японы ерeнхий сайд асан Риотаро Хашимото ба тvvний багийнхан “Зах зээлийн эдийн засгийн эрх чeлee, хeгжилд чиглvvлэгч нь Засгийн газар бус зах зээл eeрee юм” гэдгийг хvлээн зeвшeeрч, ажлаа ерeнхий сайдын багийг шинэчлэн зохион байгуулж, санхvvгийн дахин зохицуулалт хийхээс эхэлж байжээ. 2001 онд Жюничиро Коизvми ерeнхий сайд болсны дараахан тvvний баг Японы арилжааны банкуудад чанаргvй зээлийн багцаа хумих, цэвэрлэхийг урамшуулан дэмжсэн ба шуудангийн vйлчилгээ зэрэг vр ашиг муутай ажиллаж байсан улсын vйлдвэрийн газруудыг хувьчилж эхэлжээ. Хоёрт, 2001 онд Коизvмигийн Засгийн газар нь эдийн засаг, худалдаа, аж vйлдвэрлэл, санхvv эрхэлсэн сайдууд, Тоёота Мотор зэрэг тэргvvлэх компаниудын гvйцэтгэх захирлууд, мeн хувийн хэвшлийн байгууллагуудын эдийн засагчдаас бvрдсэн “Эдийн засаг, санхvv-тeсвийн бодлогын зeвлeл”-гэдгийг байгуулсан ба уг зeвлeл нь Засгийн газраас эдийн засаг, тeсeв-санхvvгийн бодлогыг эцэслэн боловсруулах, шийдвэр гаргахад дэмжлэг vзvvлэх зорилгоор эдийн засгийн бодлогын анхны тeсeл, санаачлагуудыг боловсруулж, Засгийн газарт eргeн барьдаг болжээ. Ингэснээр Засгийн газар буюу Тeрийн алба eeрee энэхvv тeсeл, санаачлагуудыг анхлан боловсруулдаг байсан хуучин туршлага эрс eeрчлeгджээ. Саяхан Японы шинэ ерeнхий сайд болсон Ясуо Фукуда Японы нээлттэй эдийн засгийн бодлогын хэрэгжилтийг vргэлжлvvлэх, мeн eмнeх ерeнхий сайдуудын vед хийгдэж байсан шинэчлэлийг дэмжихээ амласан билээ.

Хeeрхий Монголын тeрийн албан хаагчид бид ямар орчинд яаж ажилладгийг зах зухаас нь та бvхэн мэдэх байхаа. Цалин бага, ажиллах орчин стресс дарамттай, алхам тутамд адгуус араатан шиг харьцаатай хvмvvс, эсвэл сайд дарга нарт долигоносон, тархи нь vхэж, нvд нь сохорсон долдойнуудтай харьцаж байнга зeрчилдeнe гэх мэт. Яамны хэлтсийн даргын цалин, унаа хоолны мeнгийг оролцуулаад, татвар, шимтгэлvvдээ тeлeeд сард 290,000 тeгрeг (245 ам.доллар) гээд боддоо. Сая 10 сараас нэмэгдээд энэ шvvдээ. Бодит байдал ийм л байна. Vvнийг хэнээс, юунаас ч нуухав. Мэдээж ийм хэмжээний мeнгe миний сард идэх eдрийн хоолонд л хvрэлцдэг. Тэгэхээр бусад урсгал зардал, бас сар бvр байг гэхэд улиралд нэг хадгаламжиндаа нэмэх хуримтлалаа бид чинь vндсэн ажлаас гадуур бие, оюунаа хэд хувааж байж 2-3 парт-тайм судалгаа, шинжилгээний ажил хийх замаар л олдог. Тeрийн албаны тухай хуулиар тeрийн албан хаагч “судалгаа шинжилгээ, их сургуульд багшлах ажил”-аас eeр ямар нэг ажил хийхийг хориглодог юм.

За тэгээд Монголын тeрийн албаны нэр хvнд ямрыг та бvхэн дор бvрнээ нэг тунгаана бизээ. Ингэхдээ нэг зvйлийг ялгаж салгахыг л хvсье. Монголын тeрийн алба нэр хvндгvй болсонд тeрийн албаны хvнд хvчрийг нь vvрч, хамаг ажлыг нь нугалж байдаг шударга ажилтнууд буруутай бус, харин тeрийн албыг улс тeрийн бохир хэрэгсэл болгосон улс тeрч нэр зvvсэн Монголын луйварчид, тэдний гар хeл сайд, дарга нар, тэдэнд vйлчлэгч сохор долдойнууд л буруутай юм шvv.

Monday, October 29, 2007

Бид сармагчнууд уу?

Амралтын eдeр хорт утаанаас тvр ангижирч цэвэр агаар амьсгалюу гэж бодоод хотоос 65 км зайд орших зуслангийн муу амбаараа зорьлоо. Урд хайрханы модонд донгодох хeхeeн дуу болоод бод, бог малын эрvvл саруул, чихэнд чимэгтэй аялгуунууд анир чимээгvйг эвдэн сонсдох нь тархинд цаанаа л нэг таашаал eгнe. Ууланд алхаж, уушгиа хvчилтeрeгчeeр дvvргэх ялдамд цээж тэлж, урам зориг, итгэл нэмэгдэн эх байгалиа хайрлах сэтгэл бадарна. Энэ vед eeрийн эрхгvй байгалийн амьтан гэдгээ мэдэрч, элдэв ядаргаа, тархи толгойд эргэлдэх хэрэгтэй хэрэггvй бодлууд, миний хvрээлж буй ажлын орчин, нийгмээс надад vзvvлсэн гаж харьцаанууд, янз бvрийн шахалт дарамт зэргийг бvрэн мартах мэт.

Германд мэдээлэл зvйн чиглэлээр мэргэжил эзэмшсэн, тэр дотроо зохиомол оюун ухаан (Artificial Intelligence)-аар мэргэшээд, тэнд 11 жил сурч, ажиллаж хeдeлмeрлeeд Монголдоо бvр мeсeн ирээд байгаа нэг vеэл ах маань надтай цуг явсан юм. Vеэл маань мэргэжлээс гадна хэл шинжлэл, угсаатны зvй, тvvх асар их сонирхдог нэгэн билээ. Энэ сонирхлоороо, уншиж мэдсэн зvйлийн цар хэмжээгээрээ миний тeрсeн ахтай тун адил хvн л дээ. Би бээр тэдний дэргэд тvvхийн мэдлэгээр vнэндээ гологддог тул аль болох тэднийг сонсож, мэдлэгээс нь аль болох тусгаж авахыг хичээдэг юм. Тvvхийн чиглэлээр уншиж судалсан, сонссон маань хоосон биш ч, би тeрсeн ах, vеэл ахтайгаа энэ талаар мэтгэлцэхээс vнэндээ жаахан эмээдгээ нуух юун. Тэд дeнгeж 30 гарч яваа гэхэд “яаж амжуулсан юм бэ” гэмээр л тvvхийн талаар асар ихийг уншиж мэдсэн байдаг. Энэ удаад салхинд гарахдаа герман хэлний тайлбар толь зохиож байгаа vеэл ахтай нэлээд зvйлээр ярилцлаа. Монголын хeдee нутагт, хушин ойд, эрvvл агаарт энэ мэт сэдвээр vеэлтэйгээ хэлэлцэж байхдаа eнгeрсeн жил нутаг буцахаас eмнe Сан Францискогоор дайрч тeрсeн ахтайгаа уулзан бас л дуртай сэдвээрээ ярилцаж байсан тэр хэдэн eдрийг дурсаж явлаа.

Vеэлтэй ярилцсан гол сэдэв нь a) Монгол хэлний бичгийн хэл, соёл анх ямар байсан, eдгee хэрхэн гажуудсан; б) Монгол угсаатнуудын бvрэн тvvхийг цаг vе бvрээр нь; в) Монголын хаадууд, феодалын бутралын vнэн тvvх; г) Дамбийжанцан, Барон Унгерн нарын Монголын тvvхэнд сайнаар дурсагдах vйлс; д) Ринчин гуайн хэл шинжлэлийн vнэт бvтээлvvд яагаад гадаадын их сургуулиудын номын санд байдаг атлаа Монголд нэг нь ч байдаггvй, яагаад П.Хорлоо Ринчин гуайн бvтээлvvдийг шатаасан, e) Буддын шашны vнэн мeн чанар номлол Шарын хэмээх шашнаар хэрхэн гажуудаж Монголд орж ирсэн, тэрнийх нь балаг хvмvvст одоо болтол хэрхэн нeлeeлж байгаа гэх мэт дэндvv олон том жижиг сэдвээр, eргeн хvрээнд ярилцлаа. Vеэл маань тэнд суралцаж байхдаа Германд буй Монголын тvvх, хэл шинжлэлтэй холбоотой, тэр дундаа Ринчин гуайн бvтээлvvдийг (Монголд нэг нь ч байдаггvй бvтээлvvд) нэлээд судалсан хvн юм байна. Vvнийгээ нэгдvгээрт сонирхол, хоёрдугаарт нутгаа санахаараа хийдэг байсан ажил гэж тайлбарлаж байв.

За ингээд олон vг нуршаад ч яахав. Энэ бvхнээс би их зvйлийг бодсон ба Монголчууд бид эх тvvхээ сайн мэдэхгvй, эх хэлээрээ ч ярьж бичиж чадахаа байсан, уртын дуугаа дуулах нь битгий хэл нэрлэж ч чадахгvй, eeрсдийгee хаанаас vvссэнээ мэдэхгvй болсон сармагчингууд болжээ гэсэн дvгнэлтэд хvрлээ. Сармагчин биш болохын тулд эх тvvх, хэл соёлоо улам их судлах ёстой юм байна гэдгийг би хvлээн зeвшeeрлee.

Бидний eдeр тутмын хэлэнд ердee хэдхэн зуун Монгол vг эргэлддэг болохыг судлаачид тогтоосон байна. Асар баялаг Монгол хэлээ бид мэдэхээ байжээ. Би ч бас тэдний нэг. Та дор дурдсан хоёрхон жишээг сайтар анхаарч уншаад яагаад гэдгийг нь тайлбарлана уу. Энэ тухай би vеэлээсээ л мэдлээ. Гажуудсан Монгол хэлээр (одоогийн) бол эдгээр нь тэс eeр vгс. Харин худам монгол бичгээр буюу жинхэнэ монгол хэлээр эдгээрийн утга адил юм байна.

1.”эрдэс” = “eрх”
2. “нударга” = “нядлах”


Тeрийн eндeрлeгvvд нь “нeхдvvд, хvмсvvд, тэд нар” хэмээн ярьж хэлзvйн хувьд маш бvдvvлэг алдаа хийн, бид тvvнд нь дасал болж байгаа нь буруу. Зvй нь нeхeр гэдгийн олон тоо нeхeд, хvн гэдгийн олон тоо хvмvvс, тэд гэдэг eeрee олон тооны тeлeeний нэр атал олон тооны vгэнд олон тоо vvсгэх дагавар залгаж ярьдаг ерeнхийлeгч, ерeнхий сайд Монголд байх юм? Зvйрлэвэл Тони Блэйр, Жорж Буш нар men гэхийг mens, people гэхийг peoples гэж л ярьж байгаатай агаар нэг шvvдээ. Энэ бол асар бvдvvлэг алдаа. Жирийн нэг хvн бус бvхэл бvтэн улсын ерeнхийлeгч, ерeнхий сайд биздээ тэд? Ринчин гуайн гарын шавь, хэл шинжлээч нэгэн эрдэмтэн ерeнхийлeгч асан Багабандийн 2 хуудас илтгэлээс хэл зvйн 86 алдаа олсон гэдэг. Энэ нь зvгээр л vг vсгийн алдаа биш, хэл зvйн, утгын, дvрмийн алдаа гээд боддоо.

Зарим нэг монгол хvмvvс eгvvлбэр эхлэхдээ “за тэгэхээр зэрэг яахав гэхдээр зэрэг ер нь болбол одоо” гэх мэтээр хэрэгцээгvй сул vг (энэ тохиолдолд 9 vгээр юуг ч илэрхийлсэнгvй) ихээр хэрэглэж, Монгол хэлийг гутаан доромжилж байх юм.

Иймээс Монгол хvн, Монгол нэр тeр гэдгийг vеийн vед, vрийн vрд хадгалах зvйл нь залуучууд бид цаашид жинхэнэ Монгол хэл, соёл, тvvхээ сайтар хичээж суралцах явдал юм байна гэдгийг улам бvр ухаарлаа.

Жич: Монголд Б.Ринчин гуайн тухай л бичихээс тvvний хэл шинжлэлийн бvтээлvvдийн талаар хэн ч бичдэггvй юм байна. Учир нь тvvний бvтээлvvдийг Монголд хэвлэхийг хориглож, бvр шатаан устгаж байжээ. Тvvний хэл шинжлэл, угсаатны зvйн бvтээлvvд нь eдгee гадаадын их сургуулиудын номын санд л хадгалагдан vлджээ.

Friday, October 26, 2007

Сохор саятан

Саяхан аваргуудын лигийн гуравдугаар тойргийн тоглолтууд явагдаад дууссан билээ. Шeнe сууж, Интерийн жерсигээ eмсeн байж дэмжин “хожуулсан” Интер маань Москвагийн ЦСКА-г 2:1 харьцаатай хожсон ч би жаахан сэтгэл дундуур vлдэв. Яагаад гэвэл хожлын гоолуудыг 32 настай ахмад довтлогч Эрнан Креспо (Аргентин), тeвийн хамгаалагч, 29 настай Вальтер Адриан Самуэль (Аргентин) нар оруулсан бeгeeд Интерийн довтолгооны цeм байх ёстой плэймэйкэр Патрик Виейра тоглолтын эхний хэдэн минутад гэмтэж, eдгee энэ улиралд Интерийн тeлee 9 гоол оруулаад байгаа Златан Ибрахимович онцгой сайн тоглосонгvй. Oeрeeр хэлбэл гоолыг зохион байгуулах ёстой тоглогчид vvргээ бvрэн бус биелvvлсэн.

Интерийн маань тоглолт нэг л сэтгэлд хvрч eгдeггvй ээ. Сайн плэймэйкэр байхгvйгээс бeмбeг эзэмшилт, довтолгооны найруулга нэг л биш санагдаад клубын ерeнхийлeгч Массимо Мораттид дургvй хvрч сууна. Ноднин Ювентусаас одоо 31-тэй Виейраг 14-15 саяаар худалдаж аваад Интерийн тeлee бараг юу ч хийгээгvй (Бавари Мюнхений эсрэг хийсэн гоолыг эс тооцвол)-н тeлee тvvнд жилд 5 сая еврогийн цалин eгч байх ч гэж дээ. Нeгeeх нь бvvр эрхэлчихсэн сул цалин аваад л, бэртэлтэй гээд хэвтэж байдаг. Одоогийн Виейра Арсеналд зvтгэж байх vеийн Виейра биш гэдгийг эрхбиш мэддэг л баймаар. Тэгсэн атлаа маш бага vнээр худалдаад авчих боломжтой байгаа дэлхийн хамгийн сайн плэймэйкэрvvдийн нэг Аргентины 29 настай Хуан Роман Рикельмег сонирхохгvй, авахын тeлee юм хийхгvй байгаад нь Мораттиг vнэхээр гайхаж байна.

Интер eдгee Европтоо хамгийн олон аргентин тоглогчтой клуб. Анх vvсэн байгуулагдахдаа гадаадын тоглогчдод vvд хаалгаа чeлeeтэй нээснээрээ Интерназионале нэртэй болсон. Одоо Интерт багийн ахлагч Хавьер Занетти, Хулио Круц, Эстебан Камбиассо, Никола Бурдиссо, Эрнан Креспо, Вальтер Самуэль, Сантиаго Солари гэсэн Аргентины 7 тоглогч бий. Аргентин тоглогч олонтойгоос Латин болоод Итали стилийн хeлбeмбeгийн аль алиныг vзvvлж, мэдрvvлдэг байснаар нь 1996 оноос эхлэн би бээр Интерийн дэмжигч нь болсон билээ. Аргентин тоглогчид Интерт маш хурдан идээшдэг. Рикельме Испанийн Вилларреал багтайгаа vл ойлголцолтой байгаагаас ноднин тeрeлх Бока Хуниорсд нэг жил зээлээр тоглоод Ла лигийн багтаа эргээд ирэхэд нь баг нь бас л тvvнийг vлдээхээргvй болсон. Авьяас чадвар нь хэвээрээ байгаа (vvнийгээ саяхан Чилийн эсрэг тоглолтод 2 гоол хийж баталсан) ийм плэймэйкэрийг, тэр тусмаа Аргентин тоглогчийг авахыг хvсэхгvй, оролдохгvй байгаад нь багийн удирдлагад уур хvрч, Мораттиг vнэхээр сохор саятан гэж нэрлэмээр. Одоо Интерт ганц дутагдаж буй зvйл бол attacking midfielder буюу довтолгоог найруулдаг, плэймэйкэр юм. Дутагдсаар ч ирсэн. Одоо ч дутагдаж байна. Сайн плэймэйкэргvйгээр Интер аваргуудын лигт Барселона, Реал, МЮ, Арсенал, Чельси, Ливерпуль, Бавари, Милан зэрэг багуудыг давж гарна гэж итгэлтэй элэхэд хэцvv байна. Багийнхаа амжилтын тeлee зарцуулах ёстой зvйлд гар татдаг, хэрэгцээгvй ихэмсэг тоглогчдын тeлee мeнгe цацдаг ойлгоход бэрх хvн (Моратти) гэж бас байх юм.

Хэрвээ би Мораттигийн оронд багийн эзэн, саятан байсан бол... За нэг сайхан мeрeeдeeд орхиё, :-)

1. Juan Roman Riquelme (29), Ricardo Quaresma (24) хоёрыг Вилларреал, Порту клубvvдээс нийтдээ 25 сая еврод багтаан худалдан авна (тийм бодит боломж хeлбeмбeгийн арилжааны зах зээлд бий).
2. Дээрх хоёроор Partick Vieira (31), Luis Figo (35) нарын орон зайг нeхнe.

3. Болж eгвeл Andrea Barzagli (ITA), Fernando Gago (ARG), Alberto Aquilani (ITA) нарыг нэмж худалдан авна. Gago-г Реал тавьж явуулахгvй л дээ. Рома ч бас Италийн шигшээгийн ирээдvй гэж нэрлэгдээд байгаа Aquilani-г зарвал маш eндeр vнээр зарна. Тиймд Barzagli-г л Палермогоос 15 саяд багтаан авна.

4. Чельсигээс явж мэдэхээр болоод буй Didier Drogba-г eндeр vнээр худалдан авах гэж шуналгvйгээр Adriano-г эргvvлэн Emperor болгохын тулд дасгалжуулагчаар Jose Mourinho-г авчирч Adriano-г тураана, нvднэ, хvн биш робот болгоно :-) Crespo, Suazo хоёр Ibrahimovic, Adriano хоёрыг сэлгэнэ.

5. Nelson Rivas, Ivan Cordoba нарын нэгийг, Cesar Rodrigues, Santiago Solari, Julio Cruz нарыг боломжийн vнээр зарж 20 сая орчим доллар олно. Эндээс арилжааны цэвэр балансыг (-25) саяд барина.
6. Цаашид Латин Америкийн найдвар муутай хамгаалагчдыг найдвартай Итали хамгаалагчид болгох, Интерийн гарааны бvрэлдэхvvний дор хаяж 30 хувийг Итали болгох бодлого барина (Матерацци гэмтсэнээс хойш одоо гарааны 11-т нэг ч Итали тоглогч байхгvй).

Энэ тохиолдолд Интерийн бvрэлдэхvvн дараах байдалтай (4-3-1-2) болж Аваргуудын лигт, Сери А-д, мeн Европын супер цомд тvрvvлэх бvрэн боломжтой болох юм шиг.

Энэ мэт арга хэмжээ авч, багийг CL-д тvрvvлэх боломжоор хангахгvй, бас хийсэн наймаа нь тэр бvр онодоггvй (жишээ нь Pirlo, Seedorf, Cannavarro, Grosso нарыг зарсан) багийн эзэн Массимо Мораттиг сохор саятан гэхээс яахав.
Хэдий тийм ч Интер энэ жил Италийн аварга цолоо хамгаалж, CL-д ядаж 8-д vлдэх бизээ.

Thursday, October 25, 2007

MTU Alumni News

Хэдийгээр сургуулиа тeгсeeд 2 жил болох гэж байгаа ч багш, зeвлeхvvдтэйгээ, сургууль тeгсeгчдийн холбоотойгоо vргэлж холбоотой байж, шинэ мэдээ мэдээллийг нь байнга хvлээн авдаг юм. Энэ удаад нэг товч мэдээ тавихаар шийдлээ.

Женнифер Донованы бичсэн мэдээллээс тvвээрлэвэл манай сургууль (Michigan Technological University) Иелийн их сургууль (Yale University)-тай хамтран АНУ-ын их нуурууд (Superior, Michigan, Huron, Erie, Ontario)-ыг судлахаар болж байгаа юм байна. Их нууруудын, тэдгээрт хамаарах бvс нутгийн усны нeeц, чанар, хvрэлцээг судлах уг судалгааны ажлыг АНУ-ын ШУ-ны Vндэсний Сан 2 сая ам.доллараар санхvvжvvлж байгаа бeгeeд их сургуулиуд таван жилийн турш уг судалгаан дээр хамтран ажиллах юм байна. Манай сургуульд Тогтвортой Ирээдvйн Хvрээлэн (SFI) гэсэн нэртэй хvрээлэн ажилладаг ба vvний нэг салбар болох Ус ба Нийгэм Тeвийн захирал Алекс Мэйэрийн хэлснээр уг хамтарсан судалгааны vр дvнд ирэх 10, 20, 30 жилийн дараа их нууруудын, тэдгээрийг тэжээн тэтгэгч гол мeрний усны хэрэглээ, нeeц, хvрэлцээ, чанарт ямар eeрчлeлт, нeлee гарахыг шинжлэн тодорхойлох, тvvнчлэн усны хэмжээ, чанар, зардлыг vнэлэх дэлхийн туршлагад хэрэглэгдэх загварыг боловсруулах ажээ.

Их нууруудыг ихэнх хvмvvс хязгааргvй их цэвэр усны нeeц гэж ойлгодог ч vнэн хэрэгтээ алдагдсан усны нeхeн сэргээгдэх тvвшин жилд 1%-иас бага байдаг байна (MTU, Oct. 07). Тэгэхээр их нуурууддаа Америкууд санаа тавих нь зvйн хэрэг бeгeeд энэхvv судалгаа 5 жилийн дараа зeвхeн Америкт тeдийгvй, дэлхийд загвар болохуйц vр дvнд хvрч, Монгол маань ч гэсэн тэрхvv хvрсэн vр дvнгээс нь туршлага судлах байх гэж найдаж байна.

Улаанбаатар хотын хvн ам 1 сая давлаа. Дeрвeн уулынхаа дундах хeндийд нийт хvн амын 1/3-ээс илvv хэсэг нь чихэлдэн амьдарч байна. Хотын цэвэр усны эх vvсвэр болох хатан Туул минь бохирдон ширгэж, хамгийн бохир голуудын нэг боллоо. Экологидоо хамгийн хэрцгий ханддаг ухамсаргvй ард тvмэн биднээс eeр алга.

Ирэх 20 жилд Улаанбаатар хотод ундны усны хангамж жинхэнэ асуудал болно гэж ярьж, бичиж байна. Татил тэнхээтэй хэсэг нь хотоос зайдуу 70 км дотор газар эзэмшин том том сууцанд амьдрах боллоо. Энэ мэтчилэн хот eргeжин тэлэх нь тухайн орон нутгийн усны мeчлeгт бас тодорхой сeрeг нeлee vзvvлэх нь ойлгомжтой. Туул голынхоо усны нeeц, хvрэлцээ хангамж, чанарыг судалсан зvйл ч vгvй, хот тэлж буй орон нутаг дахь усны мeчлeгийг шинжилсэн ч зvйлгvй, ядаж энэ талаар олон улсын байгууллагууд, гадаад орны засгийн газраас санхvvжигддэг тeсeлд сэтгэл гарган хандаж шийдvvлсэн зvйлгvй байгаа vе vеийн Засгийн газрууд, Байгаль орчны яам, Хотын захиргаа, харьяа газрууд ер нь юу хийж байнаа? Монголчууд минь эх дэлхийгээ хайрлаж, хариуцлагатай байж сурахсан даа...

Wednesday, October 24, 2007

Энэ eдeр

Португалийн тэмдэглэлийн 3 дугаар буюу сvvлчийн хэсгийг бичих гэснээ болилоо. Учир нь энэ нь маш олон хvний дунд vзэл бодлын зeрчил, маргаан мэтгэлцээн vvсгэх тeлeвтэй. Монголын тeрийн албан хаагч хилийн чанадад улсаа тeлeeлeн элдэв янзын уулзалт хэлэлцээр хийж, хурал, семинарт оролцон явахад сэтгэлзvйн хувьд тулгардаг, eeрeeс огт шалтгаалахгvй нэг бэрхшээлийн тухай би eгvvлэх байлаа. Тэр бэрхшээл нь Монголын Засгийн газар, Парламентын ард иргэдийнхээ, улс vндэстнийхээ эсрэг хийж байгаа гэмт vйлдлvvдийг гадаадынхнаас нуун, Монголын тeрийг аль болох eмгeeлeн, буруу зvйлийг нь нуун далдалж, авч хэрэгжvvлж буй vр дvнгvй арга хэмжээнvvдийг нь аль болох зeвтгeх байдлаар худал хэлээд явах уу? Эсвэл бодит байдлыг яг байгаагаар нь харж, хэлж, ингэснээрээ хорвоод хvн болж тeрсeн, мэргэжил эзэмшсэн хvний нэр тeрee хамгаалах уу? гэсэн асуулт юм. Товчдоо эс шударга байх, шударга байх сонголтын асуудлыг энд бичих байлаа. Би бээр бодит байдлыг эрхэмлэдэг учраас хоёр дахь сонголтыг vргэлж хийдэг юм. Vvнээсээ болоод зарим долдойнуудад Болд гэж хvн таалагддаггvй бeгeeд зарим хүмvvсийн эгдvvцэл, зэвvvг хvргэдэг билээ. Би vvнийг мэддэг ч eeрeeсee хэзээ ч урвахгүй. Vргэлж eeрийнхeeрee байх болно. Эцсийн эцэст хэн бодит vнэнийг бодитоор нь харж vнэлж дvгнэнэ, тэр миний хvндэтгэлийг хvлээнэ. Харин хэн бодит байдлыг eeрт болон хэсэг бvлгийн эрх ашигт нийцvvлэн гуйвуулна тэр хvн миний хувьд хэн ч биш!

Ингээд eнeeдрийн бичлэгээ энэ eдeр гээд даруухан нэрлэчихлээ. Монголд цаг агаар дулаавтар байгаа ч тэнгэр бvvдийгээд eнee маргаашгvй л цас орж мэдэхээр байна. Цас орсон eдeр машин унах осолтой байдаг. Та биш юм гэхэд таныг хvн ирээд мeргeнe. Машинаа жолоодох биш машиндаа жолоодуулдаг жолооч олон шvvдээ манай Монголд.

Олон улсын худалдааны чиглэлээрх судалгааны тeслийн хоёр санал маань USAID, GTZ-ээр зeвшeeрeгдeж, eнeeдeр грант-уудаа гардан авлаа. Хугацаа шахуу тул цагийн менежментдээ улам л анхаарах хэрэгтэй болж байна. Бас цаг зав гаргаж фитнесст эрчимтэй явахгvй бол ч хeдeлгeeний дутагдалд орж байгаагаа бага зэрэг мэдрэх болов. Ойрын хугацаанд vvнийг хэрэгжvvлнээ.

Шeнe Интер Милан Москвад ЦСКА-тай тоглоно. Тэр тоглолтыг vзэхийн тулд eнeeдeр ажлуудаа эртхэн дуусгахыг бодноо.

Sunday, October 21, 2007

Португалийн тэмдэглэл 2

I. Oмнeтгeл

Португаль улсын нийслэл Лисбон хотноо “Олон улсын зэс судлалын групп”(OУЗСГ), “Олон улсын никель судлалын групп”(ОУНСГ), “Олон улсын хар тугалга, цайр судлалын групп”(ОУХТЦСГ)-ын хуралдаанууд энэ 10 дугаар сард зохион байгуулагдсан билээ. Эдгээр судалгааны группуудын ерeнхий нарийн бичгийн дарга ноён Дон Смэйлийн урилгын дагуу миний бие Монгол улсын Засгийн газрыг тeлeeлeн, Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн санхvvжилтээр (учир нь манай яамны гадаад томилолтын зардал хэтэрсэн, дууссан гэсэн хариуг би бээр сонссон тул арга буюу ГТХА-д хандсан юм) эдгээр хуралдаануудад a) илтгэгч; б) ажиглагч орны тeлeeлeгчийн статустайгаар тус тус оролцлоо.

“Олон улсын зэс судлалын групп”-ын Статистикийн хорооны хуралдаанд миний бие Монголын зэсийн аж vйлдвэрлэлийн хeгжил, цаашдын хандлагын чиглэлээр илтгэл хэлэлцvvлж, энэ хvрээнд макро эдийн засаг, улсын гадаад eрийн байдал, хeрeнгe оруулалтын vр ашгийн шинжилгээ, эдийн засаг дахь татварын ачаалал, татварын мэдрэмжийн шинжилгээ, vндэсний эдийн засаг дахь эрдэс баялгийн салбарын нeлee, геологийн судалгааны ажил, стратегийн ач холбогдол бvхий ордууд дахь тeслvvд, тэдгээрийн хэрэгжилтийн аж vйлдвэрлэл, хeрeнгe оруулалт дахь хvлээгдэж буй нeлee, эрдэс баялгийн салбар дахь хууль эрх зvйн орчин зэрэг нэлээд eргeн хvрээтэй асуудлуудыг хeндeн хэлэлцvvлэв. 35 минутын илтгэлийн дараа 15 минутын асуулт хариулт vргэлжилж, АНУ, Австрали, Бельги, Их Британи, Чили, Японы Засгийн газар, Тeв банк, олон улсын байгууллага, бизнесийн хvрээнийхний асуултад хариулав.

Монгол улс суурь металлын эдгээр судалгааны группуудын алинд нь ч гишvvнчлэлгvй тул ажиглагч орны Засгийн газрын тeлeeлeгчийн хувиар эдгээр хуралдаануудад оролцож, гишvvнчлэлийн нeхцeл, хvлээх vvрэг хариуцлага, давуу тал, боломжууд, vр ашгийг судлан хамтарсан судалгааны группуудын ерeнхий нарийн бичгийн даргатай Монгол улсыг гишvvнчлэх асуудлыг албан ёсоор хэлэлцэж, анхдагч тохиролцоонд хvрч чадлаа.

II. Хуралдаануудад Оролцогчид

Тус хуралдаан нь давхардсан тоогоор хамтарсан судалгааны группуудын гишvvн 70 гаруй орны Засгийн газар, Тeв банкны тeлeeлeгчид, ажиглагч орнуудын Засгийн газрын тeлeeлeгчид, vндэстэн дамнасан корпораци, бизнесийн хvрээнийхэн, олон улсын металлын холбоод, зeвлeх vйлчилгээ vзvvлдэг байгууллагууд, зарим хeрeнгe оруулалтын банкууд, санхvvгийн фирмvvдийн тeлeeллvvд болох нийт 300 орчим тeлeeлeгчдийг хамруулсан олон улсын томоохон хэмжээний арга хэмжээ байлаа.

1. Гишvvн орнуудын Засгийн газар, Тeв банк, бизнесийн тeлeeллvvд:
  • (ОУЗСГ): АНУ, Аргентин, Бельги, Чили, Хятад, Европын холбоо, Финланд, Франц, Герман, Грек, Энэтхэг, Итали, Япон, Люксембург, Мексик, Нидерланд, Перу, Польш, Португаль, ОХУ, Серби, Испани, Замби
  • (ОУНСГ): Австрали, Грек, Норвег, Герман, Куба, Бразил, Португаль, Европын холбоо, Итали, ОХУ, Финланд, Япон, Швед, Франц, Нидерланд, Их Британи
  • (ОУХТЦСГ): Австрали, АНУ, Бельги, Болгар, Канад, Хятад, Европын Нийгэмлэгийн Хороо, Финланд, Франц, Герман, Энэтхэг, Иран, Ирланд, Итали, Япон, Oмнeд Солонгос, Морокко, Намиби, Нидерланд, Норвег, Перу, Польш, Португаль, ОХУ, OАБНУ, Испани, Швед, Тайланд, Серби

2. Ажиглагч орнуудын Засгийн газар, аж vйлдвэр-бизнесийн тeлeeллvvд:

Монгол, Канад, Бразил, Мексик, Иран, OАБНУ, Намиби

3. Олон улсын байгууллагууд: CRU – Зэсийн судалгааны нэгж (Их Британи), Европын зэсийн институт (Европын холбоо, Бельги), Тvvхий эдийн групп (Швед), Олон улсын зэвэрдэггvй гангийн форум (Бельги), НVБ-ын Хvрээлэн буй орчны хeтeлбeр, Олон улсын цайрын холбоо, Олон улсын хар тугалганы хeгжлийн холбоо, Никелийн институт, Европын хeнгeн цагааны дахин боловсруулагч, хайлуулагчдын байгууллага, Еврофер ба Олон улсын ган, тeмрийн институт, Европын хороо гэх мэт.

4. Бизнесийн хvрээнийхэн: UBS хeрeнгe оруулалтын банк (Их Британи), Трафигура (Их Британи), Фельпс Додже (АНУ), Брэйк Уотер Лимитед, Болеслоу уул уурхай, металлургийн vйлдвэр (Польш), Мицуй Майнин энд Смелтин (Япон), Компания Минера Антамина (Перу), Зинифекс Лимитед, Дое Ран (Перу), Англо-Американ, Норильск Никель, Ларко, JOGMEC Корпораци (Япон) гэх мэт.

5. Академик Институт: Иелийн Их Сургууль (АНУ)

III. Судалгааны Группуудын Зорилго ба Хурлын Ажиллагаа

Лисбон хотноо тeвтэй суурь металлын судалгааны эдгээр гурван групп нь олон улсын Засгийн газар хоорондын хараат бус байгууллага бeгeeд гишvvн орнуудынхаа гишvvнчлэлийн тeлбeр, тvvнчлэн eeрсдийн бvтээгдэхvvн, vйлчилгээний орлогоос санхvvждэг.

Судалгааны группуудын гол зорилго нь дэлхийн суурь металлын зах зээл, аж vйлдвэрлэл, худалдааны статистик мэдээллийг боловсруулах, олон улсын Засгийн газар хоорондын суурь металлын форумыг зохион байгуулах, ингэснээр олон улсын vр ашигтай хамтын ажиллагааг дэмжихэд оршино. Энэхvv зорилго нь гурван зорилтоос бvрдэнэ. Vvнд:

  • Суурь металлын салбар дахь эрvvл мэнд, аюулгvй ажиллагаа, хvрээлэн буй орчин, судалгаа-шинжилгээ, технологи дамжуулалт, олон улсын худалдаа, зохицуулалт зэрэг асуудалтай уялдсан олон улсын хамтын ажиллагааг дэмжих;
  • Олон улсын Засгийн газар болон бизнесийн хvрээнийхэн, аж vйлдвэрлэлийн тeлeeллvvд eeрсдeд тохиолдож байгаа тvгээмэл бэрхшээлvvд, нийтлэг зорилгоо хэлэлцэх дэлхий нийтийг хамарсан хуралдаануудыг зохион байгуулах;
  • Суурь металлын vйлдвэрлэл, хэрэглээ, дэлхийн суурь металлын уурхай, уулын vйлдвэрvvд, хайлах, цэвэршvvлэх vйлдвэрvvдийн eнeeгийн болон ирээдvйн хvчин чадлын хандлагыг тодорхойлох, vнэлэх замаар дэлхийн суурь металлын vйлдвэрлэл, хэрэглээ, агуулахын нeeц, гадаад худалдаа, vнэ ханш зэрэг статистик мэдээллvvдийг боловсруулах, ингэснээр зах зээлийн ил тод байдлыг сайжруулах.

Судалгааны группын хурлууд нь батлагдсан хeтeлбeрийн дагуу аж vйлдвэрийн зeвлeл, статистикийн зeвлeл, эдийн засаг-хvрээлэн буй орчны зeвлeлийн хурлууд болон байнгын хорооны салбар хуралдаануудаас бvрдэнэ. Байнгын хорооныхоос бусад хуралдаануудад ажиглагч орон оролцох эрхтэй. Статистикийн зeвлeлийн хуралдааны нэг vндсэн хэсэг нь суурь металлууд (зэс, цайр, хар тугалга, никель)-ын дэлхийн vйлдвэрлэл, хэрэглээ, эрэлт, нийлvvлэлт, экспорт, импорт, агуулахын нeeцийн статистикийг дэлхийн улс орнуудаар, бvс нутгаар тогтмол гарган, жил бvрийн хуралдаануудаараа гишvvн орнуудын Засгийн газар, Тeв банкны тeлeeлeгчдeeс асуун хэлэлцэж баталгаажуулдаг. Vvнээс гадна бусад салбар хуралдаануудын адил суурь металлыг тойрсон тодорхой, нарийн асуудлуудаар илтгэл хэлэлцдэг.

IV. Гишvvнчлэл

НVБ-ын гишvvн орны хувьд Монгол улс эдгээр Олон улсын суурь металлын судалгааны группуудын алинд ч гишvvнчлэгдэх боломжтой юм. Oдгee олон улсын зэс судлалын группэд 23 улс орон гишvvнчлэгдсэн бeгeeд эдгээр орнууд дэлхийн зэсийн худалдаа, зэс оролцсон бvтээгдэхvvний худалдааны 80 гаруй хувийг хамардаг байна. Манай улсын хувьд нэн тэргvvнд Олон улсын зэс судлалын группын гишvvн орон болох шаардлагатай гэж vзэж байна. Учир нь зэсийн салбар манай улсын эдийн засаг, гадаад худалдаа, тeлбeрийн баланс, аж vйлдвэрлэлийн нийт vйлдвэрлэлд ихээхэн нeлee vзvvлж, голлох байр суурь эзэлсэн салбар болсон ч Монголын зэсийн vйлдвэрлэлийн vр ашиг нэн доогуур, нэмvv eртeг бvтээгдэхгvй, зeвхeн эрдэс тvvхий эдийн гадагшхи урсгал ноёлж, манай улс vндсэндээ Хятад улсын тvvхий эдийн хавсарга тeдий л байгаа юм. Тvvнчлэн манай улсын зэсийн тeдийгvй нийт эрдэс баялгийн салбарын талаарх мэдээлэл, статистик тоо баримт дэлхий нийтэд бараг цацагддаггvй тул энэ чиглэлээр гадаадаас мэдээлэл хvлээн авдаггvй, гадаадад мэдээлэл eгдeггvй, eeрeeр хэлбэл хаалттай, хориотой бvс нутаг шиг байдлаасаа ангижирч, мэдээллийг ил тод болгон, бусад улс орнуудын Засгийн газар, аж vйлдвэрлэлийн тeлeeлeлтэй харилцаа холбоо тогтоон, хамтарсан хуралдаануудаар хамтын vйл ажиллагааг хeгжvvлэх шаардлага манай улсын хувьд нэгэнт бий болжээ.

Олон улсын зэс судлалын группэд гишvvнчлэгдсэнээр Монгол улсад дараах vр ашиг, давуу тал, боломж бий болох юм. Vvнд:

1. Олон улсын зэсийн зах зээл, аж vйлдвэрлэлийн албан ёсны статистикуудыг баталгаажуулахад саналын эрхтэйгээр оролцож байх;

2. Дэлхийн суурь металлын статистик eгeгдлvvд, мэдээллvvдийг vнэ тeлбeргvйгээр тогтмол авч байх;

3. Бодлогын асуудлаар суурь металлын судалгааны группуудэд асуудал дэвшvvлж, ингэснээр судалгааны группуудээр дамжуулан зэсийн vйлдвэрлэгч, хэрэглэгчдэд нeлeeлж буй бодлого (олон улсын худалдаа, тогтвортой хeгжил, эрчим хvчний vр ашиг, шилдэг ололт амжилт, туршлага, бодлогыг хeхиvлэн дэмжилт, зах зээлд нэвтрэлт, эрэлт нийлvvлэлтийн хандлагыг тодорхойлох гэх мэт)-д нeлee vзvvлэх, Засгийн газар, бизнесийн хvрээ, олон улсын байгууллагуудтай хамтарч зэсийн хeгжлийн стратеги боловсруулах, тулгарч буй нийтлэг асуудлыг хамтран шийдвэрлэх, нийтлэг ололт амжилтыг хамтран хvртэх;

4. Oeрийн улсын зэсийн vйлдвэрлэл, хэрэглээ, экспорт, импортын статистик мэдээний vнэн зeвийг баталгаажуулах, шаардлагатай тохиолдолд тодруулга eгч, eeрчлeлт оруулах;

5. Статистик, эдийн засаг-хvрээлэн буй орчин, аж vйлдвэрлэл гэсэн салбар хуралдаануудад тодорхой сэдвээр илтгэл хэлэлцvvлэх, тавигдаж байгаа илтгэлvvдээс туршлага судлах, санал солилцох;

6. Металлын аж vйлдвэрлэл, дахин боловсруулалт, тэдгээрийн хандлагын талаарх бусад улс орнуудын Засгийн газрын бодлого, олон улсын аж vйлдвэрлэлийн зeвлeхvvдээс суралцаж, тэдэнтэй харилцан туршлага солилцох;

7. Гадаадын хeрeнгe оруулагч том корпорациудын тeлeeлeлд улс орноо сурталчлан таниулах, хeрeнгe оруулалт, бизнесийн талбарт харилцан санал солилцох;

8. Олон улсын санхvvгийн фирмvvд, зeвлeх vйлчилгээ vзvvлдэг байгууллагууд, дэлхийн металлын холбоодуудын тeлeeлeгчдeд улсаа сурталчлан таниулах, тэдэнтэй ирээдvйн хамтын ажиллагааг хэлэлцэх;

9. Монгол улсад суурь металлын олон улсын хэмжээний томоохон хурлуудыг зохион байгуулах боломжтой болох зэрэг болно.

V. Дvгнэлт

Дэлхий дээрх нeхeн сэргээгдэхгvй эрдэс баялгийн ашиглалт нэн эрчимжсэн eнee vед аливаа улсын нутаг дэвсгэр дээр шинээр нээгдэж буй болон vйл ажиллагаа явуулж байгаа орд, уурхай, уулын vйлдвэрvvд, тэдгээртэй уялдсан хvрээлэн буй орчны асуудал зeвхeн тухайн улсын асуудал бус дэлхий нийтийг хамарсан асуудал гэсэн vзэл баримтлал манай гаригийн хvмvvст нэгэнт тeлeвшиж эхэлжээ. Иймд Монголд эрдэс баялгийн, тэр дундаа суурь металлын аж vйлдвэрлэлийг хeгжvvлэхийн тулд энэ чиглэлээрх мэдээ, мэдээлэл, статистик тоо баримтууд ба vйл ажиллагааны ил тод байдлыг хангах зайлшгvй шаардлагатай билээ. Vvний тулд олон улсын тvвшинд ил тод байж, мэдээлэл судалгаа харилцан солилцох, бусад улс орнуудын Засгийн газар, бизнесийн хvрээнийхэн, олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, тулгарч буй асуудлаа хамтарч шийддэг, ололт амжилтаа хамтран хvртдэг хандлага руу шилжиж байгааг мэдэрч, Засгийн газар хоорондын, хараат бус байгууллага болох Олон улсын зэс судлалын группэд манай улс гишvvнчлэгдэх нь оновчтой гэж vзэж байна. Oeрeeр хэлбэл энэ нь бага зардлаар их боломж, давуу тал, vр ашиг олж хvртэнэ гэсэн vг.

Жич: Олон улсын зэс судлалын группэд Монгол улсыг гишvvнчлэх асуудлыг Монгол улсын Vйлдвэр, худалдааны яамны Сайдын зeвлeлийн хуралд хэлэлцvvлэхээр оруулсан. Гэвч хурал хэзээ болох нь мэдэгдэхгvй, хойшилсоор л байна. Эрт орой хэзээ нэгэн цагт тэнд нь нэг шийдэх биз хэмээн найдна. Хэрвээ дэмжигдвэл Засгийн газрын хуралдаанд оруулж шийдvvлнэ.

Tuesday, October 16, 2007

Португалийн тэмдэглэл 1

Блог шинэчилнэ гэж худлаа хэлсээр удчихлаа. Ажил их байсан, ажил нервтэй байсан гээд шалтгаан их байлаа...Тэгээд явсан тухайгаа маш товчхоноор гурван хэсэг болгож бичихээр шийдлээ. Эхний ээлжинд эрээвэр хураавар зvйлс бичье. Мэдээж Португалийн тухай http://www.wikipedia.org/ юмуу eeр дурын вебээс дурын хvн мэдээлэл авчих тул ерeнхий мэдээлэл (газар нутаг, уур амьсгал, соёл урлаг, эдийн засаг, vйлдвэрлэл vйлчилгээ гэх зэрэг) бичих нь утгагvй гэж vзлээ.

Португали хэлний тухайд товчхон

Энд хэл нэвтрэлцэхэд тeдийлeн тeвeг учрахааргvй бeгeeд англи хэлтэй, тvvн дээр нэмээд болж eгвeл испани хэлний бага зэрэг суурьтай байхад л болохоор юм. Франц, Испани, Итали, Португали хэлvvд нь нэг язгууртай тул зарим нийтлэг vгvvд бичлэг, дуудлага eeр ч язгуур нэгтэй байдаг. Эндэхийн боловсролтойчууд нь, оффисын ажилтнууд нь дор хаяж 2-3 хэлээр ярьдаг юм билээ. Мэдээж Португали хэл дээр нэмээд англи, испани, эсвэл франц хэл. Харин хотын эгэл жирийн иргэд, жишээ нь коффи шоп, жижгэвтэр кафены vйлчлэгчид, зарим дэлгvvрийн худалдагчид англиар тeдийлeн ярихгvй, eeдeeс no English гээд л зогсож байхаас vл сийнэ. Энэ тохиолдолд урдаас нь англиар яриад нэмэргvй. Эгч маань нэг удаа португаличууд испани бус eeрийн гэсэн хэлтэй болохоор тэрvvхэндээ ихэмсэг зантай, vндэснийхээ хэлнээс eeр хэлээр ярих тeдийлeн дуртай биш байдаг гэж хэлсэн нь миний ажигласнаар vнэн байлаа. Нээрээ л мэндлэхэд хvртэл Hola биш Ola’ гэж eргeтгeлийг нь eeрeeр дууддаг байхад испанийнх шиг hola гээд дуудчихвал тэдэнд тийм ч таатай сонсогдохгvй. “Их баярлалаа” гэхийг Obrigado muito гэж хэлдгийг нь мэдэхгvй испани шиг л байлгvй гээд Mucho gracias гээд хэлчихвэл мэдээж тэд энэ одоо ази хvн мeртлee яагаад испаниар яриад байгаа юм бол гэж сэтгэнэ. За тэгээд аливаа улс оронд очоод тухайн vндэснийх нь хэлээр болж eгвeл яриад байвал тэдний хандах хандлага нь илvv дотно, vнэнч, нeхeрсeг болдгийг бид мэднэ дээ. Англиар ярьж ярьж эцэст нь thank you биш зvгээр л obrigado гэчихэд Португальчууд арай л eeр дee.

Vйлчлэгч ба Криштиану Рональду

Ачаалалтай нэгэн eдeр vдийн унданд 20 минутын л зай гарахаар нь хуралдаан болж буй газраас хамгийн ойр кафе руу орохоос eeр арга байсангvй. Гэтэл vдийн ундны цагаар тэр кафе нь хонго эргэх зайгvй олон хvнтэй болдог юм байна. Олон хeлийн газар байдаг, бас тэгээд их дажгvй хоолтой ба vнэ нь харьцангуй гайгvй болохоор хvмvvс их ордог юм билээ. Тэндээс гараад явчихъя гэхээр цаг алдаж, хуралдаанаас хоцрох гээд байдаг. Хvлээнэ гэхээр Европын хотуудын эгэл кафенууд ямар байдаг билээ дээ тийм жижигхэн ширээ сандалтай, завсар зай болгоныг ашигтай талбай болгосон давчуухан газар тэвчиж тогтох арга алга. Гадаах ширээ сандал нь бас битvv хvн. Нэг юм захиалах гэтэл vйлчлэгч охид дунд нь англи хэлээр ярих хvн алга. Гайгvй англи хэлтэй гэх vйлчлэгч залуу нь хvмvvсийн хоолыг зeeж давхиад надад баригдах шинж алга. Тэгж ингээд ээрч муурч хоолны цэсээс нь харж байгаад хэдэн португали vг холбож хэлээд нэг юм захиаллаа. Гэтэл суудал байхгvйгээс босоогоороо хооллох янзтай болоод ирдэг байна шvv. Миний хажууд зангиа зvvсэн костюм пиджак болсон хоёр ч залуу зэрэгцэж зогсоод босоогоороо хооллож байх юм. Хажууд ойрхон Deloitte, Portugal Telecom-ын оффисууд байдаг. Тэндхийн л ажилтнууд бололтой. Тэгтэл ч тэр хоёрын хажууд надад зориулж нэг хэрэглээний нимгэн цаас дэвсээд хутга сэрээ eрeeд, захиалсан жvvсийг минь задлаад аягалж эхэллээ. Би ийм байдлаар хооллоё гэвэл яаж хооллосон болох вэ гэж хэлээд захиалгаа буцаая гэтэл одоо таны хоол бэлэн болж байна гэдэг юм байна. Яадаг шvv юм билээ гэж бодож байтал харин ашгvй нeгee англиар хальт ярьчихдаг гэсэн vйлчлэгч залуу ирлээ. Яг урьдах 2 орой нь аваргуудын лигийн 2 дугаар тойргийн тоглолт болоод Португалийн Лисбоны хоёр баг тоглосон байлаа. Спортинг нь хожиж, Бенфика нь хожигдож, хойд нутгийн Порту хотын баг нь хожсон байв. Vйлчлэгч залууг ажваас харах царайны хeлбeмбeгийн, тэр тусмаа мэдээж Португалийн аль нэг клубын фен болох нь тэр нvднээс нь илт санагдаад шууд л яриа eдeн eчигдeр уржигдрын тоглолтууд vзсэн vv гээд эхэлчихлээ. Таамаглал маань ч онож нeгeeх чинь нvд нь сэргээд нэг ийшээ гvйх хооронд хeлбeмбeгийн талаар хоёр eгvvлбэр, нeгee тийш гvйх хооронд гурван eгvvлбэр хэлж байх юм. Танай Криштиану Рональду чинь анх Спортингоос замналаа эхэлсэн, ер нь Спортинг баг залуучуудыг гаргаж ирэхдээ маш сайн боловч Европын сайн багуудад алдчихдаг нь сайн ивээн тэтгэгчгvйтэй холбоотой. Тэр Наниг хар л даа 20 гаруй саяар МЮ-д очсоныг, Мутиньюг одоо бас л алдана даа гэх мэтээр би ярьтал нeгeeхийн чинь ам нь бvр халаад Португалийн хeлбeмбeг, Европын багуудын тухай яриад хобби нь хeдлeeд ирvvт нь би тvvнд хэллээ ”би танайд хооллох гэтэл суудалгvй байх юм, энэ залуус шиг зогсоогоороо ингээд хооллох надад хэцvv тул ямар нэг аргаар ширээ гаргаж eгeeч” гэлээ. Гэтэл нeгeeх чинь за одоохон гэчихээд гараад гvйлээ. Удалгvй орж ирээд гадаа нэг ширээ гаргачихлаа гэж байна. Гэтэл мань хvн тэнд сууж байсан хоёр охиныг шахаад тэдний хажууд надад ширээ, сандал гаргамар болжээ зайлуул. Гvй яахав хэдий жаахан зай муутай ч захиалсан хоолоо тухтайхан зооглочих ширээний зайтай, бас хооллох зуур Португаль охидтой ярих бололцоотой л юм. Хeлбeмбeгийг нь ярьж байж нэг юм маш давчуу хугацаанд хямд хэрнээ амттай хоол тэгж нэг идчихээд хуралдаандаа хоцролгvй орж билээ.

Охид
Португали охид Европынх гэсэндээ анхандаа их зантай мэт санагдах боловч тэдэнтэй яриаг зeв эхэлж, зeв vргэлжлvvлвэл тийм ч ихэмсэг хvйтэн хvмvvс биш болох нь дорхноо мэдэгдэнэ. Oeрeeр хэлбэл “би латин шvv” гэсэн шиг нээлттэй, ил тод, илэн далангvй шулуун зан чанар тэдний дотор нуугдаж байдаг. Гагцхvv хэнд, хэдийд энэ зангаа гаргах нь харьцаж буй хvнээс нь л болдог гэдгийг ажиж амжсан.

Тэдний нийтлэг тeрх гэвэл бор vс, урт сормуус бvхий бор нvд, жижгэвтэр эрvv, eндeр бeгeeд нарийн хамар. Тэд арай богино хeл, жаахан мяраалаг eгзeг, биеэрээ бусад европ охидоос ялгагдана. Хар арьстай португали охид нь илvvдэл жинтэй байх нь тvгээмэл бeгeeд тэдний хувьд бага цалинтай ажил голчлон хийдэг нь ажиглагдсан.

Англиар ярьдаггvйдээ зарим нь санаа нь зовдог юмуу шилжилтийн нас нь eнгeрч томчуудын амьдралд орж буй eсвeр насны португаль охид нэлээд ичимхий бeгeeд бас шалтгаангvй инээд алдаж аалигvйтнэ. Англиар ярьдаг охид нь энгийн, нээлттэй, eeртee итгэлтэй, бие даасан, бас бага зэрэг болгоомжтой. За тэгээд хeрeнгe чинээтэй баячуудын загвар мода хeeсeн, Европоор хэрэн тэнэж амжсан, метрогоор зорчдоггvй зeвхeн Peugeot, Citroen, BMW, Mercedes Benz, Volkswagen, Audi, Porsche, Volvo унадаг Португаль охидууд нь нэлээд их зантай, шанатаганаад эгэл жирийнvvддээ дээрэнгvй ч юм шиг, бардам ч юм шиг харьцдаг нь ажиглагдсан. Хeрeнгe мeнгe гэж хаа ч хvний ааш занг эвдэх юм. Зовлогоо зовоож олсон зоос л vнэ цэнэтэй гэж энэ байх.

Лисбонын метро

Лисбонын метро eглee 6:30 аас шeнe 01 цагийн хооронд явна. Vндсэн дeрвeн шугамтай, цомхон бeгeeд цэвэрхэн хотдоо таарсан метроны авсаархан сvлжээтэй. Хэдийгээр Лондоны метрог гvйцэхгvй ч надад эндэхийн метро нэлээд таалагдсан. Нэг чиглэлд 0.75 еврогоор зорчдог. Метрогоор голдуу эгэл жирийн иргэд, дундаж давхаргынхан зорчино. Метрогоор зорчиж байгаа ахмад настай улсууд голдуу сонин унших юмуу vvрэглэнэ. Хvvхдvvд бол компьютер тоглох юмуу ipod сонсох байдлаар ямар нэг хэмжээгээр электрон тeхeeрeмжтэй уягдана. Охид хvvхнvvд голдуу л гар утсаа оролдох, зvvрмэглэх, эсвэр уйтгартайхан бодлогоширно. Харин би... за за энэ хэнд хамаатай байх билээ. Picoas, Saldanha, Campo Pequeno, Entre Campos, Cidade Universitaria, Rotunda, Avenida, Restauradores, Baixa Chiado, Cais do Sodre... Лисбоны дотно, чихэнд хоногшсон метроны буудлууд.

Hard Rock Cafe

Энэ бол оройд зайлшгvй орчих хэрэгтэй газруудын нэг. Лисбонын Хард Рок кафе хотын тeвeeс холгvй, зvvн урагш 2 метроны буудал яваад л шууд очих газарт бий. Энд та амьд хeгжим сонсч, vзэж, чаддаг бол eeрee ч тоглож, цагийг маш сайхан eнгeрvvлэх боломжтой. Хард Рок Кафе Restauradores метроны буудал дээр, эрх чeлeeний eргeн чeлee (Avenida da Liberdade)-ний тeгсгeлд бий.

Wednesday, October 10, 2007

Soon...

Монголд ирлээ. Korean Air ч тааруу болжээ. Учир нь ачаа маань Амстердамаас саатаж. Маргааш л нэг ирэх юм шиг байна. Oглee гаражаа онгойлготол машины буруу талын арын дугуйны хий нь суларчихаж. Хэд хоног хeдeлгeeнгvй гаражид тvгжээтэй байхаар тэгж л дээ. "Явж л байвал vгvй ер нь ямар ч хeдeлдeг тeмeр унасан яадаг юм, ер нь хэнд хамаатай юм" гэсэн vзэлтэй мань мэтийн Heretic-vvдэд иймэрхvv юм тохиолдож л байдаг юм. За тэгээд хий нь гарсан дугуйтай зууралдах цаг ч байсангvй, дvvрч яавал ч яаг гээд шууд л гараад жийсээр ажил дээр иртэл тvмэн асуудал, овоорсон их ажил. Сураагүй юм биш дээ. Workaholic амьдралын хэв маягтаа тавтай морилсугай. Удахгvй блогоо шинэчилнээ.

Friday, September 28, 2007

Хэд хоног эзгvй байх нь

Португалийн Лисбонд Олон улсын хуралд илтгэл тавихаар явж байгаа тул 10 дугаар сарын 8 хvртэл блог шинэчлэгдэхгvй болохыг мэдэгдэж байна. Уучлаарай (Байнга шинэчилдэг ч юм шиг :))



Аяллын замд амжуулах ажлууд:
1. Intl' Trade in Services - research project.
2. TRI estimations
3. Meet Charles and his wife at Amsterdam airport

Tuesday, September 18, 2007

Завсарлагаа (Top-15)

Ойрд ажил тун ихтэй байгаагаас сайн ч амарч, унтаж амжихгvй явна. Юм бичиж байтал анхаарал нэг л сарниад болдоггvй. Тэгэхээр нь алжаалаа тайлах vvднээс хэдхэн минут хeлбeмбeгийн ертeнцeeр ганц нэг мэдээ уншиж байснаа гэнэт энэ талаар блогтоо бичих болов. Энэ удаад Европын хeлбeмбeгийн томоохон лигvvдийн шилдэг 15 багийн бvрэлдэхvvнийг танилцуулахаар шийдлээ. Гэхдээ Италийн Сери А-аас SS Lazio, Palermo Calcio, Fiorentina, Udinese Calcio зэрэг, Испанийн Ла Лигээс Deportivo La Coruna, Villarreal зэрэг, Английн Премьершипээс Tottenham Hotspur, Newcastle United, Aston Villa, Manchester City зэрэг, Германы Бундеслигээс Werder Bremen, Bayer Leverkusen, Schalke 04 зэрэг, тvvнчлэн Португалийн Porto, Benfica, Sporting, Шотландын Celtic, Glasgow Rangers, Францын Лиг-1-ээс Marseille, Paris St. Germaine, Monaco гэх мэт гайгvй багуудын талаар бичихээс залхуурав. Цаг ч байсангvй (Цаг хэмнэх vvднээс англи vсгээр нь бичлээ).

1. FC INTERNAZIONALE MILANO
Starting XI: GK: Julio CESAR (BRA) Defenders: Javier ZANETTI (ARG), Marco MATERAZZI (ITA), Christian CHIVU (ROM), MAICON (BRA) Midfielders: Luis FIGO (POR), Esteban CAMBIASSO (ARG), Patrick VIEIRA (FRA), Dejan STANKOVIC (SCG), Strikers: Zlatan IBRAHIMOVIC (SWE), David SUAZO (HON)

Substitutes: GK: Francesco Toldo (ITA) Defenders: Nicolas Burdisso (ARG), Ivan Ramiro Cordoba (COL), Walter Samuel (ARG), Maxwell (BRA), Nelson Rivas (COL) Midfielders: Luis Jimenez (CHI), Olivier Dacourt (FRA), Santiago Solari (ARG) Strikers: Adriano (BRA), Hernan Crespo (ARG), Julio Cruz (ARG)

Coach: Roberto MANCINI (ITA)
Possible Formation: 4-4-2

2. AC MILAN
Starting XI: GK: DIDA (BRA) Defenders: Marek JANKULOVSKI (CZE), Alessandro NESTA (ITA), Paolo MALDINI (ITA), Massimo ODDO (ITA), Midfielders: Andrea PIRLO (ITA), Gennaro GATTUSO (ITA), Clarence SEEDORF (NED), KAKA (BRA) Strikers: RONALDO (BRA), Alberto GILARDINO (ITA)

Substitutes: GK: Kalac Defenders: Kakha Kaladze (GEO), Daniele Bonera (ITA), , Serginho(BRA), Cafu (BRA), Guiseppe Favalli, Dario Simic Midfielders: Massimo Ambrosini (ITA), Yoann Gourcuff (FRA), Cristian Brocchi (ITA), Emerson (BRA) Strikers: Philippo Inzaghi (ITA), Alexandre Pato (BRA)

Coach: Carlo ANCELOTTI (ITA)
Possible Formation: 4-1-2-1-2 or 4-1-4-1

3. JUVENTUS TURIN
Starting XI: GK: Gianluigi BUFFON (ITA) Defenders: Giorgio CHIELLINI (ITA), ANDRADE (POR), Jean Alain BOUMSONG (FRA), Jonathan ZEBINA (FRA) Midfielders: Pavel NEDVED (CZE), Sergio ALMIRON (ARG), TIAGO(POR), Strikers: David TREZEGUET (FRA), Vincenzo IAQUINTA (ITA), Alessandro DEL PIERO (ITA)

Substitutes: GK: Emanuele Belardi Defenders: Alessandro Birindelli (ITA), Zdenek Grygera(CZE), Cristian Molinaro (ITA) Midfielders: Mauro Camoranesi (ITA), Hasan Salihamidzic(BOS), Ruben Olivera (URU), Cristiano Zanetti (ITA), Strikers: Raffaele Palladino (ITA)

Coach: Claudio RANIERI (ITA)
Possible Formation: 4-3-3 or 4-4-2

4. АS ROMA
Starting XI: GK: DONI (BRA) Defenders: CICINHO (BRA), JUAN (BRA), Philippe MEXES (FRA), Marco CASSETTI (ITA)Midfielders: Ludovic GIULY (FRA), TADDEI (BRA), Daniele DE ROSSI (ITA), Alberto AQUILANI (ITA), MANCINI (BRA)Striker: Francesco TOTTI (ITA)

Substitutes: GK: Gianluca Curci (ITA) Defenders: Marco Andreolli (ITA), Christian Panucci(ITA), Matteo Ferrari (ITA), Samuel Kuffour (GHA) Midfielders: Mauro Esposito (ITA), Simone Perrotta (ITA), David Pizarro (CHI) Strikers: Mirko Vucinic (SCG)

Coach: Luciano SPALETTI (ITA)
Possible Formation: 4-5-1


5. FC BARCELONA
Starting XI: GK: Victor VALDEZ (ESP) Defenders: Gianluca ZAMBROTTA (ITA), Carles PUYOL (ESP), Gabriel MILITO(ARG), Eric ABIDAL (FRA) Midfielders: Yaya TOURE (CIV), XAVI (ESP), Ronaldinho (BRA) Strikers: Lionel MESSI(ARG), Samuel ETO’O (CAM), Thierry HENRY (FRA)

Substitutes: GK: Alberto Jorquera (ESP) Defenders: Rafael Marquez (MEX), Edmilson(BRA), Sylvinho (BRA), Lilian Thuram (FRA) Midfielders: Deco(POR), Andres Iniesta (ESP) Strikers: Eidur Gudjohnsen (ISL), Santiago Ezquerro (ESP), Giovani Dos Santos (MEX)

Coach: Frank RIJKAARD (NED)
Possible Formation: 4-3-3

6. REAL MADRID
Starting XI: GK: Iker CASILLAS (ESP) Defenders: Sergio RAMOS (ESP), Fabio CANNAVARO (ITA), PEPE (POR), DRENTHE (NED) Midfielders: GUTI (ESP), Mahamadou DIARRA (MAL), Wesley SNEIJDER (NED) Strikers: RAUL (ESP), Ruud Van NISTELROOY (NED), ROBINHO (BRA)

Substitutes: Defenders: Gabriel Heinze (ARG), Michel Salgado (ESP), Christoph Metzelder (GER), Miguel Torres (ESP) Midfielders: Fernando Gago (ARG), Arjen Robben (NED), Julio Baptista (BRA) Strikers: Gonzalo Higuain (ARG), Roberto Soldado (ESP), Javier Saviola (ARG)
Coach: Bernd SCHUSTER (GER)
Possible Formation: 4-3-3

7. ATLETICO MADRID
Starting XI: GK: Christian ABBIATI (ITA) Defenders: Giorgios SEITARIDIS (GRE), Ze CASTRO (POR), Fabiano ELLER (BRA), Antonio BARRIOS (ESP) Midfielders: Thiago MOTTA (BRA), Maxi RODRIGUEZ (ARG), MANICHE (POR), SIMAO (POR) Strikers: Diego FORLAN (URU), Jose Antonio REYES (ESP)

Coach: Javier AGUIRRE (MEX)
Possible Formation: 4-4-2

8. SEVILLA FC
Starting XI: GK: Andres PALOP (ESP) Defenders: Daniel ALVES (BRA), Federico FAZIO (ARG), Khalid BOULAHROUZ (NED), Ivica DRAGUTINOVIC (SCG) Midfielders: DUDA (POR), Seydou KEITA (MAL) , RENATO (BRA) Strikers: Frederic KANOUTE (FRA), Ernesto CHEVANTON (URU), Luis FABIANO (BRA)

Coach: Juande RAMOS (ESP)
Possible Formation: 4-3-3

9. FC VALENCIA
Starting XI: GK: Santiago CANIZARES (ESP) Defenders: Asier DEL HORNO (ESP), Carlos MARCHENA (ESP), Raul ALBIOL (ESP), Emiliano MORETTI (ITA), Midfielders: JOAQUIN (ESP), David ALBELDA (ESP), Ruben BARAJA (ESP), VICENTE (ESP), David SILVA (ESP) Strikers: David VILLA (ESP)

Substitutes: Caneira (POR), Ivan Helguera (ESP), Miguel (POR), Edu (BRA), Fernando Morientes (ESP), Miguel Angel Angulo (ESP)

Coach: Quiqui Sanchez FLORES (ESP)
Possible Formation: 4-5-1

10. MANCHESTER UNITED
Starting XI: GK: Edwin VAN DER SAR (NED) Defenders:
Patrice EVRA (FRA), Nemania VIDIC (SCG), Rio FERDINAND (ENG), Wesley BROWN (ENG) Midfielders: NANI (POR), Paul SCHOLES (ENG), Owen HARGREAVES (ENG), Christiano RONALDO (POR) Strikers: Carlos TEVEZ (ARG), Wayne ROONEY (ENG)

Substitutes: GK: Ben Foster Defenders: Gary Neville (ENG), John O’Shea (IRE), Mickael Silvestre (FRA) Midfielders: Ryan Giggs (WAL), Michael Carrick (ENG), Ji Sung Park (KOR), Darren Fletcher (SCO) Strikers: Louis Saha (FRA), Fraizer Campbell (ENG)

Coach: Sir Alex FERGUSON (SCO)
Possible Formation: 4-4-2

11. CHELSEA FC
Starting XI: GK: Petr CECH (CZE) Defenders: Ashley COLE (ENG), John TERRY (ENG) Ricardo CARVALHO (POR), Paulo FERREIRA (POR) Midfielders: Florent MALOUDA (FRA), Frank LAMPARD (ENG) Michael BALLACK (GER), Michael ESSIEN (GAN) Strikers: Didier DROGBA (CIV), Andriy SHEVCHENKO

Substitutes: GK: Carlo Cudicini (ITA) Defenders: Wayne Bridge (ENG), Alex (BRA), Juliano Belletti (BRA) Midfielders: Shaun Wright-Phillips (ENG), Claude Makelele (FRA), Joe Cole (ENG), Jon Obi Mikel (NIG), Steve Sidwell (ENG) Strikers: Claudio Pizarro (PER), Salomon Kalou (CIV), Scott Sinclair (ENG)

Coach: Jose MOURINHO (POR)
Possible Formation: 4-4-2

12. LIVERPOOL FC
Starting XI: GK: Jose REINA (ESP) Defenders: Jon Arne RIISE (NOR), Jamie CARRAGHER (ENG), Daniel AGGER (DEN), Steve FINNAN (IRE) Midfielders: Javier MASCHERANO (ARG), Steven GERRARD (ENG), Xabi ALONSO (ESP), Jermaine PENNANT (ENG) Strikers: Fernando TORRES (ESP), Dirk KUYT (NED)

Substitutes: GK: Charles Itandje (FRA) Defenders: Sami Hyypia (FIN), Arbeloa (ESP), Fabio Aurelio (BRA) Midfielders: Harry Kewell (AUS), Mohamed Sissoko (MAL), Sebastian Leto (ARG) Strikers: Peter Crouch (ENG), Andriy Voronin (UKR),

Coach: Rafael BENITEZ (ESP)
Possible Formation: 4-4-2

13. ARSENAL FC
Starting XI: GK: Jens LEHMANN (GER) Defenders: Gael CLICHY (FRA), Kolo TOURE (CIV), William GALLAS (FRA), Emmanuel EBOUE (CIV) Midfielders: Tomas ROSICKY (CZE), Cesc FABREGAS (ESP), Gilberto SILVA (BRA), Alexander HLEB (BEL) Strikers: Robin VAN PERSIE (NED), Emmanuel ADEBAYOR (TOG)

Substitutes: GK: Lukasz Fabianski (POL) Defenders: Bakary Sagna (FRA), Armand Traore (FRA) Midfielders: Lassana Diarra (FRA), Denilson (BRA), Mathieu Flamini (FRA)Strikers: Theo Walcott (ENG), Eduardo Da Silva (BRA)

Coach: Arsene WENGER (FRA)
Possible Formation: 4-4-2

14. OLYMPIQUE LYONNAIS
Starting XI: GK: Remy VERCOUTRE (FRA) Defenders:
Anthony REVEILLERE (FRA), Sebastien SQUILLACI (FRA)
Fabio GROSSO (ITA) Midfielders: Juninho PERNAMBUCANO (BRA), Jeremy TOULALAN (FRA) Kim KALLSTROM (SWE) Strikers: Sidney GOVOU (FRA), Milan BAROS (CZE), Abdulkader KEITA (CIV), Karim BENZEMA(FRA)

Substitutes: GK: Gregory Coupet (FRA) Defenders: Cris (BRA), Fabio Santos (BRA), Francois Clerc (FRA) Midfielders: Mathieu Bodmer (FRA), Romain Beynie (FRA), Strikers: Fred (BRA), Remy Loic (FRA)

Coach: Alain PERRIN (FRA)
Possible Formation: 3-3-4

15. BAYERN MUNCHEN
Starting XI: GK: Oliver KAHN (GER) Defenders: Willy SAGNOL (FRA), LUCIO (BRA), Daniel VAN BUYTEN (BEL), Philipp LAHM (GER) Midfielders: Frank RIBERY (FRA), ZE ROBERTO (BRA), Mark VAN BOMMEL (NED), Bastian SCHWEINSTEIGER (GER) Strikers: Luca TONI (ITA), Miroslav KLOSE (GER)

Substitutes: GK: Michael Rensing (GER) Defenders: Marcell Jansen (GER), Valerien Ismael (FRA), Christian Lell (GER) Midfielders: Martin Demichelis (ARG), Hamit Altintop (TUR), Andreas Ottl (GER), José Ernesto Sosa (ARG) Strikers: Lukas Podolski (GER), Jan Schlaudraff (GER)

Coach: Ottmar HITZFELD (GER)
Possible Formation: 4-4-2

Wednesday, September 12, 2007

Зvгээр л нэг статистик

Италийн Lа Gazzetta dello Sport-ын нийтлэлээс Стив Майклсын тvvвэрлэсэн eгvvллээс vзвэл Италийн Сери-А-ын хамгийн их цалинтай топ-6 тамирчид дараах байдалтай байна.

Нэр (Клубын нэр), Яс vндэс, Тeрсeн он, Vvрэг, 1 жилд авдаг цалин, еврогоор:

1. Кака (АС Милан), Бразил, 1982, Довтлох чиглэлийн хагас хамгаалагч –5.9 сая
2. Франческо Тотти (AS Рома), Итали, 1976, Довтлогч – 5.46 сая
3. Златан Ибрахимович (Интер Милан), Швед, 1981, Довтлогч – 5 сая
4. Патрик Виейра (Интер Милан), Франц, 1976, Тeвийн хагас хамгаалагч – 5 сая
5. Жианлуйжи Буффон (Ювентус), Итали, 1978, Хаалгач – 5 сая
6. Адриано (Интер Милан), Бразил, 1982, Довтлогч – 5 сая

Тоглогчдын цалинд АС Милан баг жилд 118 сая евро зарцуулдгаараа Сери-А-ийн багуудыг тэргvvлжээ. Интер Милан 109 саяыг, Ювентус 97 саяыг, АS Рома 59 саяыг тус тус зарцуулдгаараа 2-4 дvгээр байрт тус тус орсон байна. SS Лациогийн хувьд eнгeрсeн жил Сери А-д 3 дугаар байранд орж энэ улирлын аваргуудын лигт тоглох боломжтой болсон ба аваргуудын лигт оролцох Италийн 4 багаас цалингийн зардлаараа хамгийн vр ашигтай нь байгаа юм. Тэд жилд 17 саяыг л тоглогчдынхоо цалинд зарцуулдаг байна. Харин Сери-А-ын хамгийн харамч багаар Каглиари тодорчээ. Тэд ердee 11 сая еврогийн цалингийн зардалтай ба энэ нь АС Миланы цалингийн зардлын 1/10-ээс ч бага байгаа аж.

Монгол улсын тeлбeрийн тэнцлийн статистикаас vзвэл гадаад дахь Монгол иргэдээс эх орондоо гуйвуулсан хувийн мeнгeн шилжvvлгийн хэмжээ энэ оны эхний хагасын байдлаар 68 орчим сая доллар болсон байна (Монголбанк). Тэгэхээр оны эцсийн байдлаар 120-130 орчим сая доллар болно гэж vзвэл гадаад дахь хэдэн зуун Монголчуудын зовж зvдэрч байж нэг жилд олсон хeдeлмeрийн хeлс, хуримтлалтай тэнцэх хэмжээний хeрeнгийг АС Милан баг 29 тоглогч, 1 дасгалжуулагчдаа цалин хэлбэрээр хуваагаад зарцуулчихдаг болж таарч байна. Одоо яая гэхэв...

Tuesday, September 04, 2007

Жирийн боловч хэвийн бус eдeр

9-р сарын 3 - Oнeeдeр Монголын бvх цэцэрлэгийн багачууд болон бага, дунд, ахлах сургуулийн сурагчдын хичээлийн шинэ жил эхэлсэн eдeр байлаа. Oглeeнeeс эхлээд vдэш болтол Улаанбаатарын бvх л зам тvгжрэв. Цэцэрлэг сургуульд нь хvргэж eгeх хvvхэд надад байх биш, тиймээс энэ eдeр миний хувьд eглee ажилдаа явдаг жирийн л нэг eдeр. Гэхдээ Монголын жирийн ард иргэдийн амьдралыг илvv их мэдэрсэн eдeр болж, тэр чанараараа хэвийн бус eдeр гэж нэрлэмээр бодогдов.

Oглee намайг машины гараж руу явах замд хvvхдээ хeтeлсeн янз бvрийн хvмvvс ойрмогхон хvvхдийн цэцэрлэг рvv хvvхдvvдээ хvргэхээр яаран зeрнe. Эдгээр хvмvvсийн хvvхдvvд дунд баяртай, гунигтай, урамшсан, тунирхсан, инээсэн, уйлсан янз бvрийн хvvхдvvд байх ажээ. Тэдэн дунд хvvхдээ уйлуулан чирч гулдрах ууртай бvсгvй нvдэнд тусав. Хvvхдийг нь хараад eрeвдeeд эхээс нь eмeeрч золтой л эвгvй харилцаа vvсгэчихсэнгvй. Гэхдээ тvргэн зан гаргахыг урьтал болголгvй тэр бvсгvйд буруу vйлдэл хийж буйг нь зvгээр л харцаараа ойлгуулахыг ихэд хичээлээ. Надаас гадна ахимаг насны нэгэн эмэгтэйгээс санаа зовсон уу мeнeeх бvсгvй надруу нэг сvрхий харснаа хvvхэддээ арай зeeлeн хандаж эхэллээ. Энэ бvхнээс юу гэж бодов гэвэл манай нийгэмд хvн хэдийгээр нийгмийн асар их стресс дарамтан дунд байвч хэнд ч, юунд ч буруугvй хvvхдvvдэд тэрхvv нийгэмд бухимдсан уур уцаараа гаргаад баймааргvй санагдана. Хvvхдийг хэлмэгдvvлэх нь хvvхдvvдийн эсрэг хийсэн гэмт хэрэг биш гэж vv?

Ажилд явах замд хотын хeдeлгeeн эрс ихэссэнийг мэдрэв. Тэр тусмаа явган хvний гарцаар гарах гэж айж, сандарч байгаа хvмvvсийг, хvvхдvvдийг ихээр eрeвдeв. Тэдэнд зам тавин зогсохоор хажуугийн эгнээгээр зорчин буй машинууд зам тавилгvй, явган хvний гарцан дээр хурд саан зогсох бус, харин ч хаазаа гишгэн сигналдаад давхин одох юм. Oнeeдeр хичээлийн шинэ жил нь эхэлж буй сурагчдаа хvндлээд нэг eдeр ч гэсэн уур уцаараа дарж, замын хeдeлгeeнд галзуурсан мэт зорчихоо тэвчин, хvлээцтэй, амгалан тайван зорчих ухамсар Улаанбаатарын машинтай иргэдэд байсангvй. Цvнхээ vvрсэн жаахан охиныг гарцаар гаргахгvй айлгаж сандаргаад болохгvй болохоор нь би замын хоёр эгнээг бараг хeндeлсeж байгаад охиныг зам хeндлeн гаргачихсанд арын машинууд сигналдах нь сигналдаж, заримынх нь жолооч нар хажуугаар шахан намайг хараан зvхэв. За энэ ч яахав Улаанбаатарын жирийн л нэг eдрийн дvр зураг.

Орой ажлаа тарчихаад 3-р хороололд байрлах нэгэн зоогийн газраар орлоо. Энд голдуу дундаж буюу дунджаас доогуур орлоготой Улаанбаатарын иргэд маш ихээр vйлчлvvлдэг нь мэдрэгдсэн тул тэдний юу идэж, юу ууж, ямар сэдвээр eeр хоорондоо ярилцаж, яаж бие биедээ ханддагийг мэдрэх гэж vvгээр зориуд зочилсон юм. Нэг оройн хоол 2100-2500 тeгрeг гэнэ. Идэж болохоор л хоол боловч амин дэм багатай, уураг ихтэй, товчхон хэлбэл eeх тос ихтэй, ходоодыг хэмжээгээр нь дvvргэх, хvний биед сайнгvй хоолнууд голлож байв. Булан дахь жижигхэн ширээнд бие биеэ харан суусан эх хvv хоёр миний нvдэнд тусав. Хvv нь сургуулийн дvрэмт хувцастай бага ангийн сурагч бeгeeд цvнхээ тайлан газар тавьжээ. Тэд eeр хоорондоо бараг юу ч ярилгvй худалдан авсан хоолоо идэцгээх аж. Oнeeдeр хичээл нь эхэлж байгааг тохиолдуулан тэр эх хvvгээ гадуур хооллож баярлуулж байгаа нь илт мэдрэгдэж байлаа. Хvv ихэд баяртай жимсний шvvс уун бууз идэх аж. Oeрeeр хэлбэл тэр хоёр тэрvvхэндээ багагvй баяр хeeртэй байгаа нь мэдрэгдэнэ. Тэр хоёрын авсан хоолны нийт vнийн дvн лавтай 3000 тeгрeгeeс хэтрэхээргvй харагдана. Гэхдээ л хvvгээ баярлуулах гэсэн тэр ганц бие эмэгтэйг хараад надад маш их зvйл бодогдож суулаа. Шударга бус амьдралын хууль, шударга бус eрсeлдeeн, шударга бус хуваарилалт, шударга бус нийгэм...

Гэхдээ аз жаргал, баяр хeeр гэдэг харьцангуй ойлголт тул магадгvй энэ эх хvv хоёр бол жилийн 6000 ам.долларын vнэтэй сургуулиасаа эцгийнхээ Lexus LX470-аар хvргvvлэн Улаанбаатарын хамгийн vнэтэй зоогийн газар хооллон байгаа, eeрсдийгee шинэ монгол хэмээн eргeмжилсeн, луйврын хeрeнгeeр баяжсан ч, ухамсар, ухаан, боловсролоор дулимаг “eрeвдeлтэй” хvмvvсийн хvvхдvvд, тэдний эцэг эхээс ч илvv баяр хeeртэй байсан байж болох.

Цонх ширтэн суугаа ахлах ангийн бололтой гунигтай харцтай охин тэнд бас байсан. Тvvнд хэн нэгний тусламж ямар нэг хэмжээгээр хэрэгтэй болсон нь илэрхий байсан ч тэр асуудлынхаа мeн чанарыг eeрee бие даан ухаарч, асуудлаа eeрee шийдэх хэрэгтэй гэж би бодож байлаа.

Creed-ийн What’s this life for? iPod-д эгшиглэж байх зуур хvн юуны тeлee амьдардаг юм бэ? гэсэн хариултгvй асуулт тархинд дахин дахин орж ирж байлаа. Ингэхэд амьдралын утга учир, амьдралын зорилго гэж ер нь юу юм бэ? Ганц олдох амьдралынхаа утга учрыг олвол энэ нь хэмжээлшгvй vнэтэй зvйл. Гэтэл амьдрал шударга бус зvйлс, худал хуурмагаар дvvрэн, хоосон гэдгийг нь мэдрэхээр энэ амьдрал огт vнэгvй мэт санагддаг. Энэ vед Кобэйн 1994 онд 27 настайдаа яагаад тийм vйлдэл хийснийг ойлгох шиг л болдог юм.

Бид мэдэрдэггvй л болохоос энгийн ард иргэдийн маань амьдрал улам л доройтон, нийгэм дэх орлогын ялгаа, тэгш бус хуваарилалт асар их болсоор байна. Энэ нийгмийг хэрхэн eeрчлeх вэ? Хариулт: Эзэнгvйдсэн улс орноо эзэнтэй болгох!

Миний хувьд жирийн атлаа олон зvйлийг мэдэрч, олон сэдвээр толгой гашилсан, хэвийн бус, нэг л сонин энэ eдeр vvгээр тeгсeж байна. Шинэ eглeeг eeдрeгeeр угтах болно.

Friday, August 24, 2007

Гэрээний тeсeл (5-р хэсэг)

13. МАРГААН ШИЙДВЭРЛЭХ

13.1. Энэхүү гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргааныг дор дурьдснаар шийдвэрлэнэ. Үүнд:
13.1.1 Аливаа маргааныг Талууд аль болох харилцан тохиролцож талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш 60 хоногийн дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч зөвшилцөхгүй болуг маргааныг 13.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.

13.2. 13.1-д заасан нөхцлийг хангасны дараа, маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын олон Улсын Худалдааны Хуулийн Комиссийн Арбитрын Дүрэм (НҮБОУХХК Дүрэм)-ээр тодорхойлсон журмын дагуу зайлшгүй дагаж мөрдөх арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүхийн үйл ажиллагаа дараах нөхцлийн дагуу явагдана:
13.2.1 Арбитрын шүүх гурван шүүгчээс бүрдэнэ;
13.2.2 Арбитрын гурван шүүгчийг НҮБОУХХК-ийн дүрмийн болон 8-д заасны дагуу томилох болно;
13.2.3 Арбитрын үйл ажиллагаа Англи хэл дээр явагдана;
13.2.4 Арбитрын шүүх ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу захирагдаж тайлбарлагдана;
13.2.5 Арбитрын үйл ажиллагааг Нэгдсэн Вант Улсын Лондон хотод явуулна;
13.2.6 Арбитрын шүүх ажиллагааг Лондонгийн Олон Улсын АрбитрынШүүх явуулна.
13.3 Арбитрын шийдвэр нь Талуудын хувьд эцсийн байх бөгөөд уг шийдвэрийг зайлшгүй дагаж мөрдөнө. Уг эцсийн шийдвэрийг зохих шүүх эрх мэдэл бүхий аль ч шүүх хэрэгжүүлж болно. Засгийн газар Арбитрын шийдвэрийг бүрэн дагаж мөрдөх болон хэрэгжүүлэх бөгөөд тухайн шийдвэрийг даган мөрдөх болон хэрэгжүүлэхдээ аливаа хамгаалалт гаргахгүй болохоо баталж байна.

13.4 Энэхүү гэрээний 13-р зүйлийн заалт энэхүү гэрээ хүчин төгөлдөр байсан хугацаанд гарах аливаа маргаан, эсхүл энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд явуулсан үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа маргаанд хамаарна.

14. ЭРХ ҮҮРГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ

14.1 Хөрөнгө оруулагч нь Засгийн Газрын зөвшөөрсний дагуу энэхүү гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх эрхтэй.

14.2 Бусдад эрх, үүргээ шилжүүлэх нь аль нэг талын энэхүү гэрээний дагуу хүлээсэн эрх үүргийг өөрчлөхгүй бөгөөд нэмэгдүүлэхгүй.

15. БУСАД ЗҮЙЛ

15.1 Гэрээ нь Хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Засгийн газрын холбогдох бусад байгуулагатай Оюу Толгой төслийн үйл ажиллагаатай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулах эрхийг хөндөхгүй.

15.2 Энэхүү гэрээний нөхцлөөр Хөрөнгө оруулагч нь 6708А,6710А,болон 6711А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болон 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зэргэлдээ эсхүл хүрээлэн оршиж буй Хөрөнгө оруулагчийн мэдэл дэх бусад талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон аливаа ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа дээр дурдсан тусгай зөвшөөрөлд хамрах орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн орд газрууд нь Оюу Толгой төслийн нэг хэсэгтооцогдоно. Хүндэтгэх шалтаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.

15.3 Энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална.

15.4 Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү гэрээнд нэмэлт , өөрчлөлт оруулж болно.

15.5 Талууд эхний гэрээний заалтуудыг биелүүлэхэд шаардлагатай бөгөөд тохиромжтой арга хэмжээг авах, гүйцэтгэх болон аливаа баримт бичиг үйлдэх, хүргүүлэхээ харилцан зөвшөөрөв.

15.6 Энэхүү гэрээний дагуу шаардлагатай аливаа мэдэгдэл,харилцаа нь бичгээр үйлдэгдэн явагдах бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн эсхүл шуудан, факсаар шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан төлсөн байдлаар доор дурьдсан Талын хаягаар хүргэгдсэн өдрийг тухай баримт бичгийг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдөрт тооцно.

Талуудын хаяг:

Сайдад:
________________________
________________________

Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-д:
Айвенхоу Майнз Монголия Инк ХХК
Монгол Улс Улаанбаатар хот-210349
Баянзүрх дүүрэг, 1 хороо
Залуучуудын Өргөн Чөлөө-26
“Сөүл” бизнес төв, 7 давхар ____________________________
А. Мөнхбат _________________________________

Хэрвээ Талууд хаягаа соливол нөгөө талдаа аль болох шуурхай мэдэгдэнэ.

15.7 Талуудын эрх бүхий этгээд зөвшөөрсний дагуу талуудгарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно. (цаашид “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”гэх).

15.8 Хэрвээ Хөрөнгө оруулагч нь гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд Оюу Толгойн төслийн үндсэн үйл ажиллагаанд хийсэн хөрөнгө оруулалтаа хадгалж үргэлжлүүлэх хүсэлтэй бол энэхүү гэрээ дуусгавар болохоос 2-оос доошгүй жилийн өмнө Засгийн газарт мэдэгдэл хүргүүлснээр гэрээний хугацааг сунгах эрхтэй. Засгийн газар , Хөрөнгө оруулагчийн уг мэдэгдэлийг хүлээн авснаар гэрээг 20 жилийн хугацаагаар шууд сунгана.

15.9 Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч баталснаар энэхүү гэрээ нь хуулийн адил хүчинтэй байна. Гэрээний хавсралтууд нь энэхүү гэрээний хэсэг болно.

15.10 Гэрээг Монгол, Англи хэл дээр тус бүр хоёр эх хувийг үйлдэх бөгөөд Талууд хэл тус бүр дээрхи хувийг хадгална. Гэрээний Монгол, Англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл Англи хэл дээрх хувийг баримтална.

15.11 Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү гэрээ нь Монгол Улсын хуулийн дагуу зохицуулагдаж тайлбарлагдана.


ҮҮНИЙГ ГЭРЧЛЭН ТАЛУУД өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байцуулан тус тусын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан { }өдөр Улаанбаатар хотод энэхүү гэрээг үйлдэв.

Гэрээ байгуулсан талууд:

Сангийн сайд:
……………………………….. Огноо……………………………
Үйлдвэр, худалдааны сайд:
……………………………….. Огноо……………………………
Байгаль орчны сайд:
……………………………….. Огноо……………......................

Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-г төлөөлж:

……………………………………. Огноо:

Гэрээний тeсeл (4-р хэсэг)

8. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ЭРХ

8.1 Энэхүү гэрээнд өөрөөр заагүй бол Хөрөнгө оруулагч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол улсын хууль тогтоомжиыг даагаж мөрдөнө.

8.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9,10-р зүйлүүднь Хөрөнгө оруулагчийн Оюу Толгой төсөлд болон уг төсөлтэй холбоотой хийгдсэн бүх хөрөнгө оруулалтад хамаарна (Гадаадын хөнрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9,10-р зүйл)

8.3 Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.

8.4 Хөрөнгө оруулагч нь Монгол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банкинд болон гадаад орны банкинд данс нээж өөрийн сонгосон валютаар чөлөөтэй, саадгүйгээр гүйлгээ хийж болно.

8.5 Хөрөнгө оруулагч нь өнөөг хүртэл Монгол улсад нийт 400 сая гаруй ам долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол улсын ндэвсгэр дээр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш 5 жилийн хугацаанд нийт 2.724 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг дээрх хуваарийн дагуу хийхээр төлөвлөж байна.

8.6. Хөрөнгө оруулагч Оюу Толой төслийн дараалал, хөрөнгө оруулалтын хуваарьт хугацаа, тухайн хөрөнгө оруулалтын жилд хийх хөрөнгө оруулалттай холбоотой зардлын хэмжээг өөрчлөх тохиолдолд сайдад бичгээр урьдчилан мэдэгдэнэ.

8.7. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний улиралд багтаан сайдын баталсан маягтын дагуу гаргаж, Сайдад хүргүүлэх бөгөөд энэхүү тайланг Сайдад хүргүүлэхээс өмнө тайлангийн аудитыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн аудитийн компаниар хийлгэсэн байна.

8.8. Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хийх эрхтэй.

8.9. Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг хөгжүүлэх, орон нутагт дэмжлэг тусламж үзүүлэх, ажлын байр, бизнес шинээр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.

9. ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН САЙДЫН ЭРХ,ҮҮРЭГ

9.1 Засгийн газар энэхүү гэрээнд тохиролцсон Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн болон санхүүгийн орчныг гэрээний хугацааны туршид тогтвортой мөрдөх талаар энэхүү гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах үүргийг хүлээнэ.

9.2 Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Сайд уг гэрээний нөхцлийн тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ (“Ашигт малтмалын тухай” хуулийн 30-р зүйлийн 4 дэхь заалт)

9.3 Засгийн газар Хөрөнгө оруулагчийн Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалтыг бүрдүүлж буй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө,тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх,оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрхийг хууль бусаар хураахгүй. Сайд нь ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй зөвхөн Оюу Толгой төсөлтэй холбоотой аливаа тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцлахгүй.

9.4 Засгийн газар Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Гашуун Сухайтын олон улсын хилийн боомтыг Монголын талаас байнгын ажиллагаатай болгоход бололцоотой бүх арга хэмжээг авна.

9.5 Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ давагдашгүй хүчин зүйлээс өөр шалтгаанаар биелүүлээгүй 6 сар өнгөрвөл үүргээ биелүүлээгүй тухай болон түүнийг засахыг шаардаж Сайд, Хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 60 хоногийн дотор хөрөнгө оруулагч уг мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдол Сайд гэрээг цуцлах эрхтэй.Энэхүү 9.5 дугаар зүйлийн дагуу тус гэрээтэй холбогдон гарсан маргааныг Талууд шийдвэрлэж байх үед тухай мэдэгдэлийг өгөхгүй.

9.6 Засгийн газар энэхүү гэрээний биелэлтийн талаар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд энэхүү гэрээний хамтын зорилгот хүрэхийн тулд хэрэгцээтэй арга хэмжээнүүдийг авна.

9.7 Хөрөнгө оруулагч сайд, Засгийн газраас энэхүү гэрээний дагуу болон түүнтэй холбогдуулан зөвшөөрөл авах шаардлага гаран хүсэлтээ Засгийн газарт тавьсан тохиолдолд хүсэлтийг хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах эсвэл хойшлуулахгүй.

10. ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХАМГААЛАХ

10.1 Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт нь үндсэн хууль,гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, тэдгээртэй уялдуулан гарсан бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ ( Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8.1-р заалт)

10.2 Хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгө, бусад эд хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан. “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль, “Газрын тухай” хууль, “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр Засгийн газраас бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцлөөр дайчлан гаргаж болно (“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 8.3 дахь заалт,”Газрын тухай ” хуулийн 46.1 дэх заалт)

10.3 Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргасан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдсэн өдрөөс өмнөх үеийн үнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр саадгүй шуурхай гүйцэтгэнэ.

10.4 Монгол Улс Хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.

11 . ГЭРЭЭ ДУУСГАВАР БОЛОХ

11.1 Дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно:
11.1.1 Гэрээний хугацаа дууссан бол энэхүү гэрээний 15.8-р зүйлийн дагуу Хөрөнгө оруулагч гэрээг сунгаагүй тохиолдолд;
11.1.2 Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Гэрээний эрх бусдад шилжсэн тохиолдолд;
11.1.3 Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
11.1.4 Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд болон Сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын 120 өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд;эсхүл
11.1.5 Энэхүү гэрээний 9.5-д заасны дагуу Сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд.

11.2 Гэрээ дуусгавар болох хь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Засгийн газраас Хөрөнгө оруулагчид олгосон бусад лиценз, зөвшөөрлүүд, эсвэл хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад гэрээнд нөлөөлөхгүй.

12. ГЭНЭТИЙН БУЮУ ДАВАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ

12.1 Давагдашгүй хүчин зүйлийн улмаас энэхүү гэрээгээр хүээсэн үүргээ бүгдийг, эсхүл аль нэгийг нь биелүүлээгүй бол ийнхүү биелүүлээгүй улмаас гарах үр дагаварт Талууд хариуцлага хүлээхгүй. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх нь энэхүү гэрээний ямар нэг нөхцөл, үүрэг, бозлыг дагаж мөрдөхгүй гэсэн ойлголт биш бөгөөд уг биелүүлэх боломжгүй байдал үргэжлэх хугацаанд тухайн үүрэг хариуцлагыг биелүүлэхийг болон холбогдох цаг хугацааны шаардлагыг түр зогсоосон гэж үзнэ. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон тал нь нөгөө талдаа шалтгаанаа бичгээр мэдэгдэх бөгөөд гарах үр дагаварыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд харилцан өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гарсан үр дагаврыг арилгах бүхий л боломжтой арга хэмжээг авна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт гэрээний Хавсралт 1-д заасан нөхцөл байдал хамаарна.

Гэрээний тeсeл (3-р хэсэг)

6. ДЭД БҮТЭЦ

6.1 Талууд дэд бүтэцтэй холбоотой дараах зүйлийг харилцан тохиролцож байна. Үүнд:
6.1.1. Оюу Толгой төслийн богино болоод урт хугацааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор тодорхойлно;
6.1.2 . Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг Засгийн газар Монгол улсаас тухайлбал “ Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем ” хөтөлбөрийн хүрээнд тухайн бүс нутгийг цахилгаанаар хангах хөтөлбөр,түүний өөрчлөлтэй уялдуулан цахилгааны дотоод дахь эх үүсвэр,нөөц бололцоог ашиглан Монгол Улсын Эрчим хүчний системээс найдвартай хангана;
6.1.3 Хөрөнгө оруулагч Оюу Толгой төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахтай холбоотой стратеги төлөвлөгөө боловсруулахдаа Засгийн Газрын үндэслэлтэй санлд тулгуурласан нэгдсэн шийдэлд хүрнэ;
6.1.4 Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтад хамгийн тохиромжтой байршилд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн барилга байгууламжийг барих, ажиллуулах эрхтэй. Уг цахилгаан эрчим хүч нь Үюу Толгой төслийн барилгын ажил болон үйл ажиллагааны үе шатанд Оюу Толгой төслийн богино болон урт хугацааны цахилгааны хэрэгцээг хангах болохыг Талууд хүлээн зөвшөөрөв.

6.2 Оюу Толгой төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд гүйцэтгэх үүднээс цахилгаан эрчим хүчний хамгийн зохистой, найдвартай эх үүсвэрийг тодорхойлох талаар Засгийн газар, Хөрөнгө оруулагч нар харилцан итгэлцлийн гндсэн дээр нээлттэй хамтран ажиллана.

6.3 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.3.1. Хөрөнгө оруулагч нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчний барилга байгууламж барихад шаардлагатай бүх лиценз, зөвшөөрлийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу авна. Засгийн газар хуулийн дагуу зөвшөөрсөн хэмжээнд тухайн лиценз, зөвшөөрлийг авах ажилд Хөрөнгө оруулагчид туслалцаа үзүүлнэ.
6.3.2 Эдгээр лиценз, зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн дээд хугацаагаар дахин хамгийн дээд хугацаагаар сунгагдах эрхтэйгээр (Хөрөнгө оруулагч сунгалт хүссэн тохиолдолд) олгогдоно.
6.3.3 Хөрөнгө оруулагч, эсвэл харилцан хамаарал бүхий этгээдийн барих болон ажуиллуулах цахилгаан эрчим хүчний үйлдвэрт үйлдвэрлэсэн бүх эрчим хүчийг Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслийн хэрэгцээнд дангаар ашиглах болон тухайн үйлдвэрийн эрчим хүч дамжуулах болон түгээх шугам нь байгаль орчин,эсхүл хүмүүсийн ердийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй тохиолдолд лиценз, зөвшөөрөл шаардагдахгүй.

6.4. Эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдаж, энэхүү рэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь татвар ноогдуулах нийт орлогоос хасагдах зардалдп тооцогдох болно (“ Газрын төлбөрийн тухай” хууулийн 7.1.4 дэх заалт)

6.5 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.5.1. Хөрөнгө оруулагчийн эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр,хураамж нь гэрээнд өөрөөр заагаагүй бол Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогэоомжид заасны дагуу зохицуулагдаж энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн эрчим хүч, тээвэр,дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр, хураамж нь татвар ноогдуулах нийт орлогоос хасагдах зардалд тооцогдох болно (“Эрчим хүчний тухай” хуулийн 26,27 дугаар зүйл)
6.5.2. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг цахилгаан эрчим хүчээр хангах тохиолдолд Хөрөнгө оруулагчийн төлөх бүх үнэ, тариф, төлбөр, хураамжийг Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн хооронд байгуулах гэрээгээр тодорхойлно.

6.6. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.6.1. Хөрөнгө оруулагч нь авто болон төмөр зам, дамжуулах хоолой болон бусад замын байгууламж барьж байгуулахдаа Монгол Улсын авто, төмөр замын тээврийн нэгдсэн сүлжээ, хөгжлийн стратегитэй нягт уялдуулан, гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хуулийн заалт болон техникийн шаардлагыг мөрдлөг болгоно (“Автозамын тухай” хуулийн 13.2 дахь заалт)
6.6.2. Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд байх албагүй болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Хэрэв Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд ашиглах тохиолдолд Хөрөнгө оруулагч тухайн авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламжийг ашиглаж буй хүмүүс байгууллагаас ашиглалтын төлбөр, хураамж авах замаар тэдгээрийг барихад гаргасан зардлыг нөхөн авч болно. Хөрөнгө оруулагч гуравдагч талтай байгуулсан аливаа гэрээний нөхцлийн дагуу хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламжийг ашиглаж буй гуравдагч талтай холбогдон гарсан, эсхүл гуравдагч тал төлсөн аливаа нэхэмжлэл, үйлдэл, хохирол, алдагдал,хариуцлага, зардал, төлбөрийн хариуцлагыг гуравдагч тал эсхүл Засгийн газрын өмнө хүлээхгүй. Засгийн газар гуравдагч тал болон эсхүл Засгийн газарт гарсан эсхүл гуравдагч тал болон Засгийн газар төлсөн тухайн нэхэмжлэл, үйлдэл, хохирол, алдагдал, хариуцлага, зардал, төлбөрийн хариуцлагаас Хөрөнгө оруулагчийг чөлөөлнө.
6.6.3. Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан болон эзэмшиж буй төмөр зам, дамжуулах хоолой болон бусад тээврийн барилга байгууламжуудыг гурав дах тал ашиглах тохиолдолд Хөрөнгө оруулагчийн хүлээж авахуйц нөхцлийн дагуу ашиглалтын гэрээг байгуулна.

6.7. Хөрөнгө оруулагчийн хүсэлтэд үндэслэн Оюу Толгой төслийн тээврийн дэд бүтэцтэй холбоотой тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгох ба төлбөр, хураамж нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тотворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн тээврийн дэд бүтэцтэй холбоотой төлбөр, хураамж нь ноогдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно (“Улсын тэмдэгтийн хураамжийн тухай” хуулийн 15.2 дахь заалт)

6.8. Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслөөс “Гашуун сухайт”-ын хилийн боомт хүртэл доорхи нөхцлүүдийн дагуу олон улсын чанартай зам барина. Үүнд:
6.8.1. Тус замын чигийн талаар Засгийн газартай тохирох боловч уг зам нь ямар ч тохиолдолд зардал өртгийн хувьд ашигтай,аль болох Оюу Толгой төсөл Гашуун сухайтын хилийн боомтыг хооронд нь шууд холбосон байх;
6.8.2. Хөрөнгө оруулагч зам барих ажлын зардлыг гаргах бөгөөд энэхүү зардлыг татвар ноогдох орлогоос хасч тооцно;
6.8.3. Засгийн газар өөрийн хөрөнгөөр тухайн авто замын засвар,үйлчилгээ хийх болон гуравдагч этгээдээс зам ашигласны төлбөр хураамжийг хураах үүргийг хүлээнэ;
6.8.4. Хөрөнгө оруулагч энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд зам ашигласны бүхий л төлбөр хураамжаас чөлөөлөгдөнө;
6.8.5. Тус зам нь олон улсын зам тул Засгийн газар тухайн замтай холбогдох хууль зүйн хариуцлагыг дангаар хүлээнэ.

6.9. Хөрөнгө оруулагч Оюу Толгой төсөлтэй холбогдуулан онгоц хөөрөх, буух зурвас байгуулж,ажиллуулж болно.Тухайн нисэх буудал нь нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд Засгийн газраас холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавих эрхтэй.

7. ХӨДӨЛМӨР, АЖИЛЛАХ ХҮЧ

7.1
Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдлөг болгоно.

7.2 Хөрөнгө оруулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа Монгол Улсын иргэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна (“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 4.2 дахь заалт)

7.3 Хөрөнгө оруулагчийн ажиллуулж буй гадаадын иргэд нь нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалд сайн дураараа даатгуулж болно (“Нийгмийн даатгалын тухай” хуулийн 4.3 дахь заалт)

7.4 Талууд доорхи зүйлийг хүлээн зөвшөөрөв:
7.4.1. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд дор дурдсан ажлын явцад тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 75%-иас доошгүй хувь нь Монгол улсын иргэн байна.
i) Ил уурхайд болон шаардагдах барилга, байгууламж, үүнд боловсруулах үйлдвэр болон баяжуулах үйлдвэр, хайлуулах үйлдвэр болон цахилгаан станц барихад нарийн мэргэжлийн ажиллах хүчин шаардлагтай үед;
ii) Далд уурхай болон далд уурхайд шаардлагатай барилга байгууламжыг барихад нарийн мэргэжлийн ажиллах хүчин шаардлагатай үед.
7.4.2. Ил уурхай болон далд уурхайн үйл ажиллагаа явуулах үед нийт ажиллагсадын 90-ээс доошгүй хувь нь Монгол улсын иргэн байна (“Ашигт малтмалын тухай” хуулийн 43.1 дэх заалт)
7.4.3. Хөрөнгө оруулагчийн авч ажиллуулсан гадаад ажиллагсадын хувь нь энэхүү гэрээний 7.4.1 болон 7.4.2-д заасан хувиас хэтэрсэн тохиолдолд “Ашигт малтмалын тухай” хуулийн 43-р зүйлийн дагуу хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн сарын хөлснийдоод хэмжээ болох 69000 төг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр тогтворжуулан төлнө. Хөрөнгө оруулагч нь дээрх төлбөрийг Оюу Толгой төслийн үйл ажиллагаанд шаардагдах Монгол улсын иргэдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх болон шинээр сургахад энэхүү гэрээний 7.5-д заасан дагуу зарцуулна (“Ашигт малтмалын тухай” зүйлийн 43.2 дахь заалт)
7.4.4 Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төсөлд шаардлагатай мэргэшил бүхий инженер-техникийн ажилтан Монгол улсын тоог өрсөлдөөний зарчмаар аль болох нэмэгдүүлэх талаар бүхий л хүчин чармайлт гаргана. Тухайлбал, Үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн дотор инженер-техникийн ажилтнуудын 51-ээс доошгүй хувь, 10 жилийн дотор 70-аас доошгүй хувь нь Монгол иргэд байх талаар бүхий л арга хэмжээг авна.
7.4.5 Хөрөнгө оруулагч нь Монгол иргэдийг уул уурхайн салбарын мэргэжил ялангуяа инженер-техникийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд туслах зорилгоор оюутны тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 6 жилийн туршид бакалаврын түвшинд суралцаж буй 100 оюутанд тэтгэлэг олгоно. Эдгээр тэтгэлгээс 20 оюутныг гадаад оронд сургахад зориулах бөгөөд үлдсэн хэсгийг Монгол улсын их, дээд сургуульд суралцагчдад олгоно. Тэтгэлэг нь сургалтын зардал болон амжиргааны зардлыг хамарна. Тэтгэлэг авсан оюутнууд нь Оюу Толгой төсөл болон гадаад бусад орны уурхайд ажиллах, дадлагажих боломжтой болно.

7.5 Хөрөнгө оруулагч нь жил бүрийн сургалтын төлөвлөгөөндөө дараахь ажлыг тусган хэрэгжүүлнэ. Үүнд:
7.5.1 Үндсэн үйл ажиллагааны газар дээр сургалт зохион байгуулж, ажиллагсдынхаа ур чадварыг дээшлүүлж дадлагажуулах;
7.5.2 Хөрөнгө оруулагчийн ойрын болон дунд хугацааны ажиллах хүчний нөөцийн төлөвлөгөөний дагуу ажиллагсдыг сургах;болон
7.5.3 Өөрсдийн сонгосон ажиллагсдыг гэрээт нөхцлөөр Монгол улсад эсвэл гадаадад сургаж мэргэжлийг нь дээшлүүлнэ.

7.6 Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөж байсан хууль, тотоомжид заасны дагуу 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэндээ тэнцүү байна (“Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” хуулийн 9.2 дахь заалт)

7.7 Хөрөнгө оруулагч нь үйл ажиллагаандаа Монгол улсын болон Олон улсын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагөөны стандартыг мөрдлөг болгоно (“Хөдөлмөрийн тухай” хуулийн 6 дугаар бүлэг)

Гэрээний тeсeл (2-р хэсэг)

3. ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙН ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА

3.1 Хөрөнгө оруулагч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн зэс алтны ордын 6709А дугаарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20, 20 жилээр сунгуулж болно (Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6 дахь заалт)

3.2 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
3.2.1 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч нь ашиглалтын 6709А тоот тусгай зөвшөөрлийн талбайд дэд бүтэц болон бусад холбогдох байгууламжийг барих, ажиллуулах болон ашигт малтмалын хайгуул явуулах эрхтэй.
3.2.2 Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр болон байгуулагдсанаас хойш Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг Оюу толгойн ордын 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ил аргаар олборлох хэсэг буюу “Krassovsky 1942E 106° 47’30” N 42° 58’30”, Krassovsky 1942E 106° 47’30” N 43° 03’ 00, Krassovsky 1942E 106° 55’ 00” N 43° 03’ 00” and Krassovsky 1942E 106° 55’ 00” N 42° 58’ 30”” солбилцол бүхий талбайд явуулна.
3.2.3 Хөрөнгө оруулагч нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд орших Оюу толгой ордын далд аргаар олборлох хэсэг буюу “Krassovsky 1942E 106° 47’30” N 42° 58’30”, Krassovsky 1942E 106° 47’30” N 43° 03’ 00, Krassovsky 1942E 106° 55’ 00” N 43° 03’ 00” and Krassovsky 1942E 106° 55’ 00” N 42° 58’ 30” солбилцол бүхий талбайд далд уурхайн ашигт малтмалын нөөцийг тогтоож, улсын нөөцийг нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг геологи, уул уурхайн асуудалд эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд далд аргаар олборлох хэсэгт ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзах, эсхүл хойшлууахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.
3.2.4 Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч 6709Атоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон бусад нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуулагад хүргүүлсний дараа тухайн орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзахэсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны байгуулагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлснээс өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.

3.3 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
3.3.1 Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр боловсруулсан байсан Оюу Толгой ордын ил уурхайн хэсгээс олборлох, боловсруулах ашигт малтмалын тухай техник, эдийн засгийн үндэслэл болон Оюу Толгой ордын далд уурхайн хэсэгт хайгуул, үнэлгээний урьдчилсан тооцоонд үндэслэн Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой ордын ил, далд уурхайн хэсгээс үйл ажиллагааныхаа эхний гучин (30) жилд дор дурдсан хэмжээний хүдрийг олборлож боловсруулахаар тооцсон бөгөөд уг хүдрийг боловсруулснаар Хөрөнгө оруулагч нь дор дурдсан хэмжээний зэс, алт, мөнгө үйлдвэрлэнэ. Олборлох хүдэр болон зэс, алт, мөнгөний урьдчилан тооцоолсон хэмжээг дээрх хүснэгтээр үзүүлэв.

3.3.2 Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.3.1-р заасан хэмжээний хүдэр олборлох болон боловсруулахад боломжит хүчин чармайлт гаргана. Хөрөнгө оруулагчийн аль нэг жил олборлох болон боловсруулах хүдрийн бодит хэмжээ нь, Хөрөнгө оруулагч, эсхүл Засгийн газраас үл хамаарах шалтгааны улмаас өөр байж болно. Иймээс аль нэг жил олборлох болон боловсруулах хүдрийн бодит хэмжээг Хөрөнгө оруулагч тодорхойлно. Хөрөнгө оруулагч нь жил бүрийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 дугаар зүйлд заасны дагуу тайланд тусган Сайдад мэдэгдэнэ.
3.3.3 Оюу толгой ордыг ашиглах үе шатыг дараахи байдлаар төлөвлөгдсөн. Үүнд:
1. Ил уурхай 2010 оноос үйлдвэрлэлээ эхэлнэ.
2. Далд уурхай 2014 оноос үйлдвэрлэлээ эхэлнэ.
3.4 Оюу толгой ордын олборлолтын үйл ажиллагаанд ашиглах олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай, Монгол Улс болон олон улсын байгаль орчны норм, дүрэм, стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи байхаас гадна ордыг аль болох хаягдал багатай, өндөр үр ашигтайгаар иж бүрэн ашиглана.
3.5 Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдхүүний борлуулалтын үнэлгээг дараахи журмаар тооцно.
3.5.1 Экспортод бүтээгдхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдхүүний, эсхүл түүнтэй төстэй бүтээгдхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан:
3.5.2 Дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдхүүний эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн:
3.5.3 Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн, (“Ашигт малтмалын тухай хууль”- ийн 47.2 дахь заалт)

3.6 Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн баяжмалыг хайлуулах, цэвэршүүүлэхтэй холбогдон гарсан зардлыг олон улсын зах зээл дээрх дундаж үнээр тооцно.
3.7 Хөрөнгө оруулагч 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдхүүний энэхүү Гэрээний 3.5–ийн дагуу тооцсон борлуулалтын үнэлгээнээс энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс тогтворжсон таван (5) хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлнө (“ Ашигт малтмалын тухай хууль”- ийн 47.3.2 дахь заалт )
3.8 Хөрөнгө оруулагч нь жил бүр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өөр тогтворжсон 15 ам долларын төлбөр төлнө (“ Ашигт малтмалын тухай хууль”-ийн 32.3 дахь заалт )
3.9 Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу тайланг Монгол болон Англи хэл дээр гаргаж сайдад хүргүүлж болно (“Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйл )
3.10 Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсхүл бүхэлд нь хаах бол нэг жилээс доошгүй хугацаны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж дараахи арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.10.1 уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах:
3.10.2 уурхайн эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахадаюул учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээ авах
3.10.3 тухайн нутгийн захиргааны байгуулллага, эсхүл мэргэжлийн хяналтын албанаас талбайд үлдээхийг зөвшөөрснөөс бусад техник хэрэгсэл, танаг төхөөрөмж болон эд хэрэнгийг талбайгаас гаргах (“Ашигт малтмалын тухай хууль”- ийн 45.1 дэх заалт)
3.11 Хөрөнгө оруулагч Уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих машстабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, баг, дүүргийн Засаг даргад хүргүүлэн өгнө (“ Ашигт малтмалын тухай хууль”- ийн 45.2 дахь заалт )
3.12 Хөрөнгө оруулагч “Ашигт малтмалын тухай ” хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу уурхай хаах үед тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулж, уурхай хаахтай холбогдолтой зардлыг ашиглалт дуусахаас долоо (7) хоногийн өмнөөс хуримтлуулах бөгөөд уг зардал нь хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасагдана.

4. ГАЗРЫН ХАРИЛЦАА
4.1 Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслийн үйл ажиллагаанд шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг “Газрын тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу авна. Хөрөнгө оруулагч Оюу Толгой төсөлд шаардагдах гаүар ашиглахтай холбоотой шаардлагтай бүх зөвшөөрөл, лицензийг Хөрөнгө оруулагч авахад нь Засгийн газар тус дэмжлэг үзүүлнэ. Ялангуяа Хөрөнгө оруулагч Оюу Толгой төслийн хэрэгцээнд шаардлагатай Засгийн газрын өмчид харьяалалтай аливаа газрыг (үүнд авто зам, цахилгаан эрчим хүч,үйлдвэрлэх байгууламж, эсхүл эрчим хүч дамжуулах шугам сүлжээ,усан хангамж, холбогдох барилга байгууламж болон төмөр зам, харилцаа холбооны зориулалтад шаардлагатай газар) ашиглахад нь Засгийн газар, Хөрөгнгө оруулагчтай хамтран ажиллана.
4.2 Засгийн газар нь “Газрын тухай” хууль болон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай“ хуульд заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээ эсхүл олоон нийтийн ашиг сонирхолын үүднээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбайд хамаарах газрыг авах, эсхүл хуваарилахаас өөр аргагүй болсон тохиолдолд Хөрөнгө оруулагёаас газрыг буцааж авч болно. Хэрэв Хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа аливаа газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд үүнээс үүдэн Оюу Толгой төсөлд тусах нөлөөллийг багасгах талаар Засгийн газар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд ялгаварлан гадуурхахгүй зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль болон олон улсын зарчмыг үндэслэн тогтоосон хэмжээний нөхөн олговрыг Хөрөнгө оруулагчид олгоно (“Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийн 8.3 дахь заалт )
4.3 Уурхайн эдэлбэрийн ашиглалт явццлж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг “ Газрын тухай “ хууль, Газар ашиглах гэрээ, Байгал орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү гэрээний тусграйлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцна.
4.4. Газар ашиглах гэрээг Хөрөнгө оруулагчийн үндэслэл бүхий хүсэлтийн дагуу тодорхой хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээний хугацааа нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд зөвшөөрсөн дээд хугацаанаас хэтрэхгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн дагуу уг газар ашиглах гэрээ нь сунгагдана. Газар ашиглах гэрээ дуусгавар болох, хүчингүй болох үед Хөрөнгө оруулагч тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр, байшин болон бусад барилга байгууламж, үл хөдөх хөрөнгийн эзэмшигч хэвээр байх ба тухайн нутгийн засаг захиргаа, эсхүл Мэргэжлийн Хяналтын байгууллагаас үлдээхийг зөвшөөрснөөс бусад бүх, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжүүлнэ.
4.5. Газар ашигласны төлбөрийг “Газрын тухай” болон “Газрын төлбөрийн тухай” хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болох үед тогтворжсон хувь хэмжээгээр уг төлбөрийг ноогдуулна. Хөрөнгө оруулагчийн төлсөн газар ашигласны төлбөрүүд нь албан татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно (“Газрын төлбөрийн тухай” хууль
5. БАЙГАЛЬ ОРЧИН

5.1. Хөрөнгө оруулагч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллах ба “Байгаль орчинд нөлөөлөх байдлын тухай” хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж хэрэгжүүлнэ (“Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн 5 дугаар зүйл)

5.2. Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслийн хүрээнд байгаль орчны дүрмийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг “ Байгаль орчны тухай ” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу авна. Оюу Толгой төслийн хүрээнд байгаль орчны дүрийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг Хөрөнгө оруулагч авахад нь Засгийн газар тус дэмжлэг үзүүлнэ.

5.3. Хөрөнгө оруулагч Байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөө , орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцна.

5.4. Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв багууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө байршуулна (“Ашигт малтмалын тухай” хуулийн 38.1.8 дахь заалт )
5.5 Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсэний дараа уг хөрөнгийг Хөрөнгө оруулагч жил бүр буцааж авах эрхтэй ( “Ашигт малтмалын тухай “ хуулийн 38.4 дэх заалт)
5.6 Хэрвээ Хөрөнгө оруулагч аль нэгэн жилд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөндтусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол энэхүү гэрээний 5.4-т заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулагчаас үл маргах журмаар гаргуулна (Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 3 дахь заалт)

5.7 Хөрөнгө оруулагч нь үндсэн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны шинжилгээ хийх, мониторингийн иж бүрэн үнэлгээний мэдээ, тайланг хагас жил тутам Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ (“Байгаль орчныг хамгаалах тухай”хуулийн 20.3 дугаар зүйл)

5.8 Оюу Толгой төслийн үйл ажиллагаанаас урьдчилсан тааварлах боломжгүй, нөхөж болшгүй байгаль, экологийн сөрөг нөлөөлөл, үр дагавар үүссэн тохиолдолд Хөрөнгө оруулагч экологит учирсан хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох байгууллагатай хамтран боловсруулсан нөхөж болшгүй хохирол гарсан байгалийн баялгийн экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу төлнө.

5.9 Засгийн газар нь Хөрөнгө оруулагчид Оюу Толгой төслийн бүтээн босголтын ажлыг гүйцэтгэх, хүлээлгэн өгөх, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн өөрийн олж илрүүлсэн усны эх үүсвэрийг усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагаас хэлэлцэн баталсан, зөвлөмж болгосон хэмжээ, горимоор ашиглуулах зөвшөөрлийг олгоно (“Усны тухай хууль” 16.1.8 дугаар зүйл)

5.10 Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор зайлуулсан, ашигласан гадаргын болон гүний усны төлбөрийг ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, төсөвт төлнө.Усны төлбөрийн хувь хэмжээ нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөр тогтворжсон байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн гадаргын болон гүний усны төлбөр нь албан татвар ноогдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно (Ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хууль)
5.11 Хөрөнгө оруулагч нь өөрийн нээж олсон усны их үүсвэрийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах давуу эрхтэй боловч усны нөөц нийтийн ашиглалтад байна.
( “Усны тухай “ хуулийн 36.6 дугаар зүйл )
5.12 Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг “Усны тухай ”, “Ус,рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” болон бусад хууль тогтоомжуудад заасны дагуу байгуулна. Ус ашиглах гэрээг 20 жилээс доошгүй хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээг 5,5 жилээр сунгаж болно (“Усны тухай” хуулийн 23.2 дугаар зүйл)
5.13 Хөрөнгө оруулагч нь:
5.13.1. Усны тухай хуулийн 24-р зүйлд заасан ус ашиглахад тавигдах шаардлага бус ашиглах гэрээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан нөхцөл, шаардлагыг дагаж мөрдөнө;
5.13.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон усны эх үүсвэрийн хүрээнд ундны болон мал аж ахуй хэрэгцээний усны одоогийн байгаа хэмжээ, чанарыг бууруулахгүй тогтоосон хэмжээнд байлгана;
5.13.3 Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасны дагуу Оюу Толгой төслийн нөлөө шууд тусах сумын төвүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангана.
5.14 Хөрөнгө оруулагч нь Усны тухай хууль тогтоомж болон ус ашиглах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан бол энэхүү гэрээний хугацааг сунгасан тохиолдолд ус ашиглах гэрээг сунгах бөгөөд хүндэтгэх шалтгаангүйгээр сунгахаас татгалзахгүй (“ Усны тухай ” хуулийн 24 дүгээр зүйл)
5.15 Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох багасгах, усхы нөөцийг зохистой ашиглах, усыг дахин ашиглах зорилгоор орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэн хэрэгжүүлнэ.
5.16 Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь эсвэл хэсэгчилэн хаах үед уурхайг хаахтай холбогдуулан байгаль орчны нөхөн сэргээлтийг уурхайг хаах үед Монгол Улс болон Олон Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, нормын дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ.
Үргэлжлэл бий...

Thursday, August 23, 2007

Хeрeнгe оруулалтын гэрээний тeсeл (1 хэсэг)

Хөрөнгө оруулалтыг гэрээний төслийг олон хүн бүрэн эхээр нь уншиж, өөрсдөө үнэлэлт дүгнэлт хийхийг хүссэн тул блогтоо үүнийг бүлэг бүлгээр нь нийтэлж байна.



Монгол Улсын Засгийн Газар болон Айвенхоу Майнз Монголия Инк ХХК-ийн хооронд байгуулах Хөрөнгө Оруулалтын Гэрээ

Ашигт малтмалын тухай хуулийн 29-р зүйлийг үндэслэн:

Нэг талаас Монгол Улсын Засгийн Газар эрх олгосноор Монгол Улсын Сангийн сайд, Үйлдвэр худалдааны сайд, Байгаль орчны сайд /цаашид хамтад нь “Засгийн газар” гэх/ болон Нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт гаргасан Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн 2657457 дугаар бүхий улсын бүртгэлийн, гадаадын хөрөнгө оруулалтын аж ахуйн нэгжийн 00-218 дугаар бүхий гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглах 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Айвенхоу Майнз Монголия Инк ХХК /цаашид “Хөрөнгө оруулагч” гэх/:

Хөрөнгө оруулагч нь Канадын Айвенхоу Майнз Лтд компанийн санхүүжилтээр энэхүү гэрээг байгуулах өдрийг хүртэл 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан;

Айвенхоу Майнз Лтд нь Нэгдсэн Вант улсын хуулийн дагуу бүртгэлтэй Рио Тинто Интернэйшнл Холдинг Лимитед /цаашид Рио Тинто гэх/ компанитай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс Оюу толгой төсөлд Хөрөнгө оруулагчид Айвенхоу Майнз Лтд-ийн хувьцааг эзэмших замаар хөрөнгө оруулахыг хүлээн зөвшөөрсөн;
зэргийн харгалзан тохиролцсоны үндсэн дээр Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ /цаашид Гэрээ гэх/ -г 2007 оны [ ] сарын [ ]-ны өдөр дараах нөхцөлөөр байгуулав /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр 29.1 дэх заалт/.

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Энэхүү Гэрээ нь Хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлах “Оюу толгой” ордод ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах хугацаанд татварын орчинг тогтвортой байлга, Хөрөнгө оруулагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалын хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөн нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, өмчид учирсан хохирлыг нөхөн төлөх, Гэрээг цуцлах үндэслэл, Гэрээ байгуулагч талуудын эрх үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулахад оршино /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт/

1.2. “Ашигт малтмалын тухай “ хуулийн 4.1.11-д заасны дагуу “Оюу толгой” орд нь үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тул “стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын орд” гэж үзнэ /Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.11 дэх заалт/

1.3. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээг хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө “Оюу толгой” ордод нийт 400 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан бөгөөд энэхүү Гэрээний дагуу Оюу Толгой төсөлд Айвенхоу Майнз Лтд болон Рио Тинто –ын санхүүжилтээр нийт 2,754 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тул “Ашигт малтмалын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу гэрээг гучин /30/ жилийн хугацаатай байгуулав /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дэх заалт/.

1.4. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулийн дагуу шаардлагатай бүхий л түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авах хүсэлтээ гаргах бөгөөд Засгийн Газар хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд тухайн түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авахад нь Хөрөнгө оруулагчид тусална.

1.5. Гэрээг хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн энэхүү гэрээний заалт нь тогтвортой мөрдөгдөнө. Гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Хөрөнгө оруулагчдад илүү таатай нөхцөл олгох аливаа хууль, тогтоомж, олон улсын гэрээ Монгол Улсад батлагдвал, тухайн таатай нөхцлийг эдлэх хүсэлтээ Хөрөнгө оруулагч Сайдад бичгээр мэдэгдэж болно. Тухайн хууль,тогтоомж, олон улсын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Хөрөнгө оруулагч уг таатай нөхцөлийг эдлэх болно.

1.6. Хөрөнгө оруулагчийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулах, экспортод гаргах, олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрх болон нөхцөлөөр хангагдана /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт/

1.7. Энэхүү гэрээ нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон 15.2 дугаар зүйлд заасан Оюу толгой төслийг бүрдүүлж байгаа бусад ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашиглах Үндсэн үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаанд хамрагдана /Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалт/

1.8. “Ашигт малтмалын хууль”-ийн дагуу энэхүү гэрээний “Хавсралт-2”-д хавсаргасан Хувь Нийлүүлэгчдийн гэрээнд заасан харилцан тохиролцсон нөхцөлөөр Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг Төр эзэмшинэ /Ашигт малтмалын тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5дах заалт/

1.9. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эд материал, хангамжийн сэлбэг хэрэгслүүд болон ажил үйлчилгээ нь үнэ, зардал, хугацаа болон чанарын хувьд өрсөлдхүйц болон олдоцтой тохиолдолд эхний ээлжинд Монгол улсаас авч хэрэглэнэ.

1.10. Энэхүү Гэрээг байгуулснаар болон Хувь Нийлүүлэгчдийн гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34%-ийг Төрд шилжүүлснээр “Ашигт малтмалын тухай” хуулийн 5-р зүйлийн заалтын дагуу Хөрөнгө оруулагч , мөн Оюу Толгой төсөлд Төрийн оролцоог хангах болон хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс Хөрөнгө оруулагчийг цаашид бүрмөсөн чөлөөлнө.

1.11. Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр Монгол Улсад мөрдөгдөж байсан хууль, тогтоомжинд заасны дагуу зохицуулна.

1.12. Энэхүү гэрээнд хэрэглэгдсэн нэр томьёог Гэрээний “Хавсралт-1”-д заасны дагуу ойлгоно.

2. ТАТВАРЫН ОРЧИН

2.1. Энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан албан татварын хувь, хэмжээ болон татвар ногдуулах аргачлалын дагуу Монгол Улсын “Татварын ерөнхий хууль”-ийн 16, 17 дугаар зүйлд заасан доорхи татвар, төлбөр хураамжийг төлнө. Үүнд:
1. аж ахуй нэгжийн орлогын албан татвар
2. гаалийн албан татвар
3. нэмэгдсэн өртгийн албан татвар
4. онцгой албан татвар
5. авто бензин, дизелийн түлшний албан татвар
6. ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр
7. хувь хүний орлогын албан татвар
8. зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар
9. орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар
10. бууны албан татвар
11. нийслэл хотын албан татвар
12. нохойны албан татвар
13. өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар
14. үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
15. улсын тэмдэгтийн хураамж
16. ус, рашаан ашигласны төлбөр
17. авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар
18. ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж
19. байгалийн ургамал ашигласны төлбөр
20. түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр
21. агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж
22. газрын төлбөр
23. ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр
24. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр үйлчилж байсан Монгол Улсын хуулиар тогтоосон бусад төлбөр, хураамж / “Татварын ерөнхий хууль”-ийн 16, 17 дугаар зүйл/

2.2. Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих аж ахуй нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ нь 0-3.0 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300.0 сая төгрөг дээр дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна / “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 17.1 дэх заалт/

2.3. Талууд доорхи зүйлийн зөвшөөрөв. Үүнд:

2.3.1. Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц үнээр Монгол Улсын Төв Банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу Толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө.
2.3.2. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Оюу Толгой төслөөс олборлосон болон үйлдвэрлэсэн нийт зэсийн хүдэр болон зэсийн бүтээгдэхүүнд /аль ч хэлбэрээр байж болно/ дор дурдсан тохиолдлуудад үнийн өсөлтийн албан тавар ногдуулахгүй. Үүнд:
(i) ил уурхайгаас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс хойш 5 жилийн дотор, эсхүл энэхүү Гэрээний 12.1-д заасан шалтгаанаар уг таван жилээс хойших хугацаанд Хөрөнгө оруулагч дангаар, эсхүл нэг болон түүнээс дээш Гуравдагч талтай хамтран Монгол Улсад хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах: болон
(ii) тухайн хайлуулах үйлдвэр нь жилд 500,000 тонноос доошгүй баяжмал боловсруулах хүчин чадалтай байх
2.3.3. Энэхүү Гэрээний 2.3/i/ -д заасан хугацаанд хайлуулах үйлдвэр баригдаагүй тохиолдолд Гэрээний 2.3.1-2 зүйлд хамруулан тухайн хугацаа хүртэл төлбөл зохих Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг ногдуулах бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурван /3/ сарын дотор тухайн татварыг бүрэн нөхөн төлөх болно.

2.4. Хөрөнгө оруулагчийн дараах орлогод дор дурдсан хувь хэмжээгээр татвар ногдуулна.
2.4.1. Ногдол ашгийн орлогод арван /10/ хувиар
2.4.2. Эрхийн шимтгэлийн орлогод арван /10/ хувиар
2.4.3. үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод хоёр /2/ хувиар
2.4.4. Хүүгийн орлогод арван /10/ хувиар
2.4.5. Эрх борлуулсны орлогод гучин /30/ хувиар
/ “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 17.2 дах заалт/

2.5. Холбогдох давхар татварын гэрээнээс хамааран Монгол улсад байрладаггүй албан татвар төлөгчийн зөвхөн Монгол улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод хорин /20/ хувийн орлогын албан татвар ногдуулна / “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 17.1 дэх заалт

2.6. Талууд доорхи зүйлийг хүлээн зөвшөөрөв. Үүнд:
2.6.1. Хөрөнгө оруулагчийн хувьцааг шууд, эсхүл Монгол улсад байрладаггүй салбар компаниараа дамжуулан Айвенхоу Майнз Лимитед болон/эсхүл Рио Тинто эзэмшиж байгаа бол тухайн хувьцаанд хөрөнгө оруулагчийн төлөх ногдол ашигт 0%-ийн татвар ногдуулна. Монгол Улсад байрладаггүй бусад хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт давхар гэрээ, байхгүй бол Монгол улсын хуулиар албан татвар ногдуулна.
2.6.2. Хөрөнгө оруулагчийн Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто болон/эсхүл Монгол улсад байрладаггүй салбар компанид төлсөн хүүгийн, эрхийн төлбөр, техникийн болон удирдлагын зардалд холбогдох давхар гэрээ, байхгүй бол Монгол Улсын Хуулиар энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш тогтворжсон хувь хэмжээгээр албан татвар ногдуулна.

2.7. Талууд доорхи зүйлийг хүлээн зөвшөөрөв. Үүнд:
2.7.1. Энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө Оруулагчийн албан татвар ногдуулах орлогыг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр үйлчилж байсан “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 16-р зүйл, “Ашигт малтмалын тухай” хуулийн 61 –р зүйлийг тус тус үндэслэн тодорхойлно. Татварын аль нэг жилд гарсан алдагдлыг /үүнд 2007 оны 01 сарын 01-ний өдрөөс өмнөх алдагдал орно/ тухайн алдагдал гарсан жилийн дараах дараалсан татварын таван /5/ жилийн хугацаанд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцож болно. 2007 оны 01 сарын 01-ий өдрийн байдлаархи хөрөнгөнд хуримтлуулж бүртгэсэн дүнг тэрхүү хугацааг хүртэлх гарсан алдагдалд оруулахгүй.
2.7.2. Хөрөнгө оруулагчийн зүгээс 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүлээсэн алдагдал, хөрөнгөнд хуримтлуулан бүртгэсэн зардал, ирээдүйд албан тавар ногдох орлогоос хасч тооцох зардал болон холбогдох татвар ногдуулалт, төлөлтийн тооцоог Татварын алба баталгаажуулна.

2.8. Засгийн Газрын зүгээс Оюу Толгой төслийн эдийн засгийн ач холбогдлыг харгалзан үзэж Хөрөнгө оруулагчийн 2007 оны 01 дүгээр сарын 01 –ний өдрөөс хойш Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулах тул “аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу нийт хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч эдэлнэ. Энэхүү төслийг Монгол Улсын “Оюу Толгой” төслийн үйлдвэрлэл үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтад үзүүлнэ.

2.9. Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлого олох зорилгоор хөрөнгө худалдан авахад хөрөнгө оруулалт хийгдсэн бол энхүү Гэрээний 2.8-д заасан хөнгөлөлт үзүүлэхгүй /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай”хуулийн 19.2 19.3 дахь заалт/

2.10. Энэхүү Гэрээний 2.8-д зааан хөнгөлөлтийн дүн нь тухайн татварын жилд “Аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тухай” хуулийн 17.1-д заасны дагуу ногдуулсан албан татварын дүнгээс их байвал илүү гарсан хэсгийг ашигтай ажилласан дараагийн 3 жилд шилжүүлэн хөнгөлнө /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19.5 дахь заалт/

2.11 Энэхүү Гэрээний 2.8-д заасан хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс эхлэн тооцно /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19.6 дахь заалт/

2.12 Хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн албан татварт “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19-р зүйл болон давхар гэрээний дагуу хөнгөлөлт үзүүлж болно /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дүгээр зүйл /

2.13 Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогоос энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан ний зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаас гарсан алдагдал гэнэ /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 20.1 дахь заалт/

2.14 Энэхүү Гэрээний 2.13-т заасан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан таван /5/ жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.

2.15 Энэхүү Гэрээний 2.14 –т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос аль нэг татварын жил хасагдах алдагдлын хэмжээ нь албан татвар ногдуулах орлогын дүнгийн тавин /50/ хувиас хэтрэхгүй байна /Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 20.3 дахь заалт/

2.16 Хөрөнгө оруулагч тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулийн ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтанд бэлтгэсэн зардлыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойших таван /5/ жилийн хугацаанд шулуун шугамын аргаар тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцож, шимтгэлийн сан байгуулна /Ашигт малтмалын тухайн хуулийн 61.1 дэх заалт/

2.17 Хөрөнгө оруулагч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, талбайг шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам шулуун шугамын аргаах тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцож шимтгэлийн сан байгуулна /Ашигт малтмалын тухайн хуулийн 61.2 дэх заалт/

2.18 Үйлдвэрлэл болон дэд бүтцэд Хөрөнгө оруулчийн зарцуулсан эд хөрөнгийн элэгдэл хорогдлын шимтгэлийн санг тэдгээр барилга байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулж, тэдгээртэй холбогдон гарах зардлыг тухайн санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцно /Ашигт малтмалын тухайн хуулийн 61.5 дах заалт/

2.19 Оюу Толгойн төсөлтэй холбоотой зайлшгүй шаардлагаар хийгдсэн бүр төрлийн зардлууд үүнд засвар, үйлчилгээний зардал болон бусад зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно /Ашигт малтмалын тухайн хуулийн 61.15 дах заалт/

2.20 “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль болон энэхүү Гэрээнд зааснаас бусад нэмэгдсэн өртгийн албан татварыг импортлосон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний арван /10/ хувиар ногдуулна / “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 11.1 дэх заалт/

2.21 Талууд доорхи зүйлийг харилцан тохиров. Үүнд:
2.21.1 Хөрөнгө оруулагчийн Оюу Толгой төслийн хэрэгцээнд зориулсан барилгын ажил гүйцэтгэх хугацаанд түр болон байнгын хугацаагаар хэрэглэхээр импортлосон болон дотоодын зах зээлээс худалдан авсан авто бензин болон дизелийн түлшнээс бусад бүх төрлийн бараа материал, тоног төхөөрөмж, болон ажиллах хүч /үүнд түүхий эд үүгээр хязгаарлагдахгүй бусад бараа материал/, үйлдвэр цех, машин, тоног төхөрөмж /сэлбэг хэрэгсэл үүнд орно/ тээврийн хэрэгсэл /үүнд седан кузовтой автомашин орохгүй/ болон нисэх онгоцны гаалийн албан татвар ногдуулахгүй.
2.21.2 Барилгын ажил гүйцэтгэх хугацаа дууссаны дараа “Гаалийн тухай хууль” болон “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тогтворжсон гаалийн татвар ногдуулна /Гаалийн албан татварын тухай хууль/

2.22 Экспортод гаргасан дараах бараа, ажил үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь хэмжээ тэг хувь /0%/ -тай тэнцүү байна.
2.22.1 Худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс Хөрөнгө оруулагчийн экспортонд гаргасан бөгөөд гаалийн байгуулагад мэдүүлсэн бараа бүтээгдэхүүн
2.22.2 Монгол улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, түүнчлэн Монгол улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан ачаа тээврийн үйлчилгээ
2.22.3 Гадаад улсад үзүүлсэн /албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/ үйлчилгээ
2.22.4 Үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ / түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулсан /”Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 12.1 дэх заалт/

2.23 Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу гүний гааль, гаалийн баталгаат агуулах болон гадаадын иргэдийн асуудал хариуцсан байцаагчийг Оюу Толгойд хяналт шалгалт хийлгэх зорилгоор ажиллуулж болно.

2.24 Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөрөө хийлийн боомтыг барьж байгуулсан болон засан тохижуулсан тохиолдолд уг хөрөнгийн хэмжээгээр Хөрөнгийн хэмжээгээр Хөрөнгө оруулагчийн албан татварт ногдох орлогоос хасч тооцно.

2.25 Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаанд шаардагдах буцааж гаргах нөхцөлтэй импортлосон тоног төхөөрөмжид гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй /”Гаалийн тарифийн тухай” хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх заалт, ГЕГ-ын даргын 2001 оны 2-р сарын 13-ны 113 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт/

2.26 Хөрөнгө оруулагч түр горимоор импортлосон тоног төхөөрөмжийг хугацаанд нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй бол гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох үед
мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр нөхөн ногдуулна / “Гаалийн тухайн хуулийн 12-р зүйл/

2.27 Хөрөнгө оруулагчийн өөрийн хэрэгцээнд зориулсан импортлосон болон дотоодын зах зээлээс худалдан авсан автобензин , дизелийн түлшинд автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, автобензин дизелийн түлшний албан татвар болон гаалийн албан татварын энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан тогтоомжид заасан хувь хэмжээгээр ногдуулна.
/” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 11 дүгэр зүйлийн 1 дэх заалт, “автобензин дизелийн түлшний албан татварын тухай” хуулийн 6 дугаар зүйл, “онцгой албан татварын тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалт, УИХ-ын 199 оны 6 дугаар сарын 3-ны 27-р тогтоол

2.28 Хөрөнгө оруулагчид эгүүлэн олгох нэмэгдэл өртгийн албан татварыг Хөрөнгө оруулагчийн төлөх бусад албан татварт суутган тооцож болно / Татварын ерөнхий хуулий”н 12-р зүйлийн 5 дахь заалт/

2.29 Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцон Монгол Улсад байнга болон түр хугацаагаар оршин сууж хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд, хувь хүний орлогын албан татварыг арван/10/ хувиар төлнө / “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 25 дугаар зүйл/

2.30 Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын иргэд хувь хүний орлогын албан таварыг арван /10/ хувиар төлнө / “Хувь хүний орлогын албан татварын тухай” хуулийн 25 дугаар зүйл/

2.31 Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
2.31.1 Энэхүү Гэрээний 2.31.2-т зааснаас бусад тохиолдолд энхүү Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулагдсанаас хойш батлагдсан татварын хууль, тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө / “Татварын ерөнхий хуулийн” 12.5 дах заалт/
2.31.2 Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа батлагдсан аливаа хууль, тогтоомж эсхүл давхар татварын гэрээгээр тогтоосон хувь хэмжээ нь энхүү Гэрээнд заасан албан татварын хувь хэмжээнээс доогуур, эсхүл Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих албан татварыг бууруулахаар бол тухайн доогуур тогтоогдсон албан татварын хувь хэмжээ, Татварын бууралт нь Хөрөнгө оруулагчид мөн адил үйлчилнэ.

2.32 Хөрөнгө оруулагч түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдэд зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан, ажил хийсэн , үлчилгээ үзүүлсэн, бараа, хөрөнгө шилжүүлсэн бол тухайн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдийн хооронд хийгдсэн түүнтэй адилтгах бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгон Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгуулагаас хэвлэн нийтлүүлсэн шилжүүлгийн зарчмыг баримтална.

2.33 Хөрөнгө оруулагчийн төсөвт төлөх болон төлбөр хийх албан татвар, төлбөр, хураамжийг тооцох зорилгоор Хөрөнгө оруулагч нь санхүүгийн бүртгэлээ ам.доллароор хөтөлж болно.Төгрөгөөр төлөх албан татвар, төлбөр, хураамжийг тооцохдоо тухайн үед мөрдөж буй валютын ханшийг үгдэслэн ам.долларын төгрөгт шилжүүлж тооцно.

2.34 Дор дурдсан гүйлгээг /үүнд бүх хийгдсэн болон хүлээн авсан төлбөр орно./ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ногдох албан татвараас чөлөөлнө.
2.34.1 Хөрөнгө оруулагчийн хувьцааг Хувьцаа эзэмшигчдийн Гэрээнд заасны дагуу Төрд шилжүүлж эсхүл шинээр гаргаж олгосон тохиолдолд
2.34.2 Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-д Төрийн эзэмших хувьцааг санхүүжүүлэх зорилгоор Төрд зээл олгох, олгосон зээл болон түүний хүүг эргүүлэн төлөх тохиолдолд
2.34.3 Хөрөнгө оруулагчийн хувьцааг Төрд шилжүүлэх эсхүл шинээр гаргаж олгох үйл ажиллагааны хүрээнд Хөрөнгө оруулагчийн сонгосон хуулийн этгээдэд Хөрөнгө оруулагчийн аливаа хөдөлх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, түүнчлэн
2.34.4 Хөрөнгөн оруулагчийн толгой Компагид өөрчлөлт орохгүйгээр Хөрөнгө оруулагчийн хувьцааг эзэмших эрхийг Айвенхоу Майнз Лимитед болон Рио Тинто компанийн хооронд /түүний дотор түүний салбаруудын хооронд/ шилжүүлэхэд

2.35 Энэхүү Гэрээний 3.7 дугаар зүйлийн дагуу төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12.1.14 дүгээр зүйлийн дагуу ногдох нийт орлогоос хасагдах зардалд оуулж тооцно.

2.36 Энэхүү Гэрээний 3.8 дугаар зүйлийн дагуу төлбөл зохих ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг “Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 13.-р зүйлд изаасны дагуу элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд оруулж тооцно /“ Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 13-р зүйл /

2.37 Хэрэв тухайн сард Хөрөнгө оруулагч эгүүлэн олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь хөрөнгө оруулагчийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвараас илүү гарсан татварын албанаас дараах арга хэмжээг авна. Үүнд:
2.37.1 Дараагийн сар, улирал, жилд төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно.
2.37.2 Төвлөрсөн буюу орон нутгийн төсөвт төлөх ёстой бусад төрлийн албан татварын төлөлтөөс хасч тооцно /” Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн 15 дугаар зүйл/
2.37.3 Нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлсөн тохиолдолд илүү гарсан хэсгийг Татвар ногдуулах, Татварын төлөлтөнд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 21.1.3 дугаар зүйлийн дагуу буцаан олгоно.

2.38 Засгийн Газар болон Хөрөнгө оруулагч нь Хөрөнгө оруулагчийн ирээдүйд төлөх татварыг сайн дураара урьдчилан төлөх, мөн тэрхүү урьдчилсан төлбөрийг татварын гүйцэтгэлээс хэрхэн тооцож суутгах асуудлаар бичгээр тохиролцож болно. Тохиролцоонд хүрсэн тохиолдолд тэр нь хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.
Урьдчилсан төлбөрт жилийн 3 хувийн хүү тооцох бөгөөд хөрөнгө оруулагчийн төлөх татварын дүнгээс бүрэн суутгаж дуусгах буюу эсвэл Нэмэгдсэн өртгийн албан таварын тохиололд илүү төлөлтөөс хасч тооцох эгүүлэн олгож дуустал хүү бодно.

Үргэлжлэл бий...

Monday, August 06, 2007

Хeрeнгe оруулалтын гэрээний талаарх миний цeeн eгvvлбэр...

Монголд мэргэжлийн, мэргэжлийн бус гэдгээс үл хамааран амтай хэлтэй бүхэн л Ivanhoe Mines Mongolia Inc.(IMMI)-тэй байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн талаар эерэг, сөрөг байр суурь илэрхийлэх боллоо. Сүүлдээ “Оюу толгой”, “Таван толгой” гэсэн нэрнүүд “чихний чийр” болж байна гэхэд хилсдэхгүй болов. Монголчууд туйлшрах, мөн баримт мэдээлэлгүй ярихдаа маш сайн. Харин ярьсан, хэлснээ бодит ажил болгохдоо тааруу бололтой. Би энэ талаар ярихыг хүсэхгүй байгаа ч (учир нь хүн бүр үүнээс залхсан), яалт ч үгүй мэргэжлийн холбогдолтой асуудал тул дуугүй өнгөрч чадсангүй. Хэдэн өгүүлбэр сараачихаар шийдлээ.

Надад байгаа мэдээллээр Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтыг гэрээг IMMI компанитай байгуулах Монголын талын ажлын хэсэг гэж хэсэг бүлэг хүмүүс Сангийн яаман дээр төвлөрч ажилласан юм шиг байгаа юм. Уг ажлын хэсгийн ахлагч, ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн нэрс надад байна. Эдэн дунд эрдэс баялгийн эдийн засагч, олон улсын гэрээ-эрх зүй, хуульчийн мэргэжилтэй нэг ч хүн алга! Цаашлаад томоохон ордыг ашиглах хөрөнгө оруулалтын төслийн үнэлгээ хийх, хийгдсэн үнэлгээнд үнэлэлт дүгнэлт өгөх, санхүү-эдийн засгийн загварчлал ашиглан шинжилгээ хийх чадавхитай, чадалтай хүн байсангүй! Яагаад би ингэж хэлэв? Тэдний боловсруулсан гэх хөрөнгө оруулалтын гэрээний төслийг үзээд үнэхээр даан ч яав даа гэж бодогдсоноос тэр. Миний бие жил орчмын өмнө Монголд ирэхдээ энэхүү ажлын хэсэгт орж ажиллахыг, мэргэжлийн хүний хувьд судалгаа, шинжилгээний ажлыг нь гардан хийж оролцохыг ихээхэн хүсч байсан боловч “Монголд мэргэжлийн хүн хэрэггүй, зөвхөн долдойнууд хэрэгтэй байдаг учраас” намайг уг ажлын хэсэгт оруулаагүй билээ.

Сар гаруйн өмнө хөрөнгө оруулалтын гэрээний төслийг олж уншаад уг гэрээнд буй балархай, тодорхой бус, бас Монгол улсын эрх ашгийг дэндүү гэмээр уландаа гишгэсэн, үндэсний аюулгүй байдалд харшилсан, хууль эрх зүйгээ зөрчсөн, олон улсад Монголын нэр хүндийг асар ихээр унагах аюул бүхий маш олон заалт, хэсгүүдийг нь түүж, тэдгээрт үнэлэлт бичихэд бүтэн 10 гаруй хуудас болж билээ. Үүнээс үзэхэд мэргэжлийн бус хүмүүсээр, хэсэг бүлэг хүмүүсийн ямар нэг далд эрх ашигт нийцүүлэн хийгдсэн гэрээ болжээ гэж би энэ гэрээг хувьдаа дүгнэсэн. Эцсийн эцэст ийм гэрээнээс болж хэн хохирох юм бэ? Энд зөвхөн Монгол улс хохироод зогсохгүй IMMI компани ч мөн хохирох болно. Учир нь ийм их эрсдэлтэй гэрээ нь уг гэрээг байгуулагч хоёр талын аль алинд нь эрсдэл авчирна.

Бүтэн 10 гаруй хуудас зүйлийг энд бичих нь илүүц гэж бодож байна. Харин яагаад энэ гэрээний төсөлтэй уялдан нийгэмд ийм их бухимдал, уур уцаар, явган яриа, маргалдаан тэмцэл бий болов гэдгийг тайлбарлах үүднээс цөөхөн заалтыг нь л хэсэгчлэн тайлбарлая.
  • 1.8-д “… Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34%-ийг Төр эзэмшинэ” гэж заасан. Гэтэл энд Ivanhoe Mines Mongolia Inc. компанийн ямар төрлийн хувьцааг Төр эзэмших тухай огт дурьдаагүй байна. Компанийн хувьцааг үндсэнд нь давуу (preferred) болон энгийн (common) гэж ангилна. Давуу эрхтэй хувьцааны давуутай тал нь компани хувьцааны ноогдол ашиг хуваарилах үед түүний эзэмшигчид нь хамгийн түрүүнд ноогдол ашиг хүртдэг. Энэ утгаараа “давуу” гэсэн тодотголтой байдаг. Гэхдээ ихэнх давуу хувьцаа эзэмшигчид компанийн шийдвэр гаргалтад саналын эрхгүй байдаг. Цөөн тохиолдолд, зарим давуу хувьцаа эзэмшигчид шинээр хувьцаа гаргах, компани нөгөө компанид нэгдэх, нэгтгэх, компанийн захирлыг сонгох зэрэг онцгой асуудалд саналын эрх олгогддог. Давуу хувьцаа эзэмшигчийн ноогдол ашгийн хэмжээ нь эрсдэл багатай, тогтвортой байдаг. Хувьцааны үнийн хэт өсөлт, хэт бууралтаас шалтгаалсан ашиг, эрсдэл давуу хувьцаа эзэмшигчид нөлөөлөл багатай тул хувьцааны тогтмол ноогдол ашгаа хүртдэг. Энгийн хувьцаа эзэмшигчид нь компанийн шийдвэр гаргалтад саналын эрхтэй байдаг ч ноогдол ашиг хуваарилах үед хамгийн сүүлд ноогдол ашиг хүртдэгээрээ сул талтай. Өөрөөр хэлбэл давуу хувьцаа эзэмшигч ноогдол ашгаа хүртсэний дараа энгийн хувьцаа эзэмшигч өөрийн ноогдол ашгаа хүртдэг. Түүнчлэн компанийн үйл ажиллагаа, хувьцааны үнэ зэрэг нь энгийн хувьцаа эзэмшигчид маш их нөлөөлдөг. Тухайлбал хувьцааны ханш өсвөл энгийн хувьцаа эзэмшигч тэрхүү өсөлтөөс шалтгаалсан нэмүү ноогдол ашиг хүртэх (гэхдээ давуу хувьцаа эзэмшигчид ноогдол ашгаа хүртсэний дараа) ба эсрэгээр, хувьцааны ханш эрс унан, компанийн үйл ажиллагаа муудах үед ноогдол ашиг хүртэхгүй (давуу хувьцаа эзэмшигч ноогдол ашгаа хүртэнэ). Өөрөөр хэлбэл энгийн хувьцаа эзэмшигчийн ноогдол ашиг нэлээд эрсдэлтэй гэж ойлгож болно. Эдгээрээс гадна алтан хувьцаа (golden shares) гэж бий. Алтан хувьцаагаар компанийн удирдлагын зөвлөлд санал өгөх, оролцох, нөлөөлөх эрх түүний эзэмшигчид олгогдоно. Дэлхийн туршлагаас үзэхэд Засгийн газар өөрийн чухал обьектууд, үйлдвэрүүдийнхээ алтан хувьцааг эзэмшдэг. Эдгээр энгийн тодорхойлолтуудаас үзэхэд Монголын Төр хөрөнгө оруулагчийн ямар төрлийн хувьцааг энэ гэрээгээр эзэмших нь огт тодорхойгүй байгаа юм. Тэр ч бүү хэл уг гэрээгээр Засгийн газар өөрийн чухал обьект болох Оюу толгойн ордынхоо алтан хувьцааг ч эзэмших эрхгүй байна. Эдгээр тодорхой бус байдлаас шалтгаалж Монголын төрд ногдох ноогдол ашгийн хуваарилалтын үр ашиг маш бага байна. Жишээ нь, ил уурхай ашиглалтад орох 2010 оноос эхлэн үйлдвэр анхны хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаанд (магадгүй 2016-2017 он хүртэл) Монголын Төр ямар ч ноогдол ашиг хүртэхгүй байх магадлал өндөр байна. Өөрөөр хэлбэл гэрээнд Монголын Төрийн эзэмшлийн хувьцааны төрөл (давуу, энгийн, алтан)-ийг нь нарийн судалж заагаагүйгээс өдгөөгөөс 10 орчим жилийн хугацаанд Монголын Засгийн газарт ноогдол ашиг хуваарилагдахгүй байх, Монголын Засгийн газар компанийн удирдлагын шийдвэрт нөлөөлж чадахгүй байх, ноогдол ашиг хуваарилсан ч, Монголын Төр хамгийн сүүлд ноогдол ашиг хүртэх, магадгүй хүртэхгүй байх зэрэг эрсдэлтэй байдал энэ гэрээгээр бий болсон байна. Цаашлаад уг гэрээний төслийн 1.10-аар Хөрөнгө оруулагчийг хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс бүрэн чөлөөлсөн байгаа.
  • 2.3.1-д “…алтыг олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц үнээр Монгол улсын Төв банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө” гэж заасан. Гэтэл зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар (ЗБҮӨАТ)-ын тухай хуульд ийм заалт байхгүй тул энэ нь хууль зөрчсөн заалт болж хувирч байна. Монголын дотоодын алт үйлдвэрлэгчид ч гэсэн олон улсын зах зээлийн ханшаар үйлдвэрлэсэн алтаа Төв банкинд худалддаг. Тэд үнийн өсөлтийн албан татвар төлж байгаа. Эхнээсээ зах зээлийн хуулийн эсрэг үнийн өсөлтийн албан татварын гэгч хууль яарч баталчихаад ямар үйлдвэрлэгчдийг тэрхүү татвараас бүрэн чөлөөлж, ямрыг нь чөлөөлдөггүй байна? Энэ заалтаар Монгол улс Монгол дахь хөрөнгө оруулагчдыг ялгаварлан гадуурхдаг, тэдэнд үзэмжээр ханддаг, үзэмжээр татварын хөнгөлөлт олгодог болж байна. Ингэснээр Дэлхийн Худалдааны Байгууллагын гишүүн орны хувьд Монгол улс гишүүний үүргээ зөрчиж байгаа юм.
  • 3.2.2-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр болон байгуулагдсанаас хойш Хөрөнгө оруулагч нь ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг Оюу толгойн ордын ... солбицол бүхий талбайд явуулна”. 3.2.4-т “Энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч ... тогтоосон нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник-эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлсний дараа тухайн орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй” гэж тус тус заасан. Монголд одоо мөрдөгдөж байгаа хууль, зохицуулалтаар хайгуулын лиценз эзэмшиж байгаа хөрөнгө оруулагч нь “хайгуулын ажлаар тогтоосон нөөцийг улсын эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулан, нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, уг ордыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) (feasibility study)-ийг боловсруулан Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, батлуулснаар хайгуулын үе шатны ажил дуусгавар болох ба ашиглалтын лиценз авч, Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал сая яригддаг”. ГЭТЭЛ!!! Сар хүрэхгүй хугацааны өмнө IMMI компани Үйлдвэр, худалдааны яаман дээр эрдэс баялгийн зөвлөлөөр тогтоогдсон нөөцийн тайлангаа хэлэлцүүлж 4 сая тонн зэс эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулсан. Цаана нь батлуулаагүй нөөц үлдсэн. Өөрөөр хэлбэл IMMI-ийн хайгуулын ажил дуусаагүй. Ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүрэн бүртгүүлээгүй, орд ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулаагүй байгаа компанитай Засгийн газар өөрөө хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах тухай ярьж, бүр гэрээний төслийг УИХ-д өргөн барьсан, IMMI-д аль хэзээний Оюу толгойн ордыг ашиглах ашиглалтын лиценз олгочихсон байгаагаас үзвэл Засгийн газар өөрөө хууль зөрчигч мөн. Зүй нь нөөцөө бүрэн тогтоож бүртгүүлсэн, орд ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж батлуулсан компанитай л Засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Засгийн газар өөрөө нэр бүхий хуулиудаа зөрчигч нь болохоор Засгийн газрын зөвшөөрч баталсан энэ гэрээ хууль бус гэж үзэж байна.
  • Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл (ХОГТ)-ийн 1.4-т “...Засгийн газар хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд тухайн түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авахад нь Хөрөнгө оруулагчид ТУСАЛНА” гэж заасан (Мөн 6.3.1-д). Засгийн газарт тусгайлсан хөрөнгө оруулагчид ТУСАЛДАГ тийм үүрэг, функц байдаг гэж үү? Хүн бүхний мэддэгээр Засгийн газар бол өөрийн ард иргэддээ үйлчилдэг үйлчилгээний байгууллага атал энэ заалтаар тусгайлсан нэг хөрөнгө оруулагчид лиценз, зөвшөөрөл Засгийн газраас өөрөөс нь хүсэхэд нь тусалдаг тийм өвөрмөц үүрэгтэй байгууллага болж хувирчээ.
  • 2.3.2-т зааснаар 2015 он гэхэд Хөрөнгө оруулагч нь Монголд зэсийн хайлуулах үйлдвэр барих ба хэрвээ барьсан тохиолдолд ЗБҮӨАТ-аас бүрэн чөлөөлөгдөх юм байна. Монголын талаас уг гэрээг байгуулахад оролцсон хүмүүс тайлбарлахдаа “зэсийн хайлах үйлдвэр баригдсанаар Монголд цэвэршүүлсэн зэс, зэс утас, хоолой, гуурс гэх мэт төрөл бүрийн эцсийн хэрэглээний бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэнэ” хэмээн хүүхэд хуурч байгаа юм шиг худал зүйл ярьж байв. Гэтэл уул уурхай бага зэрэг гадарлах ямар ч тэнэг хүн зэсийн хайлах зуух (furnace), хувиргагч (converter)-аас зөвхөн блистер зэс л гардгийг мэднэ. Блистер зэсийг цааш нь цэвэршүүлэх үйлдвэрийн технологийн дамжлагад оруулж байж сая А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс гардаг. Ингээд зогсохгүй цэвэр зэсийг цувих янз бүрийн технологийн дамжлагаар дамжуулж байж зэс утас зэрэг эцсийн бүтээгдэхүүнүүд гардаг. Уг гэрээгээр зөвхөн зэсийн хайлах үйлдвэр барьж болох тухай заалт байгаагаас блистер зэсийг цэвэршүүлэх, эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр байгуулагдах талаар ямар ч заалт байхгүй байгааг анхаарна уу! Мэдээлэл муутай, энэ чиглэлийг гадарлахгүй түм буман хүмүүсийн толгойг эргүүлж байгаа иймэрхүү худал хуурмаг, ичгүүргүй мэдэгдэл Монголын энэ бусармаг нийгэмд маш их байгаа тул эдгээрт итгэхээсээ өмнө эхлээд өөрөө эргэцүүл, болохгүй бол мэргэжлийн хүнээс асууж байж итгэх эсэхээ шийдвэрлэж байгаарай хүмүүс минь.
  • 3.3.2-т “Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээний 3.3.1-рт заасан хэмжээний хүдэр олборлох болон боловсруулахад боломжит хүчин чармайлт гаргана” гэжээ. Ерөөс үйлдвэрлэгдэх бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадал зэрэг техник үзүүлэлтүүд бүгд ТЭЗҮ-д тусгагдсан байх ёстой байдаг. Харамсалтай нь энэ гэрээг ТЭЗҮ хийгдээгүй байхад байгуулахаар Засгийн газар ба IMMI компанийн аль аль нь улайран зүтгэж байгаа нь гэрээнд ийм заалт оруулахад хүргэжээ. Хэрвээ Хөрөнгө оруулагч БОЛОМЖИТ хүчин чармайлт гаргахгүй бол гэрээний 3.3.1-т заасан үзүүлэлтүүд биелэхгүй, бодит бус болно гэсэн үг. Хэн ч энд хариуцлага үүрэхгүй ийм заалт оржээ.
  • 3.4-т “…олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай...” гэж заажээ. Гэтэл боловсруулалтын технологи (хайлах, цэвэршүүлэх гэх мэт) гэж энд заагаагүй байгаагаас үзвэл нэг талаар IMMI компани зөвхөн баяжмал үйлдвэрлэх юм шиг, нөгөө талаар IMMI компанийн боловсруулалтын (хайлах) технологи нь байгаль орчинд хор нөлөөтэй байж болохоор юм шиг ойлголтыг энэ заалт төрүүлж байна.
  • 3.5.3-т “Дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэжээ. Энэ заалтаар борлуулсан бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох боломжгүй гэсэн утгагүй нөхцлийн дор борлуулалтын орлогоо тусгай зөвшөөрөл эзэмшигч яаж ч мэдүүлж болохоор байна. Металл үйлдвэрлэгчийн борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнэ хэзээд тодорхой байдаг. Үнийг нь тодорхойлох боломжгүй тохиолдолд гэсэн ийм утгагүй заалт хэзээ ч байх ёсгүй.
  • Эрчим хүч, дэд бүтэцтэй холбоотой бүхий л асуудлыг энэ гэрээг байгуулсны дараа тодорхойлно гэж 6.1.1-д, мөн Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан дэд бүтэц нийтийн хэрэгцээнд байх албагүй болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна гэж 6.6.2-т заасан зэргээс үзэхэд “Яагаад хөрөнгө оруулалтын гэрээний дараа ТЭЗҮ-д тусгагдах ёстой эрчим хүчний асуудал яригддаг билээ? Яагаад дэд бүтэц дээр IMMI өөрийн монополь эрхшээлийг тогтоодог билээ?” гэсэн асуултууд өөрийн эрхгүй гарч ирж байна.
  • 15.3-т “Энэхүү гэрээ болон Монгол улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална” гэж заасан байна. Монгол улсын хуулиас илүү давсан гэрээ гэж байдаг байх нь? Ийм заалт байхгүй гэж Сангийн яамны хүмүүс удаа дараа мэдэгдсэн. Гэтэл миний гар дээр байгаа энэ гэрээний төсөлд ийм заалт байна!!! Төрийн албан хаагчид нь худлаа ярьж, олон нийтийг ингэж хууран мэхэлж болно гэж үү?
  • 15.10-т “Гэрээний Монгол, Англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл Англи хэл дээрх хувийг баримтална” гэж заасан байна. Нэр томъёоноос эхлээд гэрээний төслийн Монгол, англи хувилбаруудын хооронд утгын, агуулгын, орчуулгын, дүрмийн гээд түмэн алдаа гарахыг үгүйсгэхгүй. Англи хэл дээрхийг нь англи хэлтэй мэргэжлийн хүмүүсээр хянуулахгүй бол энэ заалтаар Монгол улс ирээдүйд асар их эрсдэлд орж болзошгүй юм.

Зах зухаас нь цөөхөн заалтыг сонгон авч энд бичлээ. Бусдыг нь бичихэд их цаг орох гээд байгаа тул ингэсгээд орхиё. Эцэст нь дүгнэхэд:

1. Засгийн газар энэ гэрээний төслийг мэргэжлийн бус хүмүүсээр, ямар нэг далд ашиг сонирхолд нийцүүлэн хийлгэсэн нь тодорхой байна.

2. Засгийн газар Монгол улсын хуулиудын заалтуудыг ноцтой зөрчин, энэ гэрээг УИХ-аар батлуулахаар оролдож байгаа нь өөрөө хууль бус явдал мөн.

3. Гэрээний төсөл бүхэлдээ IMMI компанийн өмнө Засгийн газрын хүлээх үүрэг, хариуцлага маягийн хэв загвартай байгааг энэ гэрээний төсөлтэй бүрэн танилцсан хэн бүхэн ойлгох болно.

4. Гэрээг Монгол улсын Засгийн газар, Монголын ард иргэд гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулаагүй, харин Төр барьж тоглож буй цөөн тооны этгээдүүд өөрсдийн далд ашиг сонирхолд нийцүүлэн гэрээг байгуулахаар оролдож байгаа нь цаашид гадаадын хөрөнгө оруулагч IMMI компанид ч, Монгол улсад ч ноцтой хор уршиг авчрах болно.

5. Хариуцлагатай, ил тод, тодорхой засаглал бүхий Засгийн газартай бизнесийн ёс зүйг баримталдаг, шударга, нэр хүндтэй хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан нөхцөлд л эрсдэл хамгийн бага, гэрээг байгуулагч хоёр талд үр ашиг хамгийн их ногддог. Энэ үүднээс харвал энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ сайн гэрээ болж чадахгүй.

6. Монголд үйлчилж буй татварын хуулиа (зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль) зөрчин хөрөнгө оруулагчид 100 хувийн хөнгөлөлт үзүүлчихээд компанийн алтан хувьцааг ч эзэмших эрхгүй, ямар төрлийн хувьцааны 34%-ийг ч эзэмшиж байгаагаа мэдэхгүй, түүнчлэн А зэрэглэлийн цэвэр зэс гаргах цэвэршүүлэх үйлдвэр байгуулах нөхцлийг ч тохирч чадаагүй энэ гэрээг хүлээн зөвшөөрч батлах ямар ч үндэс байхгүй байна.

7. Хэрвээ энэ гэрээг ийм байдлаар нь УИХ баталвал Монгол улсыг олон улсын тавцанд “авилгалдаа идэгдсэн, ардчилсан бус, гадаадын хөрөнгө оруулалтын орчин хамгийн муу, засаглал хамгийн сул дорой, үндэсний аюулгүй байдал нь алдагдсан, бизнесийн ёс зүйтэй, жинхэнэ хөрөнгө оруулагчдыг үргээсэн орон” гэсэн маш хүчтэй transnational сигналыг дэлхий дахинд өгөх negative externality бий гэдгийг бодолцох ёстой.

8. Иймд уг гэрээний төслийг энэ байдлаар нь батлах үндэс байхгүй бөгөөд IMMI компанийн хайгуулын ажил бүрэн дууссан, ордын нөөц улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүрнээр бүртгэгдсэн, орд ашиглалтын ТЭЗҮ (энэ нь цогцолбор төлөвлөгөө биш шүү!) боловсруулагдаж батлагдсан, Монгол улсын ашигт малтмалын тухай хууль дахин хянагдсан (Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үз), IMMI-тэй хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа мэдлэг чадваргүй долдойнуудыг биш шударга, ёс зүйтэй, мэргэжлийн хүмүүсийг оролцуулахаар шийдвэрлэсэн нөхцөлд Засгийн газар, IMMI компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах талаар ярих ёстой гэдгийг хатуу сануулая.

Бага боловч юм уншдаг, бага ч гэсэн Монгол хүний нүдээр Монголыгоо хардаг жирийн иргэн бүхэн миний энэ хэдэн өгүүлбэртэй санал нийлнэ буйзаа. Аливааг зөвхөн бодит байдлаас нь хар. Эс тэгж чадваас та мөхөж байгаагийн шинж...

Thursday, August 02, 2007

Намибид зорчсон тэмдэглэл

2007 оны 6-р сард Намиби улсын нийслэл Виндхүк хотноо “Өмнөд Африкийн суурь металлын аж үйлдвэрлэл дэх уул уурхайн хөрөнгө оруулалтын бодлого” сэдэвт олон улсын хуралд оролцох боломж гарсан билээ. Энэ тухай тэмдэглэлийг блогтоо бичиж амжихгүй өдий хүрчихлээ.

1. Хурлын тухайд:

Уг хурлыг Намиби улсын Уул уурхай, эрчим хүчний яам, Олон улсын хар тугалга, цайр судлалын групп (ОУХТЦСГ), Бүтээгдэхүүний хамтын сан (БХС) гэсэн гурван байгууллагаас хамтран зохион байгуулсан юм. Тус хуралд Өмнөд Африкийн 8 орны (Намиби, ӨАБНУ, Ангол, Замби, Зимбабве, Ботсвана, Конго, Мозамбик) Засгийн газрын төлөөлөгчид, Австралийн Засгийн газар, судалгаа, шинжилгээ, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Олон улсын хар тугалга, цайр судлалын групп”, “Олон улсын хар тугалганы хөгжлийн холбоо”, “Олон улсын цайрын холбоо” зэрэг олон улсын байгууллагууд, мөн бизнесийн хүрээнийхнийг (Anglo American, BHP Billiton, MRI Resources Limited, International Base Metals Limited, Gryphon Minerals Limited, JOGMEC, Itochu зэрэг) хамруулсан нийт 100 гаруй төлөөлөгчид оролцож илтгэл хэлэлцүүлэв. Түүнчлэн Reuters, Mining Journal зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцлоо.

2. Африкийн орнууд дахь суурь металлын хөрөнгө оруулалтын бодлого:


Суурь металлын дэлхийн нийт батлагдсан нөөцийн 1/3 нь Африк тивд ногдох ба Африкийн нийт экспортын 60 орчим хувь нь өмнөд Африкийн орнуудад (SADC-9) ногдож байна (Африкийн хөгжлийн банкны мэдээлэл, 2007).

Сүүлийн жилүүдэд засаглалыг сайжруулж, улс төрийн байдлыг тогтворжуулж, эдийн засгийн оновчтой бодлого хэрэгжүүлснээр Африкийн орнуудын эдийн засаг тогтвортойгоор өсч байгаа эерэг хандлага бий болжээ. Гэхдээ бусад хөгжиж буй орнуудтай харьцуулбал Африкт бизнес эрхлэх зардал 20-40% өндөр байгаа юм. SADC буюу Өмнөд Африкийн Хөгжлийн Нийгэмлэг (ӨАХН)-ийн 9 орны эрдэс баялгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нийт эдийн засагт эзлэх хувийг харьцуулан судалвал ӨАБНУ-ын хувьд эрдэс баялгийн салбарын эдийн засагт эзлэх хувь аж үйлдвэрлэлийн диверсификацийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд тасралтгүй буурсан сайн үзүүлэлттэй байгаа буюу ӨАХН-ийн 9 орон дотроо эдийн засаг, засаглал, хөрөнгө оруулалтаараа тэргүүлж байгаа юм.

Хөрөнгө оруулалтыг татах нийтлэг бодлогын тухайд: Африкийн орнууд “татварыг бууруулж, татварын хөнгөлөлт үзүүлснээр хөрөнгө оруулалтыг татна” гэсэн ойлголт (Монголд ийм буруу үзлийг сурталчилдаг хүн маш олон бий)-ыг ӨРӨӨСГӨЛ гэдэгтэй нэг мөр санал нэгджээ. Үүнийг жишээгээр тайлбарлавал, хэдийгээр Зимбабве улс аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг 15% болгож бууруулсан ч тус улсад гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах орчин сайнгүй хэвээр байгаа юм. Хэдийгээр ӨАХН-ийн дийлэнх орнуудад татвар, төлбөрийн хэмжээ харьцангуй өндөр байгаа ч 2005 онд гэхэд Африкийн орнуудад 30 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт орсон байна (UNCTAD, World Investment Report, 2006). Энэ нь зөвхөн татвар, төлбөрийг бууруулснаар хөрөнгө оруулалтыг татна гэдэг хуучирсан ойлголт тун өрөөсгөл гэдгийг баталж байна.

ӨАХН-ийн орнууд улс төрийн, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах, дотоод аюулгүй байдлыг хангах гэсэн хөрөнгө оруулалтыг татах үндсэн шалгууруудад гол анхаарлаа хандуулах болжээ. Харин бизнесийн ёс зүйтэй, олон улсад нэр хүндтэй гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд хөгжиж буй орнуудаас “татвараа бууруулаач ээ” гэсэн нөхцөл тавих БУС, дараах гурван шаардлагыг илүүтэй тавих болсон. Үүнд:

* Хууль тодорхой байх;
* Засаглал, Төрийн удирдлага ил тод, хариуцлагатай, нийцтэй байх;
* Хяналтын механизм нь шударга, хараат бус байх.


Иймд эрдэс баялгийн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт нь татвар, төлбөрийг бууруулж, утга учиргүй хөнгөлөлтүүд эдлүүлснээр дэмжигдэхгүй, харин улс төр, засаглалын хариуцлагатай, ил тод, нийцтэй байдал, хууль эрхзүйн тогтвортой, тодорхой орчин, мөн хараат бус, шударга хяналтын тогтолцоогоор тус тус идэвхждэг гэсэн дүгнэлтийг хийж байна. Монгол улсын эрдэс баялгийн салбарт яагаад ийм их асуудал, гажуудал үүссэн шалтгаан уншигч танд одоо тодорхой болсон байх гэж найдна.

3. Үйлдвэртэй танилцах хөтөлбөр:

Хөтөлбөрийн хүрээнд хуралд оролцогчид Намиби улсын хойт хэсэгт орших “Онгополо” олборлох, боловсруулах компанийн “Цүмеб” зэс хайлах үйлдвэртэй танилцсан. Лондонд төвтэй Weatherly International хэмээх LSE-д бүртгэлтэй компани нь Өмнөд Африкт суурь металлын олборлох, боловсруулах бизнес эрхэлдэг, тус бүс нутагт зэсийн томоохон үйлдвэрлэгч бөгөөд Намиби улсад “Онгополо”, Замби улсад “Луаншяа” хэмээх компаниудын хувьцааны дийлэнхийг эзэмшдэг. Тухайлбал 2006 оны 7-р сард Онгополо компанийн хувьцааны 97%-ийг худалдан авсан. Өдгөө Онгополо компани зэсийн гурван уурхай, зэс баяжуулах, хайлуулах гурван үйлдвэртэйгээр Намибийн хойт болон төвийн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.

Цүмеб зэс хайлах үйлдвэр нь Онгополо компанийн чухал хэсэг юм. Цүмеб нь зэс хайлах гурван зуух бүхий зэрэглэл, хэмжээгээрээ дундаж түвшинд багтах үйлдвэр бөгөөд одоогоор эхний хайлах зуухны хүчин чадлаар жилд 24-32 мянган тонн блистер зэс үйлдвэрлэж байгаа юм. Цаашид зэс хайлах зуухны хүчин чадлыг жилд 50,000 тонн блистер зэс болгон нэмэгдүүлэх, технологио шинэчлэх төсөл боловсруулж, техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байгаа юм байна. Зэсийн хайлах үйлдвэрийн үндсэн түүхий эд болох зэсийн баяжмалаа Болгар, Австрали, Замби, Конго зэрэг улсуудаас импортоор авдаг байх юм. Баяжмал дахь зэсийн агуулгын хувьд хамгийн өндөр буюу 50%-ийн агуулгатайгаас (Конго улсаас импортлодог) хамгийн бага буюу 18-20%-ийн агуулгатай баяжмалыг хайлуулан 98.5%-ийн зэс агуулсан блистер зэс үйлдвэрлэж байна. Өмнө нь Европын зах зээлд гол төлөв блистер зэсээ экспортлодог байсан бол одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ зуун хувь Хятадын зах зээлд гаргадаг болжээ.

Бүтээгдэхүүний өртөг, зардлын хувьд 25 гаруй жил ашиглаж байгаа технологи нь хуучирч байгаа, түүнчлэн ӨАБНУ-аас нүүрсээ авто тээврээр авдаг нь бүтээгдэхүүний өртгийг нь нэмэгдүүлж байгаа гол асуудал болдог байна. Хайлуулах зуухны түүхий эд нүүрсээ ӨАБНУ-аас төмөр замаар тээвэрлэвэл авто тээврээс даруй 1.5-2.0 дахин илүү зардалтай болох аж. Хэдийгээр Цүмеб хайлах үйлдвэр нь зэсийн баяжмал, нүүрс зэрэг үйлдвэрлэлийн түүхий эдийн импортоос нэн хараат байгаа, түүнчлэн технологи хуучирч байгаа хүндрэлтэй үед ч ашигтай ажилласаар байна.

4. Африк баян уу, ядуу юу?

Ид өвлийн улирлаар нь тэнд очиж таарсан тул Африкийн халууныг төдийлөн мэдэрсэнгүй. Шөнөдөө 5 хэм, өдөртөө 22 хэмтэй байсан болохоор уур амьсгал их л таатай байлаа. Тэд онгон зэрлэг байгалиа хамгаалах тал дээр маш их сэтгэл гаргаж ажилладаг хүмүүс юм билээ. Монголчууд хээр хөдөө явж байгаад зогсохдоо шууд бие засч, хог хаягдал байгальд үлдээгээд явцгаадаг. Гэтэл дийлэнх Монголчуудын соёл иргэншилгүй, ядуу, бүдүүлэг гэж ойлгодог Африкийн орнуудад хээр хөдөө бууж бие засч болохгүй бөгөөд зөвхөн зам зуурын жижиг буудал, үйлчилгээний төвүүдээр дайрч тэндхийн ариун цэврийн өрөөнд л бие засна. Хөдөө хээр явж байхдаа хүмүүс нь хог хаягдлаа хаяхгүй бөгөөд ан амьтан агнана гэсэн ойлголт Намибид алга. Онгон зэрлэг байгаль, ан амьтад төрийн хамгаалалтад орж, ямар ч ан амьтныг агнах хориотой байна.

Бидэнд үйлчилж байсан бага оврын автобус цагт 100-130 км-ийн хурдтайгаар хот хооронд 4 цаг давхихад торох чулуу, тээглэх нүх зам дээр таарсангүй. Харилцаа холбоо, зам тээврийг маш сайн хөгжүүлж чаджээ. Хөдөөгийн нэг жижигхэн хотхонд ч хүмүүс нь найрсаг байх бөгөөд хотын соёлын түвшин барууны хотуудынхтай ойролцоо түвшинд очсон санагдсан. Гудамж талбайд нэг ч хог хаягдал байгаагүй нь үүний нэг нотолгоо гэлтэй. Виндхүк яг л Германы нэг дунд зэрэглэлийн хот шиг санагдсан. 19-р зуунд Намиби Германы колони байсан болохоор тэнд Германы соёл түгээмэл юм. Албан ёсны хэл нь Англи болохоор хүн бүхэн англиар ярьдаг ч, гудамжинд наад захын хүн Германаар чөлөөтэй ярина. Түүнчлэн Бушмен, Дамара, Намаква, Химба омгийн буюу уугуул Африкийн хэлээрээ ярьцгааж, хүүхдүүд нь дунд сургуульд уугуул хэлээ заалгадаг байна.

Намиби 2 сая гаруй хүнтэй, ДНБ-ийх нь 74%-ийг эрдэс баялгийн салбар бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ 2005 оны байдлаар 7,500 орчим ам.доллар буюу Африкийн орнуудын дунджаас 5 дахин их боловч ажилгүйдлийн түвшин их байгаагаас хүн амын дунд орлогын хэт ялгаа ихтэй байна. Хөдөөнөөс амьдрал хайж хотоо бараадан маш олон тооны хүмүүс ирдэг ч тэдэнд боловсрол, ур чадвар, мэргэжил байхгүйгээс ажилгүйчүүдийн тоог нэмдэг байна. Тэд хотоос зайдуухан Кататюра хэмээх ядуусын дүүрэгт амьдарна. Түүгээр явж байхад “Sir, change please” гэх хүн олон таарна. Кататюрад бидний нэрлэдгээр вагончик шиг жижигхэн амбаарт 8-10 хүн амьдарна. Тэдэнд ямар ч ажил олдохгүй, тун өрөвдөлтэй хэцүү санагдсан. Намиби хүн ам, эдийн засгийн бүтцээрээ Монголтой нэлээд төстэй. Төв суурин бараадаж хөдөөнөөс хүмүүс массаараа нүүн ирдгээрээ ч Монголтой адил юм. Гэхдээ хэдийгээр ажилгүйдэл ихтэй ч гэмт хэргийн гаралт маш бага байх юм. Хааяа нэг хулгайн хэрэг гарахаас манайх шиг архидан согтуурч бие биенийхээ амь насыг хөнөөсөн аллага, хүчирхийлэл тэнд алга. Намибаас хүртэл Монголчуудын маань ухамсар, соёл дорой байгааг мэдрээд нэлээд гутарлаа.

Нүдээр харахад Африк зарим талаар баян, зарим талаар ядуу. Боловсрол, мэдлэгтэй хүнийг үнэлэх орчин тэнд бүрдэж, боловсролтой хүн хангалуун амьдрах бүрэн боломж бүрджээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дунджаар 200 ам.доллар байгаа нь манай Төрийн албаны ажилтнууд, Яамны газрын даргын цалингаас ч өндөр байх юм. Барууны оронд зэрэг хамгаалаад ирсэн боловсрол өндөртэй хүмүүсийн хувьд сард 3000-4000 ам.долларын цалин авч байна. Төрийн албаны газар, хэлтсийн дарга нарын сарын дундаж цалин 1500-2000 ам.доллар, харин яамны мэргэжилтнүүдийн хувьд дунджаар 800-1000 ам.долларын цалинтай байна. Ер нь хотын соёл, ард иргэдийн ухамсрын түвшин, бохирдож сүйдээгүй байгаль орчныг нь авч үзвэл Африк үнэхээр баян. Ажилгүйдэл ихтэй, үүнээс шалтгаалаад ядуурлын түвшин, орлогын ялгаа их, HIV/AIDS нэлээд газар авсан зэрэг эдийн засаг, нийгмийн асуудлыг нь авч үзвэл ядуу гэж хэлж болох юм. Баян, ядуу гэдэг харьцангуй ойлголт. Үүнийг та өөр өөрийнхөөрөө тунгаана бизээ.

5. Дүгнэлт, санал, зөвлөмж:


· Манай улс эрдэс баялгийн салбар, тэр дундаа суурь металлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд олон улсын түвшинд үр ашигтай гадаад хамтын ажиллагаа нэн чухал билээ. Тухайлбал дэлхий нийтийг хамарсан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаа бүхий энэ чиглэлийн олон улсын байгууллагуудад гишүүнээр элсэх нь манай улсын хувьд чухал юм. НҮБ-ын системийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, Засгийн газар хоорондын, хараат бус, суурь металлын судалгааны гурван байгууллага өдгөө Португал улсад төвтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Үүнд ОУ-ын зэс судлалын групп (22 гишүүн оронтой), ОУ-ын хар тугалга, цайр судлалын групп (28 гишүүн оронтой), ОУ-ын никель судлалын групп (13 гишүүн оронтой) тус тус орно. Манай улс эдгээрийн алинд нь ч гишүүнчлэлгүй. Мөн Бүтээгдэхүүний хамтын санд Монгол улс гишүүнчлэлгүй. Ийнхүү манай улс эдгээр группууд, олон улсын байгууллагуудын алинд нь ч гишүүнчлэлгүй байгаагаас хөгжиж буй орнуудын Засгийн газар болон бизнесийн хүрээнийхний хамтын ашиг сонирхлыг хангах олон улсын хэлэлцээрүүд, олон улсын хурал, зөвлөгөөнүүдэд оролцож чадахгүй хоцорсоор байна. Ингэснээр эрдэс баялгийн салбарт тулгуурлан хөгжсөн, өдгөө хөгжиж буй орнуудын эрдэс баялгийн салбарын бодлого, хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд Монгол улс тэдгээр орнуудтай төдийлөн туршлага солилцож чадалгүй явсаар ирсэн байна. Хэрвээ эдгээр байгууллагуудад гишүүнээр элсвэл дараах давуу тал манайд бий болох юм. Үүнд: нэгд, суурь металлын аж үйлдвэрлэлийн бодлогын чиглэлээр зөвлөх үйлчилгээ авах, харилцан туршлага хуваалцах; хоёрт, хүрээлэн буй орчны оновчтой бодлого, уурхайн хаалтын менежмент, металлын эрсдлийн үнэлгээ, эрсдлийн удирлага, металлын аж үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, мэдээлэл бусад улс орнуудтай солилцох; гуравт, хүрээлэн буй орчны олон талт бодлогын талаарх олон улсын хэлэлцүүлэгт оролцох; дөрөвт, хөгжиж буй орнууд ба олон улсын бүтээгдэхүүний холбоодын үр ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцох зэрэг өргөн боломжууд шинээр нээгдэх юм. Иймд Монгол улс эдгээр байгууллагад (эхний ээлжинд ОУ-ын зэс судлалын групп, Бүтээгдэхүүний хамтын санд) гишүүнээр элсэх шаардлагатай гэж үзэж байна.
· Хөгжиж буй орнууд өөр хоорондоо эрдэс баялгийн салбарыг тойрсон олон асуудлаар хэлэлцэж, нэгдсэн үзэл баримтлал, хөрөнгө оруулалтын нийтлэг бодлоготой болох нь чухал юм. Ингэснээр аль нэг оронд нь тулгарах хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэхэд гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө хөгжиж буй орнууд нэг бодлоготой, нэг үзэл санаатай, байр суурьтай байх бололцоо бүрдэнэ. Энэ тохиолдолд хөгжиж буй орнууд гадаадын хөрөнгө оруулагчидтай эрдэс баялгийн салбарт хамтран ажиллах үйл ажиллагаа илүү үр ашигтай болно гэж үзэж байна.
· Африкийн ихэнх орнуудад “Уул уурхай, эрчим хүчний яам” гэсэн төрийн байгууллагын дор эрдэс баялаг, эрчим хүчний салбарын бодлого нь тодорхойлогддог байна. Эдгээр яамдуудын бүтцэд багтаж буй газар хэлтсүүдийн үйл ажиллагааны чигийг судлан сонирхвол бүхэлдээ судалгаа, шинжилгээний чиг үүрэг бүхий мэргэжлийн, мэргэшсэн баг ажиллаж байна. Эрдэс баялгийн эдийн засаг, байгалийн нөөцийн менежмент, эрдсийн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэлийн эрсдлийн удирдлага, геологийн эрэл үнэлгээ зэрэг эрдэс баялгийн салбар дахь өргөн хүрээтэй асуудлуудаар тогтмол судалгаа, шинжилгээ хийж, үндэслэл сайтай тэдгээр судалгааны үндсэн дээр салбар дахь Төрийн бодлого нь тодорхойлогддог дэлхий нийтийн жишигт эдгээр улсууд нийцэж чаджээ.
· Цүмеб хайлах үйлдвэр нь үйлдвэрлэлийн түүхий эд болох баяжмалаа Европ, Австрали, мөн өмнөд Африкийн орнуудаас импортлодог, нүүрсээ хөрш зэргэлдээ орноос авто тээврээр, нэлээд өндөр зардалтайгаар тээвэрлэн авдаг, үйлдвэрлэлийн үндсэн технологи хуучирч байгаа зэрэг хүндрэл бэрхшээлийг үл харгалзан ашигтай ажилласаар байна. Гэтэл манай улс зэсийн орд, уурхай, баяжуулах үйлдвэртэй атлаа зэс хайлах үйлдвэр байгуулж чадалгүй, хөрш орныг түүхий эдээр хангагч хавсарга орон байсаар хэдэн арван жил өнгөрчээ. Ингэхлээр Засгийн газрын зүгээс дотооддоо зэс хайлах, улмаар цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг гадаадын хөрөнгө оруулагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ, хэлэлцээрт тусгах нь чухал бөгөөд энэ тохиолдолд Оюу Толгой зэрэг том ордуудыг түшиглэсэн зэсийн хайлах үйлдвэр байгуулах асуудал тухайн хөрөнгө оруулагчийн орд ашиглах төлөвлөгөө, техник-эдийн засгийн үндэслэлд тусгагдана. Эсрэг тохиолдолд Хятадын зах зээл дэх түүхий эдийн хэт их эрэлт, хэрэгцээг хангахын тулд гадаадын хөрөнгө оруулагч Монголд боловсруулах үйлдвэр байгуулахыг урьтал болгохгүй, аль болох хямд зардлаар баяжмал үйлдвэрлээд Хятадын зах зээлд экспортлохыг чухалчлах нь ойлгомжтой. Иймд дотооддоо боловсруулах буюу хүнд үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид өөрийн нөхцлөө тавьж, хөрөнгө оруулалтын гэрээнд уг нөхцлийг тусгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Ер нь Африкийн орнууд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэгдсэн бодлого баримталж байгаа нь тодорхой болсон бөгөөд үүнийг гадаадын дийлэнх хөрөнгө оруулагчид хүлээн зөвшөөрч байна.
· Уг хуралд Африкийн Хөгжлийн Банк (АфХБ)-ийг төлөөлж Юсеф гэдэг найз маань хүрэлцэн ирсэн байлаа. Тэр илтгэлээрээ Африкийн суурь металлын аж үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд АфХБ-аас бага хүүтэй, урт хугацаат зээл, санхүүжилтээр туслалцаа үзүүлдэг механизм, үр дүнгийн талаар нэлээд ярьсан юм. Түүний илтгэлийг сонсонгоо би дотроо тухайн улсын хөгжлийн банк АфХБ-тай харьцаж, эсхүл бие даан олон улсын хөрөнгийн зах зээлд гарах боломжийн талаар бодож суулаа. Хөгжлийн банкийг Монголд байгуулахыг дэмждэг үзэл бодол минь Юсефийн илтгэлээр улам баталгаажив. Харамсалтай нь Монголд ёс суртахуунгүй, боловсролгүй, ухамсаргүй, сэтгэн бодох чадваргүй, өөрийн үнэ цэнэ, хүндэтгэл, бахархалгүй гудамжны луйварчид Төр засаг барьж тоглож байгаа нь Монголд хөгжлийн банк байгуулах зэрэг хөгжлийн бүхий л асуудалд үнэхээр саад болж байна. Эрүүл сэтгэлгээтэй эрүүл хүн Төрийн ажил албыг явуулдаг болсон цагт эрүүл орчин энэ Монголд бүрдэнэ. Тэгж өөрчлөгдтөл хэдий хугацаа хэрэгтэй юм бэ?

Цөөнгүй жил өөр хоорондоо судалгаа, мэдээлэл солилцож, э-мэйлээр байнга харилцаж итгэлтэй нөхөд болцгоосон гадаадын зарим түншүүдтэйгээ тэнд биечлэн уулзсан, бас олон шинэ найз, нөхөдтэй болсон, Африкийн суурь металлын аж үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, гадаадын хөрөнгө оруулагчдын хандлагын талаар тэдэнтэй санал солилцон, өөрийн туршлагаа нэмэгдүүлсэндээ баяртай, нэлээд үр дүнтэй аялал байсан гэдгээр энэ товч тэмдэглэлийг эцэслэе.

Wednesday, July 25, 2007

Юу ч хамаагvй

Бичлэг хийсэнгvй их уджээ. Завгvй байснаас ч гэх vv, бичих сэдэв байсан ч бичлэг хийх хvсэлгvй байснаас ч гэх vv, ямар ч гэсэн бvтэн 4 сарын хугацаанд энд юу ч бичсэнгvй. Oнeeдeр ямар ч хамаагvй нэг бичлэг нэмчихье. Удахгvй eeр бичлэгvvд нэмнээ.

THE COOKIES...
At an airport one night
Several hours till her flight
She hunted for a book
In an airport shop,
Bought a bag of cookies
And found a place to drop.
Engrossed in her book
Yet, she happened to see,
The man sitting beside her,
As bold as could be,
Grabbed a cookie or two
From the bag in between,
Which she tried to ignore
To avoid a scene.
So she munched the cookies
And watched the clock,
As the gutsy cookie thief
Diminished her stock.
She was getting more irritated
As the minutes ticked by,
Thinking, If I wasn’t so nice,
I would blacken his eye.
With each cookie she took,
He took one too,
When only one was left,
She wondered what he would do.
With a smile on his face,
And a nervous laugh,
He took the last cookie
And broke it in half.
He offered her half,
As he ate the other,
She snatched it from him
And thought....ooh, brother!
This guy had some nerve
And he’s also rude,
Why he didn’t even show
Any gratitude!
She had never known
When she been so galled,
And sighed with relief
When her flight was called.
She gathered her belongings
And headed to the gate,
Refusing to look back
At the thieving ingrate.
She boarded the plane,
And sank in her seat,
Then she sought her book,
Which was almost complete.
As she reached in her baggage,
She gasped with surprise,
There was her bag of cookies,
In front of her eyes.
If mine are here,
She moaned in despair,
The others were his,
And he tried to share.
Too late to apologize,
She realized with grief,
That she was the rude one,
The ingrate, the thief!

Tuesday, March 27, 2007

How universities promote economic growth?

Дэлхийн банкны Directions in Development Series-ийн хvний хeгжлийн талаарх цувралын нэг энэхvv ном нь их сургуулиуд ба vйлдвэрлэл (бизнесийн хvрээ)-ийн уялдаа холбоо (UIL)-г хангах, энэхvv уялдааг хангахад Засгийн газрын зvгээс ямар дэмжлэг vзvvлж зохицуулах, судалгааны баримжаа бvхий их сургуулиудыг хeгжvvлэх, инновацийн бодлогыг тодорхойлж хэрэгжvvлэх, эцсийн дvндээ энэ бvхэн нь мэдлэгт суурилсан эдийн засгийн eсeлтийг хангах зэрэг vндсэн асуудлуудад хариу eгсeн чухал бvтээл болжээ. Энэ хvрээнд олон улсын туршлагыг Нидерланд, Швейцарь, Их Британи, АНУ, Канад, Сингапур, Eмнeд Солонгос, Япон, Хятад, Энэтхэг зэрэг Европ, Ази, Америкийн голлох орнуудаар, мeн дэлхийд алдартай MIT, Stanford, UCBerkeley зэрэг их сургуулиудаар жишээ авч судалсан байна.

Монголд академик мэдлэгийн vнэ цэнийг vнэлэх vнэлэмж доогуур болсон eнeeгийн хэцvvхэн vед их сургууль гэдэг тухайн улсын хeгжилд ямар чухал vvрэгтэй гэдгийг ялангуяа улсын бодлогыг тодорхойлж байгаа хvмvvст ухааруулахад энэ ном чухал гэж бодож байна. Ерeнхийлeгч, Ерeнхий сайдаасаа эхлээд Боловсролын сайд, Их сургуулиудын захирлууд, Бизнесийн хvрээнийхэн гээд хэн бvхэн энэ номыг нэг уншчих хэрэгтэй санагдав. Аливаа улсын хeгжлийн тvлхvvр их сургууль гэдэгтэй улам бvр санал нэг байна.

Tuesday, March 20, 2007

Урин хавар

Монголд урин хавар айлчилж, ирж яваа цагийг илтгэнэ. Бvтэн eвлийн ядаргаагаа хvн хаврын эхэн сар гарахаар л мэдэрдэг гэдэг. Хvvхэд байхад хавар болохоор л бие нозоорч, нойр их хvрдэг байж. Одоо бодоход энэ vг vнэн байжээ.

Oнгeрсeн амралтын eдрvvдэд малгайны утаа сэргээхээр хeдee явж амарлаа. Бог мал тeллeeд эхэлчихсэн, харин бод тeллeх дeхeж л байгаа гэнэ. Зуслангийн маань арын ууланд байдаг, хeрш хэдэн тарвага аль хэдийн ичээнээсээ гаран хошгирч, хvний бараа харуут нааш цааш гvйлдэж байгаа нь eхeeрдмeeр. Нутгийн хvнтэй мэнд мэдэлцэх зуур асууваас энэ жил тарвага нэлээд эрт ичээнээсээ гарсан гэнэ. Уул нь ичигсэд 3 сарын 15-ны vед л ичээнээс гардаг байтал 3 сарын эхээр гэхэд аль хэдийн гарчихсан байсан гэдгээс нь vзвэл энэ хавар урин дулаан болох, зун нь нэлээд халах магадлалтай юм шиг бодогдлоо. Oнгeрсeн намар их урт бeгeeд eвeл нь цас багатай байсан нь малын бэлчээр талхлагдах, ногооны гарц хавар нь муудах, ингэснээр мал идэх юмгvй болох аюул учрах магадлалыг ихэсгэсэн. Тэгэхлээр энэ хавар хур бороо л эртхэн орвол хvн, малдаа хэрэгтэйсэн.

Урин цаг наашилж буй энэ vед энэ жилийн анхны бороо эрт орж хvн, малын сэтгэлийг тэнийлгэх бизээ...

Monday, March 05, 2007

Гурван ном

Байгалийн нeeц, тэр дундаа эрдэс баялгийн эдийн засаг, менежментийн талаар сонирхдог, энэ чиглэлээр суралцдаг, энэ талбарт ажилладаг энгийн мэргэжилтнээс эхлээд шийдвэр гаргах тvвшний бvхий л хvмvvсийн зайлшгvй унших шаардлагатай номнууд гэвэл эхний ээлжинд дараах гурван номыг нэрлэе.

1.
Juan P. Camus “Management of Mineral Resources: Creating Value in the Mining Business”, SME Inc., 2002;

SME-ийн гишvvн, Ph.D цолтой, Чилийн Коделько к